Исламын улс бүлэглэл

"Исламын улс" (Өмнө нь «Ирак ба Левантын Исла́мын Улс» нэртэй байсан) - “ИУ” нь гол төлөв Сири (хэсэгчлэн зүүн хойд нутагт хяналт тогтоосон), Ирак ("Суннит гурвалжин"-ын нутаг дэвсгэрийг хэсэгчлэн хяналт тогтоосон) -д үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013 оноос хойш хүлээн зөвшөөрөгдөөгүй улс гэгдэж үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна.

2014 оны байдлаар “ИУ”-ын хяналтанд байгаа газар нутгийн нийт талбай нь 90-100 мянган км² гэж үздэг байсан бөгөөд голчлон суннитуудаас бүрдсэн энэ нутагт нийт 8 сая хүн амьдарч байна. Америкийн тагнуулын албаны мэдээлж байснаар сар бүр Ирак, Сири дэх хүн амаа дайчлахаас гадна дор хаяж 1000 гадаадын сайн дурын ажилтнууд тус байгууллагад элсдэг бөгөөд нийт гадаадын иргэдийн тоо дор хаяж 16000 байдаг гэж таамаглаж байжээ. Дэлхийн 80 орны сайн дурын ажилтнууд Сири, Ирак дахь байгууллагын талд байдаг. ИУ-ын дайчдын тоо хэдэн арван мянган хүнд хүрч байгаа бөгөөд тэд хүнд зэвсэгтэй байдаг байна. Тус бүлэглэл нь хэт даврагчдын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бөгөөд олон террорист халдлагыг хариуцлагыг өөрсдөө хүлээсэн. ИУ-ын удирдагчийг Абу Бакр аль-Багдади гэж үздэг байсан тэрээр 2019 оны 10 дугаар сарын 27-нд АНУ-ын агаарын нисэх хүчний довтолгоонд өртөж нас барсан. “ИУ”-ын үзэл суртал нь Коран судрыг шууд тайлбарладаг “сунит-исламын ваххабизм”-д суурилдаг. 2020 оны 1 дүгээр сараас "Guardian" сонины мэдээлж буйгаар ИУ-ын шинэ удирдагчаар бүлэглэлийн үзэл сурталч Амир Мухаммед Саид Абдель Рахман аль-Мауля болсон ажээ.