Jump to content

Зэрэгцээ тооцоолол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Параллель програмчлал-с чиглүүлэгдэв)
IBM's Blue Gene/P massively parallel supercomputer.

Зэрэгцээ тооцоолол буюу Параллель тооцоолол (Англи: Parallel computing) гэдэг бол олон тооны процесс буюу тооцооллыг нэгэн зэрэг гүйцэтгэхийг хэлнэ. Зэрэгцээ тооцооллыг битийн түвшин, зааврын түвшин, өгөгдөл, үүрэг даалгаврын зэрэгцээлэл гэх мэтээр ангилдаг.

Аливаа бодлогыг бодуулахын тулд тухайн бодлогыг жижигхэн дэд бодлогуудад задлаад тэдгээрийгээ параллелиар ажиллуулна. Дараа нь үр дүнгүүдийг нэгтгэж үндсэн бодлогын шийдийг гаргаж авна. Гэвч бодлогыг дэд бодлогод хуваах нь тийм ч амар үйлдэл биш юм. Учир нь дэд бодлогууд хоорондоо өгөгдлийн хамааралтай байдаг. Энэ өгөгдлийн хамаарлаас болоод процессорууд нь хоорондоо холбогдох шаардлагатай болдог. Холбогдож байгаа цаг хугацаа нь хамгийн том дарамт болдог. Ихэвчлэн хоёр процессорын холбогдсон хугацаа нь тооцооллын хугацаанаас маш өндөр байдаг. Энэ хүчин зүйлээс хамаарч холболтын схем нь маш сайн төлөвлөгдсөн тохиолдолд сайн параллель алгоритм гарна.

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]

"Official Neurocluster Brain Model site". Татаж авсан: July 22, 2017.