Лондон хотын бороу

Лондон хотын бороу - (англи. London borough) Лондон хоттой хамт Английн Их Лондон хотын захиргааны бүсийг бүрдүүлдэг орон нутгийн засаг захиргааны 32 дүүрэг юм; тус бүрийг Лондонгийн дүүргийн Зөвлөл удирддаг. Одоогийн Лондонгийн бороунууд нь 1963 оны Лондонгийн Засгийн газрын тухай хуулиар (англи. The London Government Act 1963) 1965 оны 4-р сарын 1-нд Их Лондонтой нэгэн зэрэг байгуулагдсан бөгөөд орон нутгийн засаг захиргааны нэг төрлийн дүүрэг юм.

Тэдний 12 бороу нь Дотоод Лондонгийн дүүрэг, 20 нь Гадаад Лондонгийн дүүрэг гэж тодорхойлсон байна. Түүхэн төв болох Лондон хот нь тусдаа ёслолын дүүрэг бөгөөд Лондонгийн дүүрэгтэй харьцуулахад огт өөр үүрэг гүйцэтгэдэг орон нутгийн засаг захиргааны дүүрэг юм. Гэсэн хэдий ч хоёр хэсэг нь Их Лондонгийн засаг захиргааны бүс, Лондонгийн бүс нутгийг бүрдүүлдэг бөгөөд бүгдийг нь Лондон хотын захирагчийн харьяа дор Их Лондонгийн захиргаа (The Greater London Authority) удирддаг байна.

Лондон хотын бороу-нуудын жагсаалт[засварлах | кодоор засварлах]

  1. City of London (бороу биш)
  2. City of Westminster -Вестминстер
  3. Kensington and Chelsea-Кенсингтон ба Челси
  4. Hammersmith and Fulham- Хаммерсмит ба Фулхэм
  5. Wandsworth- Вандсворф
  6. Lambeth -Ламбет
  7. Southwark- Соуфвок
  8. Tower Hamlets -Хамлет цамхаг
  9. Hackney -Хакни
  10. Islington-Айлингтон
  11. Camden-Камден
  12. Brent -Брент
  13. Ealing-Ийлинг
  14. Hounslow -Хаунслоу
  15. Richmond upon Thames- Тэмз орчмын Ричмонд
  16. Kingston upon Thames- Тэмз орчмын Кингстон
  17. Merton-Мертон
  1. Sutton- Саттон
  2. Croydon-Кройдон
  3. Bromley- Брүмли
  4. Lewisham-Левисхэм
  5. Greenwich-Гринвич
  6. Bexley- Бэксли
  7. Havering- Хэвиринг
  8. Barking and Dagenham
  9. Redbridge-Рэдбриж
  10. Newham-Ньюхэм
  11. Waltham Forest-Валтхэм Форест
  12. Haringey- Хэринги
  13. Enfield-Энфилд
  14. Barnet-Барнет
  15. Harrow-Харроу
  16. Hillingdon-Хиллингтон