Jump to content

Лондоны гүүр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Лондонгийн гүүр-с чиглүүлэгдэв)
Лондонгийн гүүр

Лондонгийн гүүр (англи. London Bridge) —Лондон хотын Сити (англи. City of London) болон Саутарк дүүргүүдийг (англи. London Borough of Southwark) Тэмз мөрөн дээгүүр холбодог гүүр юм. Лондон хотын түүхэнд тус газар ийм ижил нэртэй хэд хэдэн гүүр байсан юм. Эхлээд модон гүүр, дараа нь XII зуунд Ромын эзэнт улсын үед 1209 онд барьсан чулуун гүүр 600 гаруй жил байж байгаад XIX зуунд чулуун нуман гүүр болж өөрчлөгдсөн байдаг байна.

Өнөөгийн Лондонгийн гүүрийг 1973 онд төмөр бетон дам нуруу бүхий хэлбэртэй хоёр тулгууртай барьж ашиглалтанд оруулсан байна. Энэ нь өмнөх зуунуудад байсан гүүрнүүдээс голын урсгалын дээд тал руу 30 метрийн зайнд барьсан юм.

Энэ гүүр нь баруун талаараа Tауэр гүүр (Лондон), зүүн талаараа Canon Street Railway Bridge-тэй холгүй зэрэгцэн оршдог байна.