Дамбын Шагдар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Д.Шагдар» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Дамбын Шагдар
Төрсөн 1931
намар Булган аймгийн Цонхлон сумын(Бугат) Өлзийбүрэнгийн Ар Нугын Эрээн Хайлааст
Нас барсан 2006
Яс үндэс Халх
Үндэстэн Монгол
Боловсрол Математикийн Ухааны Доктор
Төгссөн сургууль Монгол Улсын Их Сургууль, Киевийн Улсын Их Сургууль
Ажил Математикийн багш
Шагнал

1999 онд МУ-ын гавъяат багш цол Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон Хөдөлмөрийн хүндэт медаль

Ардын хувьсгалын ойн медал

Дамбын Шагдар нь 1931 оны намар Булган аймгийн Цонхлон сумын(Бугат)Өлзийбүрэнгийн Ар Нугын Эрээн Хайлааст гэдэг газар төржээ. 

1942-1946 онд Цонхлон сумын бага сургууль, 1946-1952 онд Булган аймгийн төвийн бүрэн дунд сургууль, 1952-1956 онд МУИС, 1967-1969 онд Киевийн Улсын Их Сургуулийн аспирантурт тус тус суралцсан ба математикч мэргэжилтэй. 1969 онд Киевт математикийн ухааны доктор,  1976 онд доцент, 1989 онд профессор, 1999 онд МУ-ын гавъяат багш цол хүртэж, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиудаар тус тус шагнагдаж байсан.  МУ-ын Ардын гэгээрлийн тэргүүний болон шинжлэх ухааны тэргүүний ажилтан,  Монголын математикийн багш нарын Академи, Боловсролын шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, МУБИС, ШУТИС, МУИС-ийн Математик Компютерийн Сургуулийн хүндэт профессор, Математикийн болон сурган хүмүүжүүлэх ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн. 

Тэрбээр 1956-1979 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч,  1979-1983 онд Сурган Хүмүүжүүлэх Ухааны Хүрээлэнгийн захирал, 1983-1985 онд ШУТИС-д багш, дэд захирал, 1985-1991 МУБДС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1991-1995 онд “Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт”-д дэд захиралаар, 1995 оноос насан өөд болтлоо МУБИС-д тэнхмийн эрхлэгч, зөвлөх багшаар ажиллаж байв. Энэ хугацаандаа Боловсрол Дээд сургуульд 2004- 2006 онд магистрантур, докторантурын албаны дарга, зөвлөхөөр ажиллаж байлаа, 

Улсад ийнхүү 50 жил багшлахдаа түүний олон зуун шавь нараас математикийн ухаанаар 1, эдийн засгаар 2, боловсрол судлалаар 20 гаруй доктор төржээ. Тэрбээр сурагч, оюутнуудын сурах бичиг зохион хэвлүүлэхэд түлхүү анхаарсаны үр дүнд түүний “Математик 6”, “Математик 7”, “Алгебр анализийн эхлэл 9” зэрэг сурах бичгүүдийг өнөөдөр ч өргөн хэрэглэсээр байна. Мөн дунд сургуулийн 1-ээс 11 дүгээр ангийн математикийн сурах бичиг, их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан 3 сурах бичгийг редакторлаж хэвлүүлснээс гадна эрдэм шинжилгээний 200 гаруй бүтээл туурвисан нь түүний уйгагүй хөдөлмөрч, шантрашгүй хичээл зүтгэлийг нь харуулж байна. 

Гавъяат багш, доктор, профессор Д,Шагдарын эрдэм шинжилгээний ажлаа зөвхөн математик төдийгүй сурган хүмүүжүүлэх ухаан, математик заах арга болон түгээн дэлгэрүүлэх, орчуулгын чиглэлээр хийж байсан бөгөөд түүний эрдэм шинжилгээний ажлын гол чиглэл нь “Санамсаргүй процессийн математикийн асуудал” юм. Энэ талаар бичсэн олон бүтээлийг нь гадаад, дотоодын олон эрдэмтэн өндрөөр үнэлсэн байдаг.