Jump to content

Нойр булчирхай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нойр булчирхай

Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог хамгийн том булчирхай бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулж, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог аж. Нойр булчирхай гэдэг нь дасан зохицох чадвартай холимог булчирхай юм. Ходоодны ард байрлана.

Гадаад болон дотоод шүүрлийн хоёр үйл ажиллагаатай.

Гадаад шүүрэл нь хоол боловсруулахад оролцдог уураг, нүүрс ус, өөх тос зэрэг пегментүүдийг ялгаруулах ажиллагаанд оролцдог.

Бидний идэж буй хүнсний бүтээгдэхүүний уураг, өөх тос маань моно сахар, амин хүчил болтлоо задарч энгийн хэлбэрт шилжихээр нарийн гэдэсний ханаар цус руу шингэж шимэгдэх үйл ажиллагаа явагдаж биднийг тэжээдэг байна.

Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь хүний цусан дахь сахрын хэмжээг тохируулж өгдөг. Нойр булчирхайн сүүл хэсэгт байрладаг сахарыг зохицуулдаг эсүүдээс инсулин ялгардаг юм.

Хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар хоол боловсрох, шимт бодисын шимэгдэх хэвийн явц алдагддаг ба архаг үрэвсэл нь чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болдог аж.

Нойр булчирхайн үрэвслийн шалтгаан

[засварлах | кодоор засварлах]

Нойр булчирхайн үрэвслийг үүсгэдэг шалтгааны 98 хувь нь буруу хооллолт, архидалтаас үүдэлтэй.

Мөн элэг цөсний архаг өвчтэй хүмүүсийн нойр булчирхай хоёрдогчоор өвчлөх магадлал өндөр байдаг.

Үүнээс гадна цөсний чулуу, цөсний хүүдийн хурц үрэвсэл, зэрэг цөсний замын эмгэгээс болж нойр булчирхайн үрэвсэл хоёрдогчоор илэрдэг. Үрэвслийн үед пегментүүд ихээр ялгарч өөрөө өөрийгөө хайлуулдаг. Үүнээс болж нойр булчирхайн эдүүд төдийгүй ойр орчмын өөхөн эд, эрхтэн өвчилдөг.

Дараах хүчин зүйлүүд мөн нойр булчирхай үрэвслийн шалтгаан болдог байна. Үүнд:

  • 12 хуруу гэдэсний үрэвсэл (гастродуодинит, ходоодны шарх өвчин)
  • Зарим эмийн бодис / парацетамол, антибиотик, сульфаниламид г.м/ о
  • Халдварт өвчнүүд / гахайтах, В, С шар өвчин гэх зэрэг/
  • Бодисын солилцоо алдагдах
  • Дааврын өөрчлөлт
  • Судасны өвчнүүд
  • Элэг цөсний өвчин
  • Удаан хугацаагаар байнга өлөн байх
  • Хэт хурц, өөх тостой хоол хэрэглэх
  • Нэг дор хэт их идэх зэрэг болно

Архаг нойр булчирхайн үрэвсэл

[засварлах | кодоор засварлах]

Олон төрлийн шалтгааны улмаас үе үе сэдэрч даамжрах явцтай, голдуу үрэвслийн шинжтэй, булчирхайлаг эдийн хатангиршил, холбогч эдийн солигдол бүхий нойр булчирхайн цуллаг эдийн голомтот ба тархмал гэмтэл, түүний цоргын бүтцэд уйланхай, шохойжилт, чулуу үүсдэг гадаад ба дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагдах бүлэг эмгэгийг нойр булчирхайн архаг панкреатит гэнэ.

Аж үйлдвэр хөгжсөн орнуудад сүүлийн хорин жилд нойр булчирхайн архаг үрэвсэлтэй өвчтөний тоо 1,5- 2 дахин ихэсч, хоол боловсруулах замын өвчний дотор 6,5%-ийг эзэлж байна. Нойр булчирхайн архаг үрэвсэл сүүлийн үед ихсэж байгаа явдлыг оношлогоо сайжирсан, архидалт ихэссэн, цөсний замын эмгэг ихэссэнтэй холбон үздэг.

АНГИЛАЛ (Ивашкин В.Т., 1990)

[засварлах | кодоор засварлах]
  1. Архины
  2. Буруу хооллолт
  3. Эмийн
  4. Хорт бодис
  5. Вирүсын
  6. Шалтгаан тодорхой бус
  1. Цөс чулуужих өвчин
  2. Цөсний замын хөдөлгөөний адцагдал
  3. Цөсний цоргын чулуу
  4. Архаг хепатит
  5. Элэгний цирроз

Нойр булчирхайн гэмтэл

[засварлах | кодоор засварлах]

Хагалгааны дараа

Цөс, нойр булчирхайн суваг сэтгүүрдсэний дараа

Нойр булчирхайн бяцралт

Нойр булчирхайн судасны эмгэгүүд

[засварлах | кодоор засварлах]

Судас хатуурах

Судас нөжөөр бөглөрөх

Судас бөглөрөх

Судасны хананы үрэвсэл

Халдвар (вирүсын)

[засварлах | кодоор засварлах]

 Дээд гэдэс болон ходоодны эмгэгүүд

Дуоденит, папиллит, Одцийн хуниасын агчил, гэмтэл, чулуу, шархлаа өвчин, архаг гастрит

 Нойр булчирхайн цорго бөглөрөх Цоргонд чулуу үүсэх Цоргоны нарийсал

[засварлах | кодоор засварлах]

Цоргоны өмөн

 Бодисын солилцооны хямралууд

[засварлах | кодоор засварлах]

Цусанд өөх тос ихсэх, бөөрний дутагдал, чихрийн шижин

Дааврын бэлдмэл, азотиоприн, тиазидууд, тетрациклин, парацетамол, аспирин

 Хорт бодисууд Хүнд металл, мөнгөн ус

[засварлах | кодоор засварлах]

 Шалтгаан тодорхой бус

[засварлах | кодоор засварлах]

Шалтгааны хүчин зүйлийг 4 бүлэг болгож байна:

  1. Механик шалтгаан
  2. Мэдрэл шингэний
  3. Халдварын
  4. Хордлого, харшлын шалтгаан

Зонхилон тохиолдох шалтгаанууд нь:

[засварлах | кодоор засварлах]

Элэг цөсний замын өвчнүүд 20-40% ,цөс чулуужих өвчин цөсний хүүдийн архаг үрэвсэл, цөсний замын гаж хөгжил, архаг хепатит, элэгний цирроз Архидалт 30-60%

Дээд гэдэсний өвчнүүд (шархлаа, нарийн гэдэсний үрэвсэл дээд гэдэсний хөдөлгөөний алдагдал)

Ходоодны өвчнүүд (ходоодны шархлаа,ходоодны А- хэлбэрийн үрэвсэл)

Папиллит, оддийн хуниасын агчилт, гэмтэл чулуу ,паразит хорхойгоор тагларах

Хоол хүнсэнд уургийн бодис дутагдалтай байх

Хордлогын нөлөө (архинд хордох)

Хоол хүнсний харшил

Вирүсийнхалдвар (гахайнхавдар, вирүсийншалтгаант хепатит)

Атеросклероз, васкулит Чацархайн артерийн цусан хангамж багадах Бодисын солилцоо, дааврын өөрчлөлт (гиперпа- ратиреоз, гипотиреоз, гиперлипопротеинеми, гиперлипидеми)

Удамшлын нөлөө 2-5% (гемохроматоз, муковисцидоз, амин хүчилийн солилцооны өөрчлөлт)

Зарим эмийн бодисын нөлөө 3-7%

Нойр булчирхайн битүү гэмтэл

Нойр булчирхайн гажиг хөгжил

Шалтгааны нөлөөгөөр дээд гэдэсний салст бүрхэвчинд хатангиршилт өөрчлөлт гарч нөхөн төлжилт нь буурна. креатин, холецистокинин, панкреозимины ялгаралт агдана. Секретины дутагдлаас дээд гэдэсний даралт ихсэн, Оддийн хуниас агшина, нойр булчирхайн цоргын доторхи даралт ихэснэ. Шүүрлийн хэмжээ багасч нойр булчирхайн шүүс өтгөрнө. Түүнд агуулагдах уургийн бодисууд бөөгнөрч цоргыг бөглөнө. Цөсний өвчний үед цөс нойр булчирхайн цоргоруу буцаж хаягдана. Үүний үр дүнд эсгэгүүд (фермент) идэвхжин өөрийн эдийг боловсруулна. Нойр булчирхайн цоргын доторхи даралт ихэссэнээс ацинусын суурийн мембраныг гэмтээж, улмаар булчирхай өөрийн эд эсийг хайлуулж үхжилд хүргэнэ. Нойр булчирхайн шүүс орчны эд эс рүү нэвчин хавагналт үүсгэнэ. Хавагналтаас үүссэн даралт нь ацинар эсийг дарж цусан хангамж муудан улмаар холбогч эдээр солигдоно. Нойр булчирхайн гадаад шүүрэл алдагдахад дотоод шүүрлийн хэсэггээ нөлөөлдөг. Хаддвар гурван замаар дамжина (өгсөх замаар, цусаар, тунгалагаар). Үрэвсэл архагшин даамжрах явцыг дараах хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна.

Нойр булчирхайн архаг үрэвсэл сэдрэх бүрд булчирхайн шинэ шинэ хэсгүүд гэмтэж тэр хэсэгт холбогч эд ургаж хатуурна. Эрдэмтэд энэ өөрчлөлтийг дархлааны урвалаар тайлбарлаж байна.

Цоргонд уураг наалдах:

Липостатин. Энэ уураг дээр кальцийн давс хуримтлан хатуурч шохойжилт чулуу үүсгэнэ. Нойр булчирхайн архаг үрэвслийн эмгэг жамыг эсийн түвшинд авч үзвэл нойр булчирхайн эдийн цусан хангамж муудна, эдэд хүчилтөрөгчийн дутмаппил болно. Энэ байдал нь эс доторхи цагирагт аденазил монофосфатьгг идэвхижүүлж эсийн доторхи кальцийн зөөвөрлөлтийг нэмэгдүүлнэ. Үүний улмаас илүүдэл кальци эс, митохондрид хуримтлагдсанаас хэт исэлдэлт, фосфоржилт явагдан эс доторхи энергийн дутагдал, тэжээлийн доройтол үйл ажиллагааны дутагдалд хүргэдэг.

ЭМГЭГ БҮТЭЦ ЗҮЙ

[засварлах | кодоор засварлах]

Нойр булчирхайд цус хуран эд эсийн үхжил үүсгэнэ. Эсүүд хатангиршин, холбогч эд ургаж, нойр булчирхай

соривжиж хатууран мөгөөрс мэт болно. Эмгэг бүгэц зүйн өөрчлөлт нь голомтот ба тархалтат хоёр хэлбэрээр явагдана. Нойр булчирхайн архаг үрэвсэл сэдэрсэн үед нойр булчирхай хавагнаж цус хурж өөхөн үхжил, хуурамч уйланхай үүсч зэргэлдээ эсүүд нь хавагнана.

Өвчний явц давшин даамжрах хандлагатай байдаг. Өвдөлтийн хам шинж. Өвдөлт нь тархмал ба бүслэх маягтай, зүүн мөр, дал, сүвээ, ар нуруу руу ороож дамжина. Өвдөлт заримдаа огцом хүчтэй хатгаа маягтай болох ба таарч тохирохгүй хоол идсэн,архи дарс хэрэглэсэн үед хурцаддаг. Өвдөлт үүсэх механизм нь: Үрэвсэл-бүрхүүл тэлэгдэх, уйланхай, цоргын доторхи даралт ихсэх, цоргын бөглөрөл тэлэгдэлт, орчны мэдрэл, Фиброз өөрчлөлт, хавангаар дарагдах, дээд гэдэсний хөдөлгөөний алдагдал, дагалдах эмгэг, наркотик хамаарал зэрэггэй холбоотой байдаг. Хоол боловсруулалт буурах хам шинж. Нойр булчирхайн биж хам шинж (Шүлс савирах, бөөлжис цутгах, бөөлжих, хоолонд дургүй болох гэдэс дүүрэх, өөх тостой хоол, сүү сүүтэй цайны зохимж муудах) Стеаторея-нойр булчирхайн гадаад шүүрлийн дутагдал 10% хүрэхэд баасны шинжилгээнд боловсроогүй өөх, өөхний дуслууд илэрнэ. Өвчны хожуу үед нойр булчирхайн эсгэгийн дутагдльш улмаас их хэмжээтэй тосорхог гялалзсан наалданги шингэнээр суулгана. Өвчний эхэн үед өвдөлт, хожуу үед тосон суулга давамгайлна. Өвчтөний тал хувьд нь арьс шарлах шинж илрзнэ. Нойр булчирхайн эсгэгийн дутагдалтай холбоотой нарийн гэдсэнд нян үржих хам шинж илрэнэ.

Нойр булчирхайн архаг үрэвсэл соривжилтоос хамааран хоол боловсруулах эсэгийн ялгаралт багассан, өвдөхөөс болгоомжлон өвчтөн хоол унд хэрэглэхээс татгалзсантай холбоотойгоор өвчтөн турж эцдэг.

Нойр булчирхайн архаг үрэвслийн шинж тэмдэг эмнэл зүйн хэлбэрээс хамаарч байдаг.