Jump to content

Отгонжаргалын Магнай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(О.Магнай-с чиглүүлэгдэв)

Отгонжаргалын Магнай (1982 онд төрсөн) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоод төрсөн иргэний хөдөлгөөний удирдагч, улс төрч юм.

О.Магнай нь МУИС-ын Эдийн Засгийн Сургуулийг 2002 онд МУИС-ын Хууль Зүйн Сургуулийг 2004 онд тус тус төгссөн, эрх зүйч эдийн засагч мэргэжилтэй. 2002-2005 Санхүү,Эдийн Засгийн яаманд мэргэжилтэн, 2005-2007 Эрүүл Нийгэм - Иргэний Хөдөлгөөний Ерөнхий Зохицуулагч, 2007 оноос 2007 оны 12 сарыг хүртэл ИЗН-ын ХЭГ-ын даргаар тус тус ажиллаж байсан. 2008 онд Иргэний Хөдөлгөөн Намын дэд даргын албыг хашиж байв. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон долдугаар сарын 1-ны үймээнтэй холбогдуулан түүнийг 2008 оны долдугаар сарын 7-ны өдөр цагдан хорьсон.[1] Тэрбээр хоригдож байх хугацаандаа хуурай өлсгөлөн зарлаж, биеийн байдал эрс муудсан тул 2008 оны наймдугаар сарын 29-нд батлан даалтаар суллагджээ.[2]

Үүнийхээ дараа Ардчилсан Намд элссэн бөгөөд тус намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн. 2012 оны 9 сараас Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын даргаар томилогдон ажиллаж байна.