Jump to content

Паг Жэ-бом

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Жей Парк-с чиглүүлэгдэв)
Жей Парк
Jay Park in Melbourne, September 2012
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрЖей Парк
Пак Жэ-бом (박재범)
Тайзны нэрСөүлийн үзэсгэлэнт ханхүү
Төрсөн1987 оны 4 сарын 25 (1987-04-25)
АНУ, Вашингтон, Эдмондс
Хөгжмийн урсгалХип хоп, R&B, Soul, Поп, Реп, Dance, К-поп
МэргэжилДуучин, бүжигчин, реппер, b-boy, хөгжмийн продюсер, дууны шүлэг зохиогч, модел, бүжиг дэглээч, жүжигчин
Идэвхтэй2008–одоог хүртэл
СтудиJYP Entertainment (2008–2010)
SidusHQ (2010–одоо)
Хамтардаг уран бүтээлчидArt of Movement (AOM), Cha Cha Malone, Korean Assassins, Prepix, Project Prepix Asia (PPA), Dok2, The Quiett, Dumbfoundead, SoReal Cru, G.NA
Цахим хуудасjaypark.com



Jay Park's signature


Жей Парк (Солонгос нэр: Пак Жэ-бом, Хангул: 박재범, Ханжа: 朴載範, 1987 оны дөрөвдүгээр сарын 25-нд төрсөн) Өмнөд Солонгосын жүжигчин, бүжигчин, модел, дууны шүлэг зохиогч, хөгжмийн зохиолч, b-boy, реппер, Америкийн дуучин, Сиатл дахь Хөдөлгөөний урлаг (Art of Movement)[1] b-boy багийн гишүүн юм. Өсвөр насандаа b-boy стилиэр бүжиглэх болж энэ чадвараараа тайзан дээрх гайхамшигтай үзүүлбэрүүдийг үзүүлэн алдаршиж эхлэв.[2] Солонгосын домог болсон поп дуучин Патти Ким түүнийг “төрөхөөс заяагдсан” авьяастай хэмээн магтаж байсан юм.[3] Мөн DFSB Kollective –ийн дижитал хөгжмийн худалдааны ерөнхийлөгч Нью Уорк Таймс сонины нийтлэлд Жей Парк бол “дан ганц дуучин биш, тэр өөрийн ПР, фэн клубынхээ тэргүүлэгч, телевизийн нэвтрүүлгүүдээ хийдэг” хэмээн дурьджээ.[4]

JYP энтертайментийн дор дөрвөн жил бэлтгэгдэж байгаад 2PM хамтлагт ахлагчаар 2008 онд анхны дебютээ хийсэн бөгөөд энэ үеэс нэр хүнд нь өсч эхэлсэн юм. Түүний MySpace дэх хуудсыг нь хакердаж 2005 онд /өсвөр настай байхдаа/ Солонгосын тухай бичиж байсан зүйлийг нь мэдээллийн хэрэгслүүдээр олонд цацсаны дараахан буюу 2009 оны есдүгээр сард Сиатл руугаа буцав. Удалгүй 2010 оны эхээр албан ёсоор хамтлагаа орхиж байгаагаа зарласан юм. Тэрээр 2010 оны 3 сард B.o.B-н “Nothin’ on You” дуунд өөрийн бичсэн үгээр ковер хийж видеогоо Youtube сайтад байршуулсан бөгөөд үзэгчдийн тоо маш хурдтай өсөж ердөө 24 цагийн дотор 2 саяд хүрэв. 2010 оны 7 сард Count on Me (Korean: 믿어줄래; Revised Romanization: Mideojullae) нэрээр гаргасан хувилбар чартуудад дээгүүр байр эзэлж, ялангуяа Gaon чартад гарсан даруйдаа нэгд орсон юм. Парк 2010 оны 6 сард Digital Media Wire-н СЕО, энтертайнмент төлөөлөгч Ned Sherman-ний танилцуулснаар Hype Nation кинонд тоглохоор Өмнөд Солонгосд газардлаа. Удалгүй 2010 оны 7 сард Өмнөд Солонгосын томоохон агентлагуудын нэг болох SidusHQ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, соло дуучин, жүжигчнээр ажиллаж эхлэв.

Түүний анхны мини цомог Take a Deeper Look 2011 онд гарч, Өмнөд Солонгосын multi-platinum амжилтыг үзүүлэв. Жей Парк KBS' Music Bank – д “Abandoned" дуугаар анхны тайзны үзүүлбэрээ үзүүлж, хамгийн анхны тайзны гаралтаараа ялагч болсон уран бүтээлч юм. Соло уран бүтээлчээр тухайн жилийнхээ Солонгосын Грэмми гэгддэг 2011 Golden Disk Awards –н "Record of the Year" шагналыг хүртэв. 2011 оны сүүлчээр тэрээр "Demon", "Girlfriend", "Star" синглүүдээ гаргаж, Mr. Idol солонгос кинонд дүр бүтээж, KBS-н зохион байгуулдаг Immortal Song 2 нэвтрүүлэгт оролцов. 2011 оны эцэс гэхэд анхны бүрэн хэмжээний цомгийнхоо эхлэл болгож New Breed Part 1 бүтээлээ гаргалаа.

2012 оны хоёрдугаар сард анхны бүрэн хэмжээний New Breed цомгоо гаргасан бөгөөд олон улсын болон Солонгосын чартуудыг маш хурдан хугацаанд тэргүүлж, долоо хоногийн дотор multi-platinum амжилтыг дахин давтав. Мөн тэрээр англи хэл дээр Fresh Air: Breathe It mixtape гаргав. Анхны энэхүү mixtape нь түүнийг DatPiff-аас 100,000 илүү татагдсан тохиолдолд олгогддог алтан статус бүхий Азийн анхны дуучин болгов. 2012 онд New Breed албумаа гаргасны дараа Сөүлд анхны бие даасан тоглолтоо маш амжилттай хийв, мөн Ази, Австарлийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлсэн юм. Америкт түүний тоглолтын талаарх мэдээллийг Verizon APAHM байгууллагууд мэдээлж байсан. Мөн тэрээр 2012 оны Малайзад болсон MTV World Stage Live (MTV World Stage Live in Malaysia 2012) хаалтын ажиллагаанд оролцсон юм. Тухайн жилдээ KBS-ийн Immortal Song 2-т эргэн ирж, MBC-ийн Come to Play нэвтрүүлгийн гишүүн болж, tvN-н Saturday Night Live Korea нэвтрүүлэгт оролцох болов. 2013 оны эхээр Saturday Night Live Korea-д байнгын оролцон тоглох гишүүн болов.

АНУ-ын Вашингтон Муж Улсын, Сиатл орчмын Эдмондс хотод төрсөн хүү багаасаа хип хоп болон breakdancing-д маш сонирхолтой байв. Тэрээр Эдмондын Воодвэй сургуульд суралцаж байсан боловч ихэнх чөлөөт цагаа найзуудтайгаа бүжгийн бэлтгэл хийхэд зарцуулж байлаа. Мөн энэ үеэс эхлэн хип хоп болон реп урсгалыг сонсох болж сонирхолдоо хөтлөгдөн өөрөө бичиж оролдох болов. 2003 онд Сиэтлэд шинээр байгуулагдсан Art of Movement (AOM) хэмээх b-boy багийн анхны гишүүдийн нэг болов. 2004 онд түүний ээж нь breakdancing-д хамаг цагаа зарцуулан суралцаж байгаа хүүгээ хараад түүнд Солонгос дахь JYP Entertainment-д орох хүсэлтийг тавив. 2005 оны нэгдүгээр сард бүжиг, реп, дуулалт болон Солонгос хэлэнд суралцахаар Солонгост хүрэлцэн ирэв. Солонгос хэлэндээ тааруухан байсан учраас бусад хүмүүстэй төдийлөн сайн харилцаж чадахгүй бас юу идэж уух талаараа ямарч төсөөлөлгүй байлаа. Тэрээр Солонгост ирээд эхний хоёр долоо хоногт өдөр алгасалгүй уйлж байсан тухайгаа ярьж байсан юм. Гэртээ харихыг маш их хүсч байсан боловч эцэг эхийнхээ сэтгэлийг гонсойлгохгүйн тулд тэрээр шаргуу ажиллахаар шийдсэн байна.

2PM хамтлаг 2009 оны 2-р сард Wonder Girls хамтлагийн Бангкокд тоглогдох тоглолтын хэвлэлийн бага хурлын үеэр

Жей Парк Mnet-н Hot Blood Men реалити шоуны оролцогчоор анх олонд танигдаж эхэлсэн юм. Тус нэвтрүүлэг нь One Day-н ирээдүйн гишүүдийг тодруулах зорилгоор 2AM, 2PM гэсэн хоёр багт хуваан бэлтгэлийн үйл явцыг харуулж байв. Нэвтрүүлгийн төгсгөлд үзэгчдийн хамгийн их саналаар Жей Парк 2PM хамтлагийн ахлагч болов. 2008 оны есдүгээр сарын 4 өдөр M! Countdown хөгжмийн нэвтрүүлгээр "10 Out of 10" (Солонгос: 10점 만점에 10점; Revised Romanization: Ship Jeom Manjeome Ship Jeom) дуугаараа анхны дебютээ хийгээд анхны мини албум болох Hottest Time of the Day гаргалаа. Гарсан даруйдаа уг албум нь чартуудыг тэргүүлж эхлэсэн юм. 2PM хамтлагт уран бүтээлээ туурвиж байх зуур Conspiracy in the Court телевизийн олон ангит киноны гол дуу болох "Jeong" (Korean: 正)-г Wonder Girls хамтлагийн Yeeun-тэй хамт дуулж мөн V.O.S's "To Luv..." дуунд хамтрав. 2009 оны таван сарын 3-нд Navi-н "Heart Damage" (Korean: 마음이 다쳐서; Revised Romanization: Maeumi Dachyeoseo), 2009 оны зургаан сарын 20-нд and K.Will-ийн "One Drop per Second" (Korean: 1초에 한방울; Revised Romanization: Il Choe Hanbangul) тайзны үзүүлбэрт хамтравн тоглов. Idol Show, Wild Bunny нэвтрүүлэгт 2PM хамтлагийн гишүүдтэйгээ, дангаараа Star King, Introducing a Star's Friend зэрэг хэд хэдэн алдартай нэвтрүүлгүүдэд байнга оролцох болов. 2009 оны найман сард Kara хамтлагийн Nicole Jung-тэй хамтран Nodaji хэмээх соёлын шоу нэвтрүүлгийг хөтлөж байв.

2009 оны есдүгээр сарын 4-ний өдөр түүний хувийн Myspace дэх хуудснаас 2005 онд Солонгосын тухай бичиж байсан эвгүй сэтгэгдэл олон нийтэд тарав. Түүний найздаа Англиар бичсэн уг сэтгэгдлийг Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орчуулан хэдэн зуугаар нь сенсааци болгон цацав. Парк уг явдалд маш их харамсаж бас ичиж байгаагаа албан ёсоор илэрхийлж, уучлал хүссэн юм. Анх Солонгост ирээд бэлтгэгдэж байх хугацаандаа соёлын болоод бусадтай харилцах талаар төдийлөн сайн ойлголтгүй, шинэ орчинд дасах маш хэцүү байсан. Гэр бүл, хуучин найз нөхдөө үгүйлж байсан хэмээн тайлбарлажээ. Гэсэн хэдий ч уурласан эсэргүүцэгчид 2009 оны есдүгээр сарын 7-ны өдөр JYP Entertainment-ийн CEO Park Jin-young-оос Жей Паркыг 2PM хамтлагаас гаргахыг шаардав. Дараагийн өдөр нь Жей Парк фен кафедаа нөхцөл байдлыг намжаахын тулд хамтлагаа орхиж Сиэтлэ дэх гэр лүүгээ буцахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Мөн тэрээр хамтлагийнхаа гишүүдээс уучлал хүсч, илүү сайн хүн болоод буцаж ирнэ хэмээн амласан юм. Ийм байдалд хүрсэн ч Park Jin-young 2PM хамтлагийг цаашид зургаан гишүүнтэй байлгахаар шийдвэрлэсэн юм. Паркын хамтлагаас гарсан шалтгаанаас болж 2PM хамтлагийн бүх гишүүд оролцож байсан олон шоу нэвтрүүлгүүдээсээ хөндийрч, Wild Bunny реалити шоуны төгсгөлийн хэсэг тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон юм. Паркыг хамтлагтаа байхдаа хийж байсан дуунуудаас түүний хоолойны хэсгийг хасаагүй боловч шинээр хийж байсан дуунуудаас түүний хэсгийг хасч, 2009 оны аравдугаар сарын 31-ний өдөр Heartbeat" дууны клипийг үлдсэн зургаан гишүүнтэйгээр дахин хийж хүргэв.

2PM хамтлаг анхны бүрэн хэмжээний албумаа 1:59PM гэж нэрлэсэн бөгөөд үүнийгээ Жей Паркыг гарсан шалтгаантай холбон тайлбарласан юм. "Again & Again" хэмээх жилийн эцсийн үзүүлбэрүүд дээрээ тэд Паркт баярлаж явдагаа болон түүний эргэн ирэхийг хүсч байгаагаа дахин дахин илэрхийлж байв. Mnet Asian Music Awards дээр Жей Паркад хүндэтгэл үзүүлж "Again & Again" үзүүлбэрийнхээ үеэр түүний бүжиглэдэг байрлалыг гэрэлтүүлж, дуулалтын хэсгийг дуулалгүйгээр өнгөрөөсөн байна.

2010: YouTube, соло амжилт, Count on Me (Nothin' on You)

[засварлах | кодоор засварлах]

Жей Паркыг АНУ-д ирсний дараа, Өмнөд Солонгосийн иргэд түүний MySpace дэх мессеж буруу орчуулагдаж олонд тархсаныг мэдээд түүнийг арилгаж, гаргаж байсан үйлдлээ өөрчилж, Жей Паркыг эргүүлэн авчрах маш хүчтэй хөдөлгөөнийг өрнүүлж эхэллээ. Тэрээр Сиэтлэд байх хугацаандаа Art of Movement хамтлагийнхантайгаа b-boy бүжгийн тулаануудад оролцож байв. Жей Паркын эргэн ирэлтийн хүлээлт маш их байхад гэнэт хоёрдугаар сарын 25-ны өдөр JYP-н зүгээс түүнийг 2009 онд гаргасан хувийн алдаанаас нь үндэслэж гэрээгээ дуусгаж байгаа тухай мэдэгдэв. 2010 онд Паркыг эргүүлэн авчрахыг шаардаж байх үед JYP зүгээс хэд хэдэн удаа тайлбар хийсэн боловч нарийн тодорхой зүйлийг дэлгээгүй юм. 2PM-н үлдсэн зургаан гишүүн энэ байдлыг хүлээн зөвшөөрөөд байх үед 2PM-н энэ үйлдэлд фенүүд нь дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлэх болов. Жей Паркыг эргүүлэн авчрах хөдөлгөөн зөвхөн Солонгост бус олон улсын түвшинд өрнөж эхэллээ. Жей Паркад зориулсан олон төрлийн форум, фен сайтууд дэлхий даяар нээгдэж, флаш моб зохион байгуулагдаж байв. Фенүүд нь Сиэтлийн дээгүүр "J, what time is it now?" гэсэн бичигтэй онгоцийг хөөргөж, Сиэтлийн радиогоор дамжуулж байв.

Жей Парк хэд хэдэн удаа Twitter-т тренд болж байв. Тухайлбал, 3 сарын 8-ны Оскарын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болж байсан боловч Жей Парк дээгүүрт байсан юм. Паркын фенүүд түүнийг Солонгосоос явсных нь 200 дахь өдрийн дурсгалд зориулж 3 сарын 27-ны өдөр өөрсдийн хийсэн албумыг гаргахаар төлөвлөж байгаа мэдэгдэв. Энэ ажил нэг сараас хойш бэлтгэгдэж байсан ч олон нийтийн 2PM-д хандах хандлага өөрчлөгдсөн учраас уг албумыг хэвлэж гаргалгүйгээр оронд нь Сиэтлэ дэх Жей Парк руу 10-20 хувийг илгээжээ.

Жей Парк 3 сарын 15-ны өдөр Youtube-д “jayparkaom” нэрээр өөрийн хуудсаа үүсгэж "Nothin' on You" дууг өөрийнхөө хувилбараар дуулсан бичлэгээ тавьсан бөгөөд 24 цагийн дотор 2 сая хүн үзэв. Видеог тавьсны дараахан B.o.B, Bruno Mars нарын дуулсан оргиналь хувилбараараа Солонгост Cyworld хөгжмийн чартад нэгт оров. Жей Парк видеогоо тавьсных нь нөлөөгөөр "Nothin' on You" худалдан авалтаар 300,000 долларт хүрч, Dosirak, Melon, Mnet, Bugs, Soribada зэрэг хөгжмийн сайтуудад нэгд орж байв. 2010 оны зургаан сарын 15-нд Солонгост B.o.B "Nothin' on You" дуугаа Жей Парктай дуулсан хувилбараар гаргалаа. /Bruno Mars-ийн дуулдаг хэсгийг Жей Парк дуулсан./ Түүний Youtube-д байрлуулсан бичлэгийн үр дүн дэх уг хамтарсан уран бүтээл 5 сая гаруй хувь худалдаалагдаж томоохон амжилтыг түүнд авчирсан юм. Парк маш их урам зоригийг өгч байгаад фенүүддээ талархаад цаашдаа 2PM хамтлагийн гишүүдийг үзэн ядахгүй байхыг хүсэж байгаа илэрхийлэв.

Парк Art of Movement багийн гишүүдтэйгээ

Жил бүр зохион байгуулагддаг Солонгос-Америкийн “Прожект Кореа” III гэх фестивалд тэрээр Art of Movement хамтлагийнхаа гишүүдтэй оролцов. Уг арга хэмжээнд Ailee, Clara C нар мөн оролцсон бөгөөд 4 сарын 3-ны өдөр Rutgers University, New Jersey-д KSA Cinderella Story нэртэйгээр зохион байгуулагдсан юм. Арга хэмжээний талаарх видео бичлэгүүд интернетэд тавигдсан бөгөөд үүн дээр Жей Парк MC хийж бас Beyoncé-ийн "Single Ladies (Put a Ring on It)" бүжгийг маш сонирхолтойгоор бүжиглэсэн байв. Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Dumbfoundead "Clouds" хэмээх Жей Парк, Clara Chung нартай хамтарсан дуугаа өөрийн веб сайт дээрээ тавив.

Digital Media Wire-н СЕО, Лос Анжелас дахь албан ёсны төлөөлөгч Ned Sherman таван сарын 28-ны өдөр Жей Паркын албан ёсны төлөөлөгчөөр ажиллахаар болсноо зарлав. Sherman болон түүний эхнэр Tinzar нар Жей Паркын талаар судалж, MySpace дэх бичлэгээс болж харамсалтай зүйл тохиолдсон талаар нь мэдэж хамтран ажиллахаар болсон байв. Тэд хамтран маш олон төсөл дээр ажилласан. Тухайлбал, Levi Strauss & Co.-ний dENiZEN шинэ брэндийн сурталчилгаа, Hype Nation кино г.м.

Зургаан сарын 18-ны өдөр Hype Nation киноны ажлаар Иньчонь олон улсын нисэх онгоцны буудалд газардах үед урьд өмнө нь тохиолдолж байгаагүйгээр маш олон хүмүүс түүнийг угтаж авав. Түүнийг эргэн ирсэн талаарх мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн гол сэдэв болж, мөн зургаан сарын 18-ны 9:30 гэхэд /Солонгосын цагаар/ Twitter-т "JayIsBack" гэсэн жиргээ шууд тренд болов. Долоон сарын 2-ны өдөр Hype Nation киноны сурталчилгаа зургууд гарч, Жей Парк хийж буй ажлуудынхаа талаар хэвлэлийн бага хурал хийв. Мөн Hype Nation киноны дуу болох "Demon"-г олон нийтэд хүргэв.

7 сарын 8-ны өдөр Солонгос дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийн тулд SidusHQ-тэй гэрээ байгуулах гэж байгаа тухай мэдээлэл тарж эхлэв. Тэрээр дангаар уран бүтээлээ туурвихаар төлөвлөж байсан бөгөөд 7 сарын 16-ны өдөр албан ёсоор уг энтертайнменттай гэрээ байгуулсан юм. 7 сарын 13-ны өдөр тэрээр Count on Me (Korean: 믿어줄래; Revised Romanization: Mideojullae) гэсэн нэртэй "Nothin' on You" дууны Солонгос хувилбарыг багтаасан 3 трак бүхий EP-ээ гаргав. Англи болон Солонгос хувилбарын үгүүдийг нь өөрөө бичсэн байна. Уг уран бүтээл гарсан даруйдаа Cyworld, Bugs хөгжмийн чартууд болон Monkey3, Soribada, Dosirak, Melon зэрэг хөгжмийн сайтуудад цагийн дотор нэгдүгээр байранд орж, уг EP гарсан өдөртөө 21,989 хувь зарагдсан бөгөөд нэг сараас долоон сарын 13 хүртэлх хугацаанд гарсан цомгуудаас 7-р байранд жагсаж байлаа. Хөгжмийн хөтөлбөрүүдийн сурталчилгаагүйгээр 41,316 хувь борлогдож, жилийн эцэст Gaon чартад 32-р байрт шалгарч, ойролцоогоор 700 сая орчим орлого олсон юм.

Жей Парк AOM-н гишүүн, дуучин, продюсер Cha Cha Malone хамтран ажиллах болж “Speechless” синглийг багтаасан "Bestie" хэмээх мини цомгийг Солонгос, Англи хувилбараар гаргав. Мөн 2010 онд реппер Dok2 болон 1llionaire Records-н The Quiett-той дотно нөхөрлөх болж "AOM & 1llionaire" хэмээх нэртэйгээр хамтын ажиллагаагаа эхлүүлэв. 9 сарын 5-нд Калифорнийн Серритосад зохион байгуулагдсан International Secret Agents Los Angeles-н гуравдугаар наадамд YouTube-р олонд танигдсан алдартнууд болох Ryan Higa, KevJumba, AJ Rafael, Alyssa Bernal, Far East Movement, America's Best Dance Crew Season 5 champions, Poreotix нарын хамт оролцсон юм. Уг арга хэмжээн дээрх түүний үзүүлбэр хүмүүст маш их таалагдсан юм.

2011 онд Mr. Idol хэмээх солонгос кинонд SidusHQ-н жүжигчин Ким Су Ро /Kim Su-ro.[16]/-тай хамтран тоглосон байна. 10-р сарын 10-нд Солонгосын дайны дурсгалд зориулсан Сөүлийн сэтгэл зүрх фестивалд Musiq Soulchild, SE7EN, Taeyang нарын хамт оролцов. Уг фестивал дээр Жей Парк Musiq Soulchild-тай хамтран "Love" хэмээх хуучны дууг сэргээн дуулсан юм. Мөн 12-р сард the "White Love Party Concert" гэсэн нэртэй буяны үйлсэд зориулсан тоглолтонд Supreme Team, Dok2 нарын хамтаар оролцов. Art of Movement, Dumbfoundead, David Choi болон олон улсын b-boy хамтлагуудтай "Fever Seoul Live"-д үзүүлбэрээ үзүүлэв.

2011: Take a Deeper Look ба соло уран бүтээлийн өсөлт

[засварлах | кодоор засварлах]

1-р сарын 6-ны өдөр түүнийг Mashable Awards-аас дэлхий дахины “Хамгийн шилдэг веб видео” номинацид "Nothin' on You" дуу тэргүүлж, "Must Follow Personality” номинацид 2-р байранд орсон тухай зарлав. 2-р сарын эхээр тэрээр 5dolls охидын хамтлагтай хамтран “Уруулын толбо” /“Lips Stains"/, “Тэр бол чи” /"It's You"/ хоёр уран бутээл дээр ажиллав. 3-р сарын 29-нд “2011 Хюндай / Hyundai/ худалдааны төвийн 40 жилийн ой”-д зориулсан Ne-Yo-н Сөүл дэх анхны тоглолтыг Жей Парк нээхээр сонгогдсон байв. Мөн өмнөх өдөр нь буюу 3 сарын 28-ны өдөр Ne-Yo-той хамтран Сөүл дэх Мөрөөдөл Академиас зохион байгуулдаг хүүхдийн хөгжмийн боловсролд зориулсан буяны үйл ажиллагаанд оролцсон юм. Shorty Awards, Nokia байгууллагуудын хамтран зохион байгуулдаг шалгаруулалтын “Хүмүүсийг холбогч шагнал” /"Connecting People Award"/, “Оны алдартан” /“Celebrity”/ төрөлд хамгийн их саналыг авч шалгарсан юм.

2011 онд нээлтээ хийсэн Mr. Idol киноны хэвлэлийн бага хурлын үеэр

4 сард тэрээр анхны Солонгос мини альбум болох Take a Deeper Look-ээ гаргав. Гарсан даруйдаа уг цомог Биллбоардын дэлхийн цомог чартад 3-т, Heatseekers цомог чартад 26-д жагсав. Сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаагаа бие даасан уран бүтээлээрээ Солонгосын хөгжмийн нэвтрүүлгүүд болох KBS-ийн Music Bank, Mnet-н M! Countdown, MBC-н Music Core, SBS-н Inkigayo-д оролцож, дебютээ хийв. Түүний хувьд 5 сарын 6-ны Music Bank нэвтрүүлгээр эхний дебютээ хийгээд ялсан хамгийн анхны уран бүтээлч болсон бөгөөд дараагийн 7 хоногт буюу 5 сарын 13-ны хөтөлбөрт дахин ялалт байгуулсан юм.

8 сарын 6-нд KBS-н “Мартагдашгүй дуу 2” /Immortal Song 2/-т Солонгосын хөвгүүдийн хамтлаг H.O.T.-н "Candy" дууг хамтлагийнх нь ахлагч Moon Hee-joon-тэй хамтран дуулж, оролцов. Дараагийн ангид нь Soo-hee-н дуулсан "Aemo" дууг өөрийн R&B хэмнэл рүү оруулж дуулсан нь үзэгчдэд нилээд таашаагдав. Уг төслийн гуравдугаар анги дээр тэрээр Jinusean-ны “Үнэнийг хэлээч” /"Tell me the Truth"/ дууг Solbi, Jang Hyuk, Kim Su-ro нартай хамтран дуулж тус ангийн ялагчаар тодорсон бөгөөд дараагийн ангид өөрөө дуугаа сонгох эрхтэй болов. Дөрөвдүгээр анги дээр Kim Wan-sun-ны "Feel Good Day" дууг өөрийн R&B хэмнэлд оруулан дуулав. Тавдугаар хэсэгт Deux-н "Look Back at Me" дууг ремикс хэлбэрээр b-boy бүжигтэй хослуулан гүйцэтгэв. Зургаадугаар хэсэгт Nam Jin-ний "Dear, Do Not Change" дууг дуулж, уг үзүүлбэрээрээ ялалт байгуулав. Дараагийн цомгийн бэлтгэл ажилдаа орохын тулд уг нэвтрүүлгийг орхисон бөгөөд уг үзүүлбэр түүний хувьд “Мартагдашгүй дуу 2” төслийн сүүлийнх нь байлаа. Гэхдээ уг төслийн тусгай дугаар болох “Хаадын хаан”-д Жей Паркыг оролцуулах тухай мэдээлэл цацагдав. Уг тусгай дугаарыг 11-р сарын 7-ны өдөр KBS-н Open Hall-д бэлтгэж, 11-р сарын 19-ны өдөр цацсан байна.

9 сарын 5-ны өдөр Солонгосын дижитал вебсайтуудаар дамжуулан өөрийн "Demon" синглээ худалдаанд гаргав. Уг дууны видео клип мөн нэг өдөр гарсан бөгөөд Жей Парк уг уран бүтээлийнхээ чанарт хариуцлагатай хандаагүйдээ хүлцэл өчсөн юм. Гэхдээ уг уран бүтээл Gaon чартад 14-т, iTunes-н R&B/Soul чартад 8-д орсон юм.

KoreAm сэтгүүлийн 2012 оны нэгдүгээр сарын дугаарын нүүрэнд

10 сарын 29-д зохион байгуулагдах “Олон Улсын Нууц Ажиллагаа Лос Анжелес” тоглолтонд оролцохоор 10 сарын 1-ний өдөр АНУ руу буцав. Тэндээсээ шууд Ази дахь SM худалдааны төвийн Маниллад зохион байгуулсан MTV EXIT /End Exploitation and Trafficking/ тоглолтонд оролцож, 25,000 фенүүддээ уран бүтээлээ хүргэв. Уг тоглолтонд Калифорниагийн рок хамтлаг болох Evaline, дуучин, үг зохиогч Jason Mraz нар мөн оролцсон байна.

11 сарын 3-ны өдөр “Girlfriend” хэмээх синглээ гаргаж, видео клипээ өөрийн YouTube сувагтаа байрлуулав. Яг энэ өдрөө tvN-н Taxi нэвтрүүлэгт оролцож, 2011 Style Icon Awards-н тайзан дээр уг дуугаа дуулав. Мөн Жей Паркын оролцон тоглосон Mr. Idol кино уг өдөр нээлтээ хийв. Уг синглэ Gaon чартад 28-р байрт бичигдэж байв. 12 сарын 28-ны өдөр тэрээр анхны бүрэн хэмжээний цомог болох New Breed-н эхний хэсгийг худалдаанд гаргав. Уг хэсэгт "Star" (Korean: 별; Revised Romanization: Byeol) синглэ нь багтаж байсан юм. Star" синглэ Bugs, Olleh Music, Soribada зэрэг томоохон сайтуудад нэгд орж, бусад хөгжмийн сайтуудад дээгүүр байр эзлэв. Мөн New Breed цомгийн эхний хэсэг Olleh Music, Bugs, Soribada, Daum зэрэг томоохон хөгжмийн сайтуудад дээгүүрт орж, “Star” синглэ Gaon чартын 17-д бичигдэв.

2012: New Breed ба Fresh Air: Breathe It

[засварлах | кодоор засварлах]

Осака хотод зохиогдсон 26-р Golden Disk Awards шагнал гардуулах ёслолын эхний өдөр буюу 1-р сарын 11-нд Take a Deeper Look мини цомгоороо Disk Bonsang шагналыг хүртэв. Энэхүү Bonsang шагналыг өмнө нь соло уран бүтээлч гардаж аваагүй байсан юм. 1 сарын 18-ны өдөр Сөүлд зохион байгуулагдсан Азийн Модел шагнал гардуулах ёслолоос “Шилдэг уран бүтээлч” шагналыг хүртэв. 2012 онд тэрээр бусад уран бүтээлчтэй хамтран хэд хэдэн уран бүтээл гаргасан юм. Тухайлбал, Солонгос-Америк дуучин Brian Joo-ны "Can't Stop" дуун дээр Cha Cha Malone-тэй хамтран ажилласан юм. Парк уг дууны Солонгос хувилбарын үгийг бичсэн бол, Англи хувилбарын үгийг Joo өөрөө бичжээ. 25 насны төрсөн өдрийнхөө ойгоор буюу 4-р сарын 25-нд U-KISS хамтлагийн DoraDora хэмээх 6 дахь мини цомог гарсан бөгөөд үүнд багтсан "4U" дууг Жей Парк бичиж найруулсан юм. Мөн Tiny-G охидын хамтлагийн "Polaris" дууны найруулгыг хийв. Уг дууны үгийг жүжигчин Lee Si-young бичсэн байна. Энэ жүжигчинтэй хамтран MBC-н Хөгжим ба шүлэг / Music and Lyrics/ нэвтрүүлэгт хамтран ажиллаж байжээ. 7-р сарын 3-ны өдөр Солонгосын поп дуучин Younha Supersonic хэмээх дөрөв дэх цомгоо гаргасан бөгөөд уг цомогт багтсан "Driver" дууг Жей Парк бичжээ. Мөн тэрээр уг дууныхаа реп хэсгийг үглэж, хамтран дуулжээ.


Жей Парк хоёрдугаар сард алдарт синглэ "Know Your Name"-г багтаасан New Breed хэмээх өөрийн анхны бие даасан бүрэн хэмжээний цомгоо гаргасан юм. Уг цомог гарсан даруйдаа Gaon чартын долоо хоногийн тэргүүлэх цомгийн чартад хоёр долоо хоногийн турш нэгт шалгарч, 10 хоногийн дотор 80,000-с дээш хувь борлуулагдсан амжилтаараа Hanteo чартад нэгт жагсав. Мөн Billboard-н дэлхийн цомог чартад 4-т, Heatseekers цомог чартад 16-д жагсаж байлаа. Тэрээр 2 сарын 16-с Солонгосын хөгжмийн шоу нэвтрүүлгүүдээр тайзнаа гарч үзүүлбэрүүдээ үзүүлж эхэлсэн бөгөөд Music Bank шоуны 2-р сарын 24-ны дугаарт тэргүүлж, шилдгээр шалгарсан юм. 4-р сарын 27-с эхлэн New Breed цомгийнхоо Ази хувилбарыг гаргаж, Ази даяарх сурталчилгааны ажлаа эхлүүлж Singapore, the Philippines, Indonesia, Malaysia, Japan гэсэн таван улсад зочилжээ. 4-р сарын 28-ны өдөр Сингапурт зохиогдсон Star Awards 2012 арга хэмжээнд оролцсон юм. Universal J групптэй хамтран ажиллаж Take a Deeper Look, New Breed цомгуудынхаа Япон хувилбарыг 6 сарын 13-нд гаргав. Уг хувилбартаа "I Love You" дууны Англи, "Know Your Name" дууны акустик хувилбаруудыг нэмж оруулжээ.

3 сарын 3-ны өдөр Seoul Olympic Park-н Олимпик цэнгэлдэх хүрээлэнд “New Breed Live in Seoul” анхны бие даасан тоглолтоо хийв. Мөн 8 сарын 18-нд уг цэнгэлдэх хүрээлэнд “New Breed Asia Tour in Seoul” хоёр дахь тоглолтоо хийсэн бөгөөд уг тоглолт насны хязгаар /19+/ тавьснаараа өмнөх тоглолтоосоо эрс ялгарч байв. 4 сарын 23-нд Солонгосын Аялал Жуулчлалын байгууллагаас зохион байгуулдаг R-16 Korea 2012 наадмын төлөөлөгчөөр сонгогдон ажиллав.

5 сард АНУ-д Verizon-ны зохион байгуулсан APAHM аялан тоглолтонд оролцож, Washington, D.C., New York, San Francisco, Los Angeles хотуудад зочилжээ. 5 сарын 16-д тоглолтон дээрээ дуулагдаж байсан дуунуудаа оролцуулсан Fresh A!r: Breathe !t анхны микстайпаа гаргав. Уг уран бүтээл гарсанаас хойш нэг сарын дотор 100,000-с дээш татагдсан тул Datpiff-н Gold сертификатын авсан юм. Энэ амжилтаараа тэрээр Datpiff-н түүхэнд бичигдсэн анхны Ази дуучин болж чаджээ.

7-р сарын 14-нд зохион байгуулагдсан MTV World Stage Live in Malaysia хаалтын ажиллагаанд Канадын дуучин Justin Bieber, Солонгосын охидын хамтлаг Кара, Малайзын дуучин Mizz Nina нартай хамт оролцов. Уг арга хэмжээн дээр Жей Парк New Breed Red Edition цомогт багтсан "Carefree" дуугаа дуулж, Far East Movement-н Tyga-тай хамтран "Dirty Bass" брейк бүжгийн үзүүлбэрийг үзүүлсэн юм. Мөн 2012 оны есдүгээр сарын төгсгөлд Сидней, Мелбурн хотуудад өөрийн бие даасан тоглолтоо хийжээ.

7 сараас эхлээд өөрийн YouTube сувгаараа дамжуулан web series, Jay Park TV нэвтрүүлгүүдийг Hep, Art of Movement-н гишүүд болон найзуудынхаа хамтаар дүрсжүүлж, найруулан хүргэж эхлээд байгаа. Энэ цувралуудаараа Жей Парк тоглолт болон зураг авалтын ард болж буй үйл явдлууд, хөгжилтэй зүйлс, тоглоом, наадам гээд өдөр тутмын амьдралынхаа талаар фенүүддээ үзүүлдэг.

2012 оны Жэчион олон улсын кино, хөгжмийн наадмын тайзнаа

8 сард цомгийнхоо нэрээр нэрлэсэн "New Breed” видео клипийг гаргасан бөгөөд уг видео нь Канадын алдартай уран бүтээлч Rick Genest-тай хамтран ажиллаж, цомгийн зураг авалтын үеэр дүрсжүүлсэн хувилбар байв. Мөн дараагийнхаа тоглолтонд бэлдэж байх үедээ Prepix-н гишүүдтэй хамтран "I Love You" дууныхаа бүрэн хэмжээний бүжгийн бэлтгэлийн бичлэгийг гаргав. 8 сарын 22-нд MBC телевизийн Come to Play нэвтрүүлэгт Kim Eung-soo, Kwon Oh-joong нартай хамтран оролцохоор болсон тухай зар тарлаа. Уг шоуны нэг хэсэг болох "Trueman Show” нэртэй хэсэгт оролцох болов. MBC зүгээс уг нэвтрүүлгээ хэдэх сарын турш хийсэн боловч ямар нэгэн тайлбаргүйгээр уг шоуг зогсоожээ.


9 сард нь Австралийн Сидней, Мелбурн хотуудад бие даасан тоглолтоо маш амжилттай хийв. 10 сард нь Мартагдашгүй дуунууд 2 төслийн “Хаадын хаан” тусгай дугаарт оролцож Shin Jung-hyeon-ны "The Woman in Rain" дууг дуулав. Удалгүй Лос-Анжелест очиж Wong Fu Productions-ны The Last уран бүтээлийн David So-н YouTube зураг авалтанд оролцов.

11 сард NS Yoon-G-н дижитал синглэ болох "If You Love Me” дээр хамтран ажиллав. Уг дууны видео клипэнд тоглоогүй боловч Mnet-н M! Countdown зэрэг хөгжмийн нэвтрүүлгүүдийн тайзны үзүүлбэрт нь оролцож байв. Мөн уг дууг студид бичиж байх үеийг харуулсан видео бичлэгийг гаргасан байна. Удалгүй уг дууны бүжгийн бэлтгэлийг харуулсан видеог ч бас гаргав. 12 сарын 1-ний Saturday Night Live Korea нэвтрүүлэгт Жей Парк оролцож, Eminem-н Love the Way You Lie дууг өөрийн хэмнэл, хошигнол, жүжиглэлтээр дуулсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч, уг нэвтрүүлэг тухайн улирлын хамгийн шилдэг нэвтрүүлгээр тодорчээ.


2013-одоог хүртэл: JOAH болон хоёр дахь студийн албум

[засварлах | кодоор засварлах]

1 сарын 18 өдөр Парк Сингапурт очиж үзүүлбэрээ хүргэв. Сингапурт байхдаа Jay Park Network хэмээх фенсайтдаа ярилцлага өгч, энэ жилдээ багтааж 11 видео клипийг хийж, хүргэх тухайгаа фенүүддээ дуулгасан юм.

2013 оны Korean Music AwardsMusician of the Year шагналыг гардаж авах үеэр

2012 оны сүүлээр оролцож байсан Saturday Night Live Korea нэвтрүүлэгт эргэн нэгдэж байгаа тухайгаа 2 сарын 6-ны өдөр мэдээлэв. 2 сарын 14 буюу Валентины баярын өдрөөр Cha Cha Malone, Art of Movement-н гишүүдтэй хамтарч хийсэн "Appetizer" дуугаа клипний хамт гаргаж, SoundCloud-д чөлөөтэй татахаар байршуулав. Энэ оны Saturday Night Live Korea нэвтрүүлэгт оролцсон анхны дугаартаа Солонгосын хөтлөгч, жүжигчин Choi Min-soo-н тоглосон Holiday киноны хэсгийг хошин маягаар жүжиглэж гаргасан юм. Хоёрдугаар сарын дундуур Cha Cha Malone продюсерлэж, Жей Парк бичиж хамтарсан Mizz Nina-н "Around the World" синглэ гарахаасаа өмнө hitz.fm радиогоор цацагдав. Уг синглэ албан ёсоор 2 сарын 25-нд гарсан бөгөөд тэд MTV World Stage Live in Malaysia 2012-с хойш хамтарч ажиллах болсон юм. 2 сарын 28-ны өдөр Жей Парк Korean Music Awards 2013-н "Musician of the Year" шагналыг авч, New Breed цомог нь "Best R&B and Soul album" төрөлд нэр дэвшсэн юм.


Жей Паркын зураг Men's Health Korea сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарт тавигдав. Хожим нь тус сэтгүүийн долоон жилийн түүхэн дэх хамгийн шилдэг нүүр зургаар шалгарсан юм. 3-р сарын 25-нд өөрийн YouTube хуудсандаа Jay Park TV-н 5-р ангийг тавив. Жей Паркын хамтран ажилласан Mizz Nina-н "Around The World" дууны видео клип мөн тавигдав. Уг дууны зураг авалтыг 2012 оны 12-р сард Солонгост авчээ. 3 сарын 28-нд KBS телевизийн Immortal Song 2 нэвтрүүлэгт гурав дахь удаагаа эргэн нэгдэж, 4-р сарын 20-ны өдөр анхны дугаар нь цацагдав.

Men's Health Korea сэтгүүлийн гуравдугаар сарын дугаар маш их амжилтыг дагуулж, тус сэтгүүлийн арван жилийн ойн баярт зориулсан Хятадын Men's Health-н дөрөвдүгээр сарын дугаарт дахин Жей Паркын зургийг нүүр зураг болгов. Уг сэтгүүлийн сурталчилгааны ажилд зориулаад томоохон зурагт хуудсуудыг томоохон гудамж, талбайнуудад байршуулсан юм. Ustream Korea-тэй хамтран 4-р сарын 2-нд "Fan & Music Live" хэмээх албан ёсны ажиллагааг зохион байгуулж удахгүй гаргах синглэдээ багтсан "Joah" (Korean: 좋아; Revised Romanization: Joha), "1 Hunnit" (Korean: 사실이야; Revised Romanization: Sasiriya), "Welcome" гэсэн гурван дуугаа сонирхуулсан юм. Уг синглийн гол дуу болох "Joah" нь түүний "Girlfriend" дуутай төстэй уянгын аястай бөгөөд Cha Cha Malone продюсерлэж, Saturday Night Live Korea-н Common Ground хамтлаг аялгууг нь хийжээ. "1 Hunnit" дуу нь реп хэмнэлтэй бөгөөд Dok2-тэй хамтарсан бол "Welcome" нь R&B хэмнэлтэй байв. 4-р сарын 5-нд Dok2-тэй хамтарч, найзууд, бүжигчид, b-boy-уудаа оролцуулсан "1 Hunnit" дууны видео клипийг YouTube хуудсандаа байршуулав. 4 сарын 9-нд Saturday Night Live Korea нэвтрүүлгийн Kim Seul-gi жүжигчний хамтаар tvN's Taxi-д оролцож,. 4-р сарын 10-нд "Joah" синглээ, "Joah" дууны видео клипийн хамт гаргасан юм. Уг клипийг 2013 оны эхээр Жей Паркын төрсөн хот Сиэтлэд зураг авалтыг нь хийсэн бөгөөд Солонгосын жүжигчин Clara Lee хамтран тоглосон юм. Мөн Art of Movement багийн гишүүд The Beacon-ны хэсэгт, Сиэтлийн Massive Monkees b-boy хамтлаг бүжгийн студи дэх хэсэгт нь оролцжээ. Уг дууны уянгалаг аялгуу нь хүмүүст хаврын урин дулаан цагийг мэдрүүлж, баяр баясгаланг бэлэглэхүйц гайхамшигтай болсон байлаа. 4 сарын 16-нд SBS телевизийн Strong Heart нэвтрүүлгийн үргэлжлэл болох Hwasin – Controller of the Heart-д оролцов. 4-р сарын 20-ны Immortal Song 2 дээр Sim Soo-bong-ны "Man is a ship, Woman is a harbour" дууг дуулав. Мөн энэ өдөр гарсан Saturday Night Live нэвтрүүлэгт дуучин Lee Soo-young-тай хамтарч реппер Jay-Z-н "Run This Town" дууг хошин хэлбэрээр дуулж үзэгчдэд хүргэв. Уг үзүүлбэр дээр Жей Парк усны хувцас өмссөн нь олны анхаарлыг ихэд татав. 4-р сарын 25 буюу 26 насны төрсөн өдрөөрөө "Welcome" дууныхаа клипийг өөрийнхөө YouTube сувгаар цацав. Oh Cho-hee хамтран тоглосон бөгөөд уг видео нь түүний хувцасгүй төрх, танчаангуй байдлыг илт харуулснаараа үзэгчдийг бишрүүлж байлаа. Тэрээр мөн 25-ны өдрөө 2012 оны Сөүл дэх New Breed тоглолтын DVD-г гаргав. 4-р сарын 27-ны Immortal Song 2 дугаарт Lee Moon-sae-н "Sunset Glow" дууг өөрийн найз, дуучин VV:D-н Crush-тай хамтран дуулж сонирхуулав. 4Minute-н Gayoon-тай хамтран оролцсон 4-р сарын 27-ны Saturday Night Live нэвтрүүлэг дээр Жей Паркын жүжиглэлт дэх хэлсэн үгс түүнийг бусдад буруу ойлгогдохоор байдалд хүргэсэн нь анхаарлын төвд дахин татан оруулав. Нэвтрүүлгийн уг хэсгийг хасч дахин найруулаад тавьжээ.

5 сарын 3-нд M. Night Shyamalan-н 2013 оны Америкийн шинжлэх ухааны зөгнөлт After Earth киноны дуун дээр Will Smith, Jaden Smith нарын урилгаар ажиллаж байгаа тухайгаа мэдээллэсэн юм. Уг дууны нэр нь "I Like 2 Party" бөгөөд киноны төгсгөлийн хэсэгт зориулан бүтээсэн байна. Дууны үг, аяыг өөрөө бичиж, Art of Movement-н гишүүн Cha Cha Malone продюсерлэжээ. 5 сарын 5-нд гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа R-16 Korea олон улсын b-boy уралдааны албан ёсны төлөөлөгчөөр Жей Парк дахин сонгогдсон тухай зарлав. Мөн 5 сарын 5-нд "I Like 2 Party" дууны 30 секундын хэсэг бүхий After Earth киноны трейлер цацагдав. 5 сарын 7-нд Солонгос дахь After Earth киноны улаан хивсний ёслолын арга хэмжээнд Will Smith, Jaden Smith нарын хамтаар оролцов. 5 сарын 11-нд Immortal Song 2-н 100 дахь дугаараар Deulgukhwa-н "Everyday Day With You" дууг өөрийн "Joah" дуутай ремикслэж дуулсан бөгөөд түүний тайзан дээрх бүжгийн үзүүлбэр, бүжиглэж байхдаа дуулж байгаа чадвар нь үзэгдчийг үнэхээр бишрүүлж байв. 5-р сарын 18-нд Малайзын дуучин Mizz Nina-н Куала Лампурт болсон тоглолтонд оролцож, "Around the World" хэмээх хамтарч хийсэн алдарт синглээ тайзан дээрээс анх хүргэжээ. Хэдийгээр Солонгост байхгүй байсан ч урьдчилан зураг авалтыг нь хийсэн Saturday Night Live Korea нэвтрүүлгийг 5 сарын 18-нд үзэгчдэд хүргэв. 5 сарын 20-нд Let's Go Dream Team! Season 2 нэвтрүүлгээр гарав. 5 сарын 20-ндоо X-mini капсулан спикер үйлдвэрлэгч компанитай хамтран ажиллах гэрээ байгуулахаар Сингапур луу явав. 5 сарын 30-нд Kim Seul-gie, Жей Парк нарын хамтран дуулсан She is Wow Солонгосын олон ангит киноны "Rude Girl" дууны клип гарав.

6 сарын 17-нд R-16 Korea-н албан ёсны сүлд дуу "Respect 16”-н видео клипний сурталчилгаа цацагдаж эхлэв. Дууг арга хэмжээний албан ёсны төлөөлөгч болох Жей Парк бүтээсэн бөгөөд клипний зураг авалтанд Солонгос дахь 2013 оны олон улсын b-boy үйл ажиллагаанаас тусгажээ. 6 сарын 18-нд Jay Park TV-н 6-р ангийг гаргасан бөгөөд "Joah" клип, телевизийн шоу, реклам сурталчилгааны зураг авалтын ард болж буй үйл явлуудыг харуулжээ.

Түүнийг өөр байгууллагуудтай гэрээ хийх болов уу гэсэн олон нийтийн таамаглалыг үгүйсгэж, тэрээр 7 сарын эхээр SidusHQ-тэй гэрээгээ шинэчлэн байгуулав. 7 сарын эхээр Хятадын Гуанжоу дахь Hennessy-н урлагийн арга хэмжээнд B.o.B-н хамт оролцохоор төлөвлөж байсан боловч техникийн үйл ажиллагааны хүндрэлээс болоод цуцлагдсан юм. 7 сарын 10-нд "I Like 2 Party", "Hot", "Secret", "Let's Make Up" гэсэн 4 трак бүхий I Like 2 Party EP-ээ гаргаж, Лос-Анжелест зураг авалтыг нь хийсэн "I Like 2 Party" дууны видео клипийг цацав. 2013оны 9сарын сүүлээр AOMG хэмээх бие даасан агентлагаа үүсгэн байгуулсан.

Ур чадварт нь нөлөөлсөн хүмүүс

[засварлах | кодоор засварлах]

Жей Паркын дуунуудын ихэнх нь R&B, hip hop хэмнэлтэй байдаг. Usher, Michael Jackson, Ne-Yo, Chris Brown, Ginuwine, Musiq Soulchild, Justin Timberlake, Eminem, Jay-Z, Nas, Tupac, Dr. Dre, Canibus зэрэг Америкийн дуучдын уран бүтээлийг сонсож өссөн нь түүнд чухал нөлөө үзүүлжээ. Түүнд хамгийн ихээр нөлөөлсөн дуучин бол Usher бөгөөд бүр 6-р ангиасаа сонсож эхэлсэн байна. Мөн түүний гол шүтээн бол Michael Jackson бөгөөд нэгэнтээ “тэр бол хамгийн шилдэг нь” гэж хэлж байсан юм. Usher, Michael Jackson нарын видео клипүүдийг үзэж, тэд нар шиг бүжиглэдэг болохыг хүсдэг байв. Тэдний дуулж, бүжиглэж байгаа чадвар нь Жей Паркыг ирээдүйн замд нь хөтөлсөн гэхэд бараг хилсдэхгүй. Крис Браун мөн түүний шүтдэг хүмүүсийнх нь нэг. Тэрээр яг түүн шиг гайхалтай дуулж бас үглэж чаддаг дуучин байхыг хүсдэг гэдгээ хэлж байсан. Хоёрдугаар ангид байхад нь үеэлүүдийнх нь нэг түүнд Warren G-ийн "Regulate" дууг сонсгосноор хип хоп хөгжмийг сонирхож эхлэв. Парк “Би онгодоо оруулахын тулд хөгжим сонсдоггүй, хөгжмийг сонсохын тулд л сонсдог, гэхдээ хөгжим сонсож байх үед урам зориг төрж байдаг, хөгжим надад тусалдаг” гэж хэлж байжээ.

Түүний бүжиглэх ур чадвар Art of Movement багтай нь салшгүй холбоотой бөгөөд Massive Monkees хэмээх b-boy баг чухал нөлөө үзүүлдэг юм. Мөн тэрээр Ian Eastwood, Twitch, SoReal Cru-н Andrew Baterina, Movement Lifestyle-н гишүүд болох Keone Madrid, Lyle Beniga, Shaun Evaristo нарыг мөн дурьддаг. NBA-н Тайван гаралтай Америк тоглогч Jeremy Lin түүний талаар “нэгэн цагт нэр хүнд нь унаж байсан ч гэсэн одоо бол тэр хамгийн шилдэг нь. Хүмүүс хүссэн ч түүнийг үзэн ядаж чадахгүй. Яагаад гэвэл тэр маш гайхалтай. Хэрэв тэд амжилтыг хүсвэл К-попын од яаж Америкт байх билээ. Хэрэв хүмүүс үзэн ядаж байгаа бол ямар ч юм хэлээд хэрэггүй. Тэдний хувьд энэ л хамгийн сайн арга юм” хэмээн хэлж байжээ.

Хөгжмийн хэв маяг

[засварлах | кодоор засварлах]

Жей Паркын хөгжмийн ерөнхий хэв маяг нь хип хоп, орчин үеийн R&B урсгал боловч дуунууддаа pop, dance, soul, electronic, acoustic урсгалуудыг шингээж чаддаг. Өмнө нь хамтлагт дебют хийхээр бэлдэж байхдаа SOLID-н гишүүн, алдарт R&B уран бүтээлч Kim Jo-han вокал дуулалтаар хичээл заалгаж байв. Kim “Жей Парк маш өвөрмөц хоолойтой, сэтгэл татам залуу” бөгөөд “бусдаас шууд л ялгарсан”гэж хэлж байжээ. Жей Парк 8-р ангиасаа хойш реп шүлэг бичиж эхлэх болов. Бие даан уран бүтээлээ туурвих болсноор дуунуудынхаа үг, найруулгыг өөрөө хийж, цомгоо продюсерлаж, хамтрахыг хүсэж байгаа хүмүүсээ сонгож, дууныхаа мастер, миксийг хийж урьд өмнө нь Солонгосын хөгжмийн салбарт ганц дуучны хийж байгаагүйгээр санаачлагатай ажиллах болов. Тэрээр “Хит уран бүтээл хийхээс илүүтэйгээр хүмүүст “Жей Парк-хэмнэл”-г сонсгох зарчмыг баримталдаг” гэж хэлж байсан юм. Парк дуунуудаа Англи, Солонгос хэл дээр чөлөөтэй туурвидаг. Солонгосоос илүү Англи хэл дээр дуу хийх нь хялбар байдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Яагаад гэхээр тэр Солонгос хэлийг хожуу сурсан. Америк дуучдын уран бүтээлийг сонсож өссөн болохоор түүний уран бүтээлд К-попоос илүүтэйгээр Америк дуугаралт шингээстэй байдаг. Ямар төрлийн дуу бичих талаар бодож байх үедээ алдартай уран бүтээлчдийн олон төрлийн бүтээлийг сонсдог бөгөөд хэрэгцээтэй дуугаралтуудыг нь түүж авдаг.

Тэгээд дууныхаа санаа, аялгуу, шүлэг дээр ажиллаж эхэлдэг ажээ. Уран бүтээл туурвихдаа эхлээд дуугаа барьж авдаг бөгөөд эцэст нь дууныхаа шүлгийг хэмнэлдээ тааруулж хийдэг. Дуу бичиж байх үед нь “сайхан хөгжим сонсох, сайн үзүүлбэр үзэх, хүмүүстэй ярилцах” гээд өдөр тутмын бүхий л зүйлс түүнийг хөглөдөг аж. Заримдаа алдартай уран бүтээлчдийн дуунуудаас санаа авах тохиолдолд ч гардаг. Тухайлбал, түүний New Breed цомогт багтсан "Turn Off Your Phone" (Korean: 전화기를 꺼놔; Revised Romanization: Jeonhwagireur Kkeonwa) дуу нь Leessang-н 7 дахь Asura Balbalta цомогт багтсан "Turn Off the TV ..." (Korean: TV를 껐네…; Revised Romanization: TV Reurkkeotne) хит синглээс санаа авчээ.


Хамтын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

2010 оны 7 сард Levi Strauss & Co.-н шинэ брэнд болох dENiZEN-тэй хамтарч ажиллахаа зарласан юм. Үүнийг албан ёсоор зарлахаас өмнө dENiZEN-д зориулсан зураг авалтын бичлэгээ 6 сард YouTube хуудсандаа байрлуулсан. Эмэгтэй загвар өмсөгч Kwon Ri-sae-тэй хамтаар уг брэндтэй 2011 оныг дуустал ажилласан байна. Тэд хамтран dENiZEN-ний дуу болох "Manifesto"-г ремиксэлж дуулжээ.

2012 оны эхээр KT Tech компани Жей Паркыг шинэ ухаалаг утасны брэнд болох Take HD-нхээ албан ёсны моделоор сонгов. Уг ухаалаг утасны сурталчилгаанд зориулж KT Tech-н зүгээс продюсерлэсэн "Take HD Special Maxi Album" синглийг 2012 оны 2 сарын 7-нд албан ёсоор гаргав. Уг синглэ нь New Breed цомгийн гол дуу болох "Know Your Name"-н шинэчилсэн хувилбаруудыг агуулсан бөгөөд гол цомогтойгоо нэг өдөр худалдаанд гарсан.

SidusHQ-н алдартнууд болох Jang Hyuk, Kim Su-ro, Kim Shin-young, Jang Hee-jin нарын хамтаар MMORPG Lineage 2-д дүрээ бүтээлгэжээ.

Naver-н анхны "Fashion Collaboration” уралдаанд загвар зохион бүтээгч 275C-тэй хамтран өөрийн чөлөөт сэтгэлгээ, амьдралын хэв маягийг тусгасан Live Free нэртэй эрэгтэй цамц бүтээх ажилд нэгдэж оров. Энэ бүтээлд түүний төрөлх Сиэтлэ хотын Space Needle, одоогийн амьдарч байгаа Сөүлийн Namsan Tower –г тусгаж, цамцны арын хэсэгт Korean Assassins, Project Prepix Asia, b-boy багийн нэр болох Art of Movement нэрүүдийг оруулсан байна.

Өдөр тутмын хувцасны Googims брэндийн 2012 оны коллекцын албан ёсны нүүр царайгаар тодруулсан бөгөөд энэ тухай мэдэгдэл хийсний дараахан тус брэндийн веб хуудас байрладаг серверийн үйл ажиллагаа таван минут тутамд унаж байжээ. Googims брэндийн сурталчилгааны зураг авалт явагдаж байх үеэр Psy –н "Gangnam Style"-г ямарч бэлтгэлгүйгээр бүжиглэснийг нь дүрсжүүлсэн бичлэг 2012 оны 9 сарын 2-нд YouTube-д тавигдаж олон хүний анхаарлыг татжээ. Мөн тэрээр гадуур хувцасны брэнд болох Williamsburg-г моделоор сонгогдож, телевизийн сурталчилгаа болон шүтэн бишрэгчидтэйгээ уулзах арга хэмжээнүүдэд оролцжээ.

2013 оны 3 сард Сөүлд зохион байгуулсан Nike-н "Nike on Air" үйл ажиллагаанд оролцов. Энэ арга хэмжээ Ustream-р онлайнаар цацагдаж байсан юм.


Дууны уран бүтээлийн жагсаалт

[засварлах | кодоор засварлах]

Солонгос

Studio albums
  • New Breed (album)|New Breed (2012)
  • TBA (2013)[5]
Extended plays
  • Count on Me (EP)|Count on Me (Nothin' on You) (сол. 믿어줄래) (2010)
  • Take a Deeper Look (2011)
  • New Breed (album)|New Breed Part 1 (2011)
  • I Like 2 Party (2013)
Singles
  • "Bestie" (2010)
  • "Girlfriend (Jay Park song)|Girlfriend" (2011)
  • "Joah (song)|Joah" (2013)
Maxi-singles
  • "Take HD Special Maxi Album" (2012)

Англи

Singles
  • "Bestie" (2010)
  • "Speechless (Jay Park & Cha Cha Malone song)|Speechless" (with Cha Cha Malone) (2010)
  • "Demon (song)|Demon" (2011)
Mixtapes
  • Fresh A!r: Breathe !t (2012)


Кино бүтээлийн жагсаалт

[засварлах | кодоор засварлах]
Гол өгүүлэл: Жей Парк видео


  • Word of the Day - Bromance (2010) - Ryan Higa, Philip Wang-тай хамтарсан бага хэмжээний дүр
  • Dramatic (2011) - Анхны дугаарт
  • Mr. Idol (Mr. 아이돌) (2011)
  • TvN Taxi (2011, 2013)
  • Immortal Song 2 (2011, 2012, 2013) - 2011, 2012, 2013 оны оролцогч
  • Music & Lyrics (2012) - Lee Si-young-тай хамт
  • Come to Play (2012)
  • Saturday Night Live Korea (2012, 2013–) - Түүний оролцсон дугаар 2012 оны 3-р улирлын хамгийн өндөр үзүүлэлттэй нэвтрүүлэг болж чадсан бөгөөд 2013 оноос байнгын оролцон тоглох гишүүн болсон.[6]


Гол тоглолтууд

  • New Breed Live in Seoul (2012)
  • APAHM Tour (2012)
  • MTV World Stage Live in Malaysia (2012)
  • New Breed Asia Tour (2012)
  • Australia Tour (2012)

Оролцсон тоглолтууд

  • Ne-Yo Live in Seoul (2011)


Mnet Asian Music Awards

Жил Горилсон уран бүтээл Шагнал Үр дүн
2011 "Abandoned" Best Dance Performance - Solo горилжээ
Song of the Year горилжээ

Golden Disk Awards

Жил Горилсон уран бүтээл Шагнал Үр дүн
2012 Take a Deeper Look Disk Bonsang (Record of the Year) шагнагдсан
2013 New Breed Disk Album Award[7] горилжээ
Жей Парк Popularity Award[7] горилжээ

Korean Music Awards

Жил Горилсон уран бүтээл Шагнал Үр дүн
2013 New Breed Best R&B & Soul Album[8] горилжээ
Жей Парк Musician of the Year[9] шагнагдсан

Бусад шагналууд

Жил Шагналууд Төрөл Үр дүн Тэмдэглэл
2010 Naver Most Popular Search Male Solo шагнагдсан [10]
2011 Mashable Awards Best Web Video шагнагдсан YouTube-д тавигдсан "Nothin' on You" видеогоороо хүртсэн.[11]
Must Follow Personality 1st Runner-up
Shorty Awards Connecting People Award Finalist Nokia-тай хамтран ажилласан ажлын үр дүн бөгөөд хамгийн их саналыг авсан.
Best Celebrity on Twitter Finalist
O Music Awards Must Follow Artist on Twitter горилжээ
2012 Asia Model Awards Popular Artist Award шагнагдсан

Хөгжмийн нэвтрүүлгүүд

Жил Өдөр Дуу Хөгжмийн нэвтрүүлэг
2011 May 6 "Abandoned" KBS Music Bank
May 13
2012 February 24 "Know Your Name"

Гадаад холбоосууд

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Паг Жэ-бом – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Jay Park Bio". jaypark.com. Archived from the original on 23 Нэгдүгээр сар 2013. Татаж авсан: 28 December 2012.
  2. "MTV World Stage Live In Malaysia Makes Spectacular Return To Sunway Lagoon On 14 July!". MTV Asia. Archived from the original on 27 Наймдугаар сар 2012. Татаж авсан: 28 December 2012.
  3. "Jay Park Covers Legend Patti Kim's "Love Is a Two Letter Word"". Soompi. April 1, 2012. Archived from the original on 5 Тавдугаар сар 2013. Татаж авсан: 29 December 2012.
  4. "Bringing K-Pop to the West". The New York Times. Татаж авсан: 28 December 2012. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  5. "Jay Park 2013 New Years Greeting". YouTube. Татаж авсан: 1 January 2013.
  6. Oh, MiJung (December 3, 2012). "Jay Park Brings High Ratings to ′SNL Korea′". CJ E&M enewsWorld. Татаж авсан: December 6, 2012.
  7. 7.0 7.1 "The 27th Goldendisk Awards in kuala lumpur". ISPlus. December 2012. Татаж авсан: December 6, 2012.
  8. "Korean Music Awards 2013 voting". Korean Music Awards. Archived from the original on 27 Нэгдүгээр сар 2016. Татаж авсан: 1 February 2013.
  9. "Korean Music Awards 2013 voting". Nate. Татаж авсан: 21 February 2013.
  10. (Солонгос) "박재범-아이유, 2010 男女 솔로 가수 검색 1위…'인기입증' (Park Jaebeom - IU, selected as The Most searched solo singers in 2010)". Nate. December 14, 2010. Татаж авсан: June 22, 2012.
  11. "Mashable Awards 2010: Announcing The Winners". Mashable. January 7, 2011. Татаж авсан: June 22, 2012.[үхмэл линк]