Хөвчтөн

(Сээр нуруутан-с чиглүүлэгдэв)
Хөвчтөн

Загас[засварлах | кодоор засварлах]

Загаснууд нь заламгайгаар амьсгалдаг, усан орчинд амьдардаг хүйтэн цуст амьтад юм. Яст загаснууд нь мөгөөрсөн араг яст загаснуудтай харьцуулахад дийлэнх олныг эзэлдэг. Яст загаснууд нь далайн гүнээс эхлээд гол мөрөн, нуур, тэр бүү хэл цөөрмийн орчинд ч амьдардаг. Зарим зүйлүүд нь цэнгэг болон давстай усны хооронд шилжиж байдаг. Эдгээр загаснуудын араг яс нь кальцийн фосфор хүчлийн давсаар бэхэжсэн байдгаараа тэнгисийн амьтад болох аварга загаснууд (акулa, скат) зэрэг мөгөөрст загаснуудын араг яснаас ялгаатай.


Эрхтнүүдийн тогтолцоо[засварлах | кодоор засварлах]

Эрхтнүүдийн тогтолцоо шар өнгө – мэдрэлийн тогтолцоо, ногоон – хоол боловсруулах, цэнхэр – амьсгалын, хөх ягаан – ялгаруулах, улаан шар – бэлгийн, ягаан – булчингийн Загасны биеийн хэлбэр нь түүний онцгой зуршилд дасан зохицсон байдаг, жишээ нь ёроолын амьтан болох халпинь загас хавтгай хэлбэртэй. Дайчин анчин болох цурхай загас шунгадаг мина шиг хэлбэртэй. Загасны живэрүүд нь залах болон урагш хөдлөхөд туслана. Цээжний болон хэвлийн хос живэр нь зайчлан явахад тусалдаг бол харин нурууны, сүвний болон сүүлний живрүүд загасны биеийг тэнцвэртэй байлгахад нөлөөлдөг. Хосгүй сэлэлт нь сүүлний живрүүдийн чиглэлт түлхэлтүүд болон үүнтэй нэгэн зэрэг биеэ хотойлгосны үр дүн. Загас өөрийнхөө хөвөгч шинж чанарыг агаараар дүүргэсэн хөвөгч цэврүүний туслалцаатайгаар зохицуулдаг. Биен дээрх хажуугийн шугам нь усны урсгал, тэнгисийн ёроол болон янз бүрийн объектуудын ойртож буйг мэдэрдэг эрхтэн юм. Загас нь хамгаалалтын хайрсаар бүрхэгдсэн нимгэн арьстай байдаг. Яст загаснууд жижигхэн бие биеэ дарж бүрхсэн ясан ялтсууд бүхий арьстай.

Хоол тэжээл ба нөхөн үржихүй[засварлах | кодоор засварлах]

Загас нь ургамал, планктон (усан доторх эгэл жижиг амьтан ургамлын организмууд) болон бусад загасаар хооллодог. Амны байрлал нь ихэвчлэн тэдгээрийн хоол ундны зуршлын үзүүлэлт болдог. Ихэнх загасууд гадаад үр тогтолттой. Эмэгчин загас өндгөн эсээ гаргадаг, харин эрэгчин нь мөн тэр үеэр усанд өөрийн үрийн шингэнээ гаргана. Өндөгний тоо нь загасны зүйлээс шалтгаална. Цөөн тооны зүйл болох гуппи /үр шүдтэний багийн жижигхэн загас/ болон зарим аварга загасууд амьд зулзага төрүүлдэг. Өндөг нь эмэгчнийхээ дотор үр тогтдог. Хамтарсан эрхтнийхээ тусламжтайгаар эрэгчин нь оруулдаг. Төрснийхөө дараа залуу загаснууд бараг л шууд бие даан сэлж чаддаг.

Хоёр нутагтан[засварлах | кодоор засварлах]

Сүүлтний болон сүүлгүйтний хөлгүй нутагтан[засварлах | кодоор засварлах]

Модонд авирагч мэлхийн тод өнгө “Болгоомжил, би хортой!” гэсэн дохио өгдөг Саламандра, тритон зэргийг багтаасан сүүлтний баг нь хойд тал бөмбөрцөг болон америкийн халуун бүсд амьдардаг 400 шахам зүйлээс бүрдэнэ. Тэдгээр нь сунамал бие, хоёр хос мөч болон урт сүүлтэй. Эдгээр амьтдын онцлог шинж нь том нүд юм. Сүүл-гүйтний багт 4000 зүйл (мэлхий, бах) багтах ба туйлын районуудаас бусад газарт хаа сайгүй амьдардаг. Тэдний урт, хүчирхэг хойд мөч нь үсрэх, харайхад ашиглагдана. Модны мэлхий нь сарвуун доороо цавуулаг зөөлөвчтэй байдаг нь тэднийг гайхалтай өндөрт авирагчид болгожээ. Ус болон хуурай газрын завсарт

Галт саламандрын арьсны булчирхайнууд ялгарсан нь тэднийг махчин амьтдаас хамгаалдаг Өөрийн хүчтэй живрүүдийнхээ тусламжтайгаар хуурай газарт мөлхөж гарсан яст загаснуудын удам болох хоёр нутагтан нь усны болон газрын сээр нуруутны онцлогийг харуулдаг. Хамгийн гайхалтай нь заламгай бүхий сэлэгч амьтнаас том толгойт/шанаган хорхой буюу авгалдайнаас уушгаар амьсгалдаг нас бие гүйцсэн мэлхий, саламандра болон хувирсан явдал юм. Хоёр нутагтан нь хүйтэн цуст амьтад, учир нь тэд өөрийн температураа зохицуулж чаддаггүй, хүрээлэн буй орчны температурыг хүлээн авдаг. Олонх зүйлүүд нь өвлийг газар дахь нүрэнд юмуу эсвэл бөөн навчис дотор өнгөрүүлдэг.

Тэдний хатах учиргүй нимгэн арьс нь уушгинд нэмэлт болгон амьсгалын үүрэг гүйцэтгэдэг. Арьсан дээр нь махчин амьтдыг үргээхэд зориулагдсан хортой, таагүй үнэртэй бодисыг ялгаруулдаг булчирхайнууд бас бий.

Caecilians бүрэн 1.5 м-ээс дээш урттай ( 4 фут 11) том зүйл , могойнууд төстэй бол жижиг зүйл, хорхой адил төстэй гаргах, мөч дутагдаж байна. Тэдний салаа сүүлтэй богино эсвэл байхгүй , мөн тэдний cloacae тэдний байгууллагад хязгааруудад ойролцоо байдаг.

Тэдний арьс гөлгөр , ихэвчлэн хар matte боловч зарим зүйлийн өнгөт арьс байдаг. Арьс Дотор кальцит хэмжээс юм. Учир нь эдгээр хэмжээсний , caecilians нэг удаа чулуужсан Stegocephalia холбоотой байх гэж бодож байсан боловч одоо тэд хоёр дахь хөгжил гэж үзэж байгаа бөгөөд хоёр бүлэг хамгийн их магадлалтай холбоогүй байна арьс нь маш олон цагираг хэлбэртэй атираа байна хэсэгчлэн тэдэнд хуваагдаж төрхийг өгч , бие бүслэх , эсвэл annuli . Зарим нь бусад амьд хоёр нутагтан адил , арьсны махчин саад болох хортой бодис secrete нь булчирхайг агуулж байдаг. Siphonops paulensis арьс шүүрэл цус задлагч шинж илэрч байна.

Мөлхөгчид[засварлах | кодоор засварлах]

Мөлхөгчид нь амьтдын эртний бүлгийг бүрдүүлдэг ба тэднээс бүхий л сүүн тэжээлтнүүд болон шувууд хөгжжээ. Пермийн галавын үе, 300 сая жилийн өмнө хувьслын гурван чиглэлд хуваагдан салжээ: нэгдүгээрт, хуурай газрын болон тэнгисийн яст мэлхийнүүд, хоёрдугаарт, үлэг гүрээлүүд, гүрвэлүүд, матар болон шувууд, гуравдугаарт, сүүн тэжээлтнүүд. Мөлхөгчид урьд нь үзээгүй олон тооны дасан зохицлыг дамжсаныхаа ачаар хуурай газарт эсэн мэнд гарч иржээ. Тэдний арьсан дээрх хайрснууд тэднийг хаталтаас хамгаалж, уушгийг нь хүчтэй, үр ашигтай болгожээ. Тэдний өндөг нь усгүйжилт болон гэмтлээс хамгаалсан бат бөх хатуу хальсаар бүрхэгдсэн байдаг. Хоёр нутагтан нь бодисын солилцооны замаар биеийнхээ температурыг тохируулж чаддаггүй. Иймээс тэд халуун цаг агаарын нөхцөлд сүүдэр хайдагч гэсэн эрсдлийг үл хайхран наран шарлагыг хүлээн авч удаан хугацааг өнгөрүүлдэг. Сүүгээр бойжигчидтой харьцуулахад тэдэнд бага хэмжээний хоол шаардагддаг тул говь, цөл мэтийн хоол тэжээл багатай нутгуудад тайван амьдарч чаддаг.

  1. Анхдагч-Prosauria
  2. Хайрстан-Squamata
  3. Яст мэлхий-Chelonia
  4. Мата р-Crocoditia

Шувууд[засварлах | кодоор засварлах]

Шувуудын өвөг нь мөлхөгчид байсан ба энэ нь 150 сая жилийн настай малтмал археоптерикс шувуу олдсоноор баттай нотлогджээ. Энэхүү жигүүртэн өвөг мөлхөгчдийн шинж төрхийг хадгалсан, тухайлбал далавануудынхаа төгсгөлд сарвуутай, урт сүүлтэй байв. Тэгэхдээ зөвхөн энэ бүлгийн сээр нуруутнуудад байдаг шувуудын онцлогууд ч бас ажиглагдаж байна.

Гол онцлогууд[засварлах | кодоор засварлах]

Нисэх чадвараас гадна шувууд нь ялангуяа махчин шувуудын хувьд харааны хөгжил гойд сайн, ихээхэн өндрөөс олзоо харж чаддаг байна. Хоол ундны зуршлаас хамааран хошуу нь олон хэлбрийг тусгадаг: хурц ирмэгтэй хошуу нь махчин шувуудад, хүч нэмэгдүүлсэн бол тоншуулд, гуурс хэлбэртэй бол жиргэдэг шувуудад гэх мэт. Өд сөд нь ч гэсэн тэдний амьдралын хэв маягт зохицсон байдаг. Хүйтэн цаг уурт амьдардаг шувууд зузаан өд сөдөөр хамгаалагдсан байдаг, эрэгчин шувуудын тод өд сөд нь эмэгчнээ өөртөө татахад, харин бүдэг өнгө нь зүсээ хувиргахад үйлчилдэг. Шувуу нь зүрх, уушиг болон цусны эргэлтийн тогтолцоотой хүйтэн цуст амьтан. Энэ нь зарим зүйлийн шувуудад хүйтэн цаг ууртай болон өвлийн үеэр хоол тэжээлээ идэвхтэй хайх бололцоо олгодог.

Нийлүүлэг ба үржил[засварлах | кодоор засварлах]

Тахианы дэгдээхэйнүүд өндөгний хальсаа 21 өдрийн дараа хагалан гардаг. Ихэнх шувууд нийлүүлэг болон үүр засахдаа зориулсан нутаг дэвсгэртэй байхыг зорьж түүнийгээ хамгаалдаг. Тэдгээр нь дуулж (жиргэдэг шувууд) хамтрагчийнхаа анхаарлыг татдаг, эсвэл харагдахуйц дохио, жишээ нь тод өд сөдөө ашигладаг. Шувуудын хосын холбоо үргэлжлэх байдлаараа янз бүр. Зарим нь нугас мэтийн шувуу шиг өндөглөх хүртэлх далд үеэр хязгаарлагддаг бол махчин шувууд, ууль, оцон шувуу бүхий л амьдралаараа холбогддог. Зарим зүйлийн шувууд хиймэл үүр барьдаг бол зарим нь нэг үүрийг хэдэн жилэр ч ашигладаг. Оцон шувууд босоогоороо өндөглөдөг ба үүр засдаггүй. Бүх шувууд ихэвчлэн цагаан өнгийн 1-20 хүртэлх тооны өндөг гаргадаг. Эцэг эх шувууд өндөгнийхөө дотоод байнгын температурыг хадгалж байхын тулд 11 өдрөөс 20 долоо хоног хүртэл өндөгнүүдээ дардаг. Ангаахайнуудаа гаруут эцэг эх нь нь тэднийг хооллож, нисэхэд сургадаг. Хөрөө мэтийн шувуу нь шимэгч байдлаар амьдардаг: бусдын үүрэнд өндөглөдөг ба өөр эцэг эхчүүд тэднийг асарч хамгаалдаг.

Хөхтөн[засварлах | кодоор засварлах]

Хөхтөн нь сээр нуруутан амьтдын хүрээ бөгөөд эмэгчин нь хөх, сүүний булчирхайтай, мөн эр, эм хоёул үс, хөлсний булчирхай, дунд чихний яс зэрэгтэй болно. Хөхтөн нь ямар хэлбэрээр төрөхөөс шалтгаалан 3 гол ангид хуваагдана. Эдгээр нь: Өндөглөгч, уутат, эхсийн болно. Хөхтөн амьтан нь халуун цустай бөгөөд зүрх нь 4 тасалгаатай. Өдгөө 1200 төрлийн, 153 овог, 29 багийн 5400 зүйл хөхтөн амьтад байна. Ихэнх нь дараах 6 том багт хамрагдана. Дэлхий дээр нийт 4000 гаруй төрлийн хөхтөн амьтад амьдарч байна. Эдгээрээс хамгийн жижиг нь гахайн хамарт сарьсан багваахай ба биеийн жин нь ердөө л 1.4 г бол хамгийн том нь хөх халим бөгөөд биеийн жин нь 150 т, биеийн урт нь 30 м юм. Гэхдээ хуурай газрынх ч бай, усных ч бай бүх хөхтөн амьтад адил төстэй шинж чанар агуулж байдаг.

Хөхтөн амьтад: -Бүгд сээр нуруутнууд (энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бүх хөхтөн амьтад нурууны ястай байдаг.) -Бүгд биенээсээ дулаан ялгаруулна. Энэ нь бүгд “халуун цустай” бөгөөд цусны эргэлтийн тогтолцоотой байдаг гэсэн үг юм. Иймээс хөхтөн амьтад дэлхийн бараг ямар ч уур амьсгалтай газар амьдрах чадвартай байдаг байна.) -Бүгд биений үстэй байдаг. -Бүгд үр төлөө сүүгээрээ хооллодог. Тэд үр төлтэйгээ илүү их цагийг өнгөрүүлдэг бөгөөд энэ нь үр төлдөө амьдрахад хамгийн чухал чадваруудыг зааж, сурган үлдээхэд тусладаг байна.