Франц Фердинанд (хамтлаг): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 19: Мөр 19:
Дараагийн ''"You Could Have It So Much Better"'' цомог нь Английн чартын 1, "Do You Want To" сингл нь топ-10т орсноос гадна "Walk Away", "The Fallen" зэрэг хит дууг багтаажээ.
Дараагийн ''"You Could Have It So Much Better"'' цомог нь Английн чартын 1, "Do You Want To" сингл нь топ-10т орсноос гадна "Walk Away", "The Fallen" зэрэг хит дууг багтаажээ.


== Хамтлагийн түүх ==
== Түүх ==
Алексын жинхэнэ нэр нь Александр Пол Капронос Хантлэе бөгөөд 1972 оны 3 сарын 20 Английн Глукестершайр мужийн Алмондсбури хотод төржээ. Эцэг нь багадаа Англи гэр бүлд үрчлүүлсэн Грек хүн байсан бөгөөд үрчилж авсан гэр бүлийнхээ Хантлэе овгийг авсан байна. Алекс 2 нас хүртлээ Грект амьдарч байгаад буцаж Англи руугаа нүүжээ. Халуун дулаан Грекээс гэнэт сэрүүн газарт ирсэн нь Алексийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж ''астм'' өвчтэй болжээ. Алекс Глазговт тааралдсан ажил болгоноо хийж байлаа.
Алексын жинхэнэ нэр нь Александр Пол Капронос Хантлэе бөгөөд 1972 оны 3 сарын 20 Английн Глукестершайр мужийн Алмондсбури хотод төржээ. Эцэг нь багадаа Англи гэр бүлд үрчлүүлсэн Грек хүн байсан бөгөөд үрчилж авсан гэр бүлийнхээ Хантлэе овгийг авсан байна. Алекс 2 нас хүртлээ Грект амьдарч байгаад буцаж Англи руугаа нүүжээ. Халуун дулаан Грекээс гэнэт сэрүүн газарт ирсэн нь Алексийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж ''астм'' өвчтэй болжээ. Алекс Глазговт тааралдсан ажил болгоноо хийж байлаа.
Алекс жижиг хөгжмийн клубуудад ажиллах болов. "The Kazoo" "99p" клубуудад давхар ажиллаж байв. "99p" клубт орж ирсэн хүнээс такс хурааж авдаг ажил хийдэг байж. Энэ талаар "Ирж тоглох гэж байгаа хамтлагууд их төлөв уух гэж ирдэг байсан болохоор үзэгчид мэдээж мөнгөө буцааж авах тул аргагүй эрхэнд үйлчлэгчид нийлж тоглодог байсан. Гоё юм болдог байсан шүү" гэж сүүлд дурсан ярьж байв.
Алекс жижиг хөгжмийн клубуудад ажиллах болов. "The Kazoo" "99p" клубуудад давхар ажиллаж байв. "99p" клубт орж ирсэн хүнээс такс хурааж авдаг ажил хийдэг байж. Энэ талаар "Ирж тоглох гэж байгаа хамтлагууд их төлөв уух гэж ирдэг байсан болохоор үзэгчид мэдээж мөнгөө буцааж авах тул аргагүй эрхэнд үйлчлэгчид нийлж тоглодог байсан. Гоё юм болдог байсан шүү" гэж сүүлд дурсан ярьж байв.
Мөр 37: Мөр 37:


Удалгүй Franz Ferdinand Японы ''Sony Music Japan'', Америкын ''Epic Records'' зэрэг аварга том дуу бичлэгийн компаниудтай гэрээ байгуулжээ.
Удалгүй Franz Ferdinand Японы ''Sony Music Japan'', Америкын ''Epic Records'' зэрэг аварга том дуу бичлэгийн компаниудтай гэрээ байгуулжээ.

== Анхны цомог болоод Алдар хүнд ==
[[Image:Franz_Ferdinand_-_Take_Me_Out.jpg|thumb|250px|left|'''Take Me Out''' бол Franz Ferdinand хамтлагт жинхэнэ алдар хүндийг авчирч тэднийг Америкт таниулсан юм.]]

07:16, 7 Арваннэгдүгээр сар 2007-ий байдлаарх засвар

Franz Ferdinand
Файл:64-franz-ferdinand.jpg
Зүүн талаас: Пол Томсон, Ник МакКарти, Боб Харди, Алекс Капранос
Ерөнхий мэдээлэл
ГаралГлазгов, Шотланд
Хөгжмийн урсгалИндий рок[1]
Арт рок[2]
Поп[3]
Пост-панк[4]
Идэвхтэй2001-одоо
СтудиDomino Records (Англи & Европ)
Epic Records (АНУ)
Sony Music Japan
Алекс Капранос
Ник МакКарти
Боб Харди
Пол Томсон


Franz Fredinand бол Шотландын Глазгов хотоос гаралтай рок хамтлаг. Австрийн хунтайж агсан Franz Ferdinand-ын нэрээр нэрлэгдсэн хамтлаг 2001 онд гоцлол дуучин болон гитарчин Алекс Капранос, басс гитарчин Боб Харди, ритм гитар даралтат хөгжимчин Ник МакКарти мөн цохитот хөгжим, бөмбөрчин Пол Томсон нарын бүрэлдэхүүнтэйгээр 2001 онд байгуулагджээ.

Хэдий анхны сингл цомог "Darts of Pleasure" (2003) нь маш муу амжилт үзүүлсэн боловч ирэх жил нь гаргасан анхны бие даасан цомог нь гайхамшигтай амжилт авчирч Английн чарт-д гуравт орж, тухайн жилийнхээ Mercury Music Prize шагналыг хүртэж мөн 2005 оны BRIT Awards-н шилдэг хамтлаг болон шилдэг рок арт шагналыг хүртлээ. Мөн топ 10-т 3 сингл нь орж, "Take me out", "The Dark of the Matinee" дуунууд нь супер хит болж "Micheal" шилдэг 20 дуунд багтлаа.

Дараагийн "You Could Have It So Much Better" цомог нь Английн чартын 1, "Do You Want To" сингл нь топ-10т орсноос гадна "Walk Away", "The Fallen" зэрэг хит дууг багтаажээ.

Хамтлагийн түүх

Алексын жинхэнэ нэр нь Александр Пол Капронос Хантлэе бөгөөд 1972 оны 3 сарын 20 Английн Глукестершайр мужийн Алмондсбури хотод төржээ. Эцэг нь багадаа Англи гэр бүлд үрчлүүлсэн Грек хүн байсан бөгөөд үрчилж авсан гэр бүлийнхээ Хантлэе овгийг авсан байна. Алекс 2 нас хүртлээ Грект амьдарч байгаад буцаж Англи руугаа нүүжээ. Халуун дулаан Грекээс гэнэт сэрүүн газарт ирсэн нь Алексийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж астм өвчтэй болжээ. Алекс Глазговт тааралдсан ажил болгоноо хийж байлаа. Алекс жижиг хөгжмийн клубуудад ажиллах болов. "The Kazoo" "99p" клубуудад давхар ажиллаж байв. "99p" клубт орж ирсэн хүнээс такс хурааж авдаг ажил хийдэг байж. Энэ талаар "Ирж тоглох гэж байгаа хамтлагууд их төлөв уух гэж ирдэг байсан болохоор үзэгчид мэдээж мөнгөө буцааж авах тул аргагүй эрхэнд үйлчлэгчид нийлж тоглодог байсан. Гоё юм болдог байсан шүү" гэж сүүлд дурсан ярьж байв. Алекс одоо авъяаслаг хөгжимчин болсон байлаа. Бие дааж гитар, басс гитар сурч анх ажилд орж байсан "13th node" клубт тоглодог хамтлагуудтай нийлж тоглох болов.

The Karelia; Дунд талд Алекс Капранос

Хэд хэдэн хамтлаг дамжсаны эцэст 1996 онд 3 хөгжимчний хамт өөрийн гэсэн хамтлаг байгуулж хамтлагаан "The Blisters" гэж нэрлэсэн боловч сүүлд "The Karelia" болгосон байна. Өөрийн нэрээ Алекс Хантлэе болгожээ. "The Karelia" хамтлагт гоцлол дуучин, гитар тоглож байлаа. Анхны цомгоо 1997 онд "Divorce at High Noon" нэртэйгээр гаргасан ба энэ цомог нь an валл микс рок ба жааз стилийн дан хөгжмийн аянаас бүрдсэн цомог болжээ. Хамтлагийн гишүүн, продюссер Глен Томсон "Roadrunner Records"-тай хийсэн гэрээгээ цуцалснаар Алекс хамтлагаас гарч урьд нь гитар, басс гитарчинаар тоглож байсан "Yummy Fur" нэртэй хамтлагт оржээ. "Глазговын хамгийн шилдэг бөмбөрчин" гэж хамтлагийнхандаа дүгнүүлсэн Пол Томсон энд тоглож байв. Пол Глазговын Урлагийн Сургуулийг төгссөн хөгжимд амьдралаа зориулж байгаа нэгэн байлаа. Алекс, Пол хоёр сайн ойлголцдог байсан нь ирээдүйн "Franz Ferdinand" хамтлагийн суурийг бүрдүүлжээ.

Алекс 2001 оны сүүлээр Боб Харди, Ник МакКарти нартай танилцжээ. Ник төгөлдөр, бөмбөртоглодог байв. Харин Боб-д Алекс басс гитар зааж өгсөн байна. Пол хэдий сайн бөмбөрчин ч өөрөө гитар тоглохийг хүсдэг байлаа. Гэвч Никийн бөмбөрийн чадвар төдий л сайн биш учир Пол бөмбөрчин болж, харин Ник гитар тоглох боллоо. Хамтлагийнхан Никийн гэрт бэлтгэл сургуулилтаа хийдэг байлаа.

Гэвч илүү том байр хэрэгтэй боллоо. Хэд хэдэн байр сольсны эцэст Тобаго гудамжин дахь хуучин Шүүхийн байранд сургуулалтаа хийх болов. Нэгэн удаа Глазговын Урлагийн Сургууль дээр хийсэн тоглолт нь шуугиан тарьж дуу бичлэгийн компаниудын анхаарлыг татлаа. Гэрээ байгуулахийн тулд хамтлагийнхныг лимузэнээр авч үнэтэй ресторанд оруулж хоолоор шахах гээд зүйл бүрээр оролдож байв. Өнөөх урлагийн сургууль дээр хийсэн алдарт тоглолтос хойш сарын дараа буюу 2007 оны 5 сард хамтлаг Лавренсийн жижиг "Domino" чөлөөт студитай гэрээ байгууллаа. "Domino бол бусад дуу бичлэгийн компаниудтай адилгүй. Тэд зүгээр л хөгжим үнэн сэтгэлээсээ дуртай" гэж Алекс хэлсэн байдаг. Харин Лавренс "Бид Глазговын Franz Ferdinand нэртэй хамтлагтай гэрээ байгууллаа. Тэд үнэхээр сэтгэл татмаар шүү гитарчных нь өмссөн юүдэнтэй цамц, бөмбөрчнийх өмссөн усан цэргийн хувцас гээд. Тэд үнэхээр дэлхийн хамгийн шилдэг хамтлаг" гэж хэлсэн байдаг.

Хамтлагийн алдар цуу маш хурдацтай тархаж байлаа. 2003 оны сүүлээр "Domino"-гоос бүрэн бус хэмжээний цомог (EP) гаргахийг санал болгосон. Цомгийн нэрийг Darts of Pleasure дуугаараа нэрлэсэн байлаа. Хамтлагийнхан энэ цомог дээр "Hot Hot Heat", "Interpol" зэрэг хамтлагтай хамтарч ажилласан юм. Алдарт хөгжмийн NME сэтгүүлийн редактор Коннор МакНиколас "Хэн нэгэн ажил дээр Darts of Pleasure дууг нь тавихад л ийм хамтлаг байдаг талаар мэдсэн, яг тэр мөчид би хараал идмэр энэ үнэхээр гайхалтай" гэж хэлсэн юм даа. Тиймээс ч NME Awards of 2004 -с шагнал авсан нь гэнэтийн зүйл биш байсан" гэж ярьсан байдаг. Үүнээс гадна NME-н зүгээс The Next Big Thing гэж тодорхойлсноос гадна Энэ хамтлаг таны амьдралыг өөрчлөх болно гэсэн байдаг.

Удалгүй Franz Ferdinand Японы Sony Music Japan, Америкын Epic Records зэрэг аварга том дуу бичлэгийн компаниудтай гэрээ байгуулжээ.

Анхны цомог болоод Алдар хүнд

Файл:Franz Ferdinand - Take Me Out.jpg
Take Me Out бол Franz Ferdinand хамтлагт жинхэнэ алдар хүндийг авчирч тэднийг Америкт таниулсан юм.
  1. "Franz Ferdinand MP3 Downloads - Franz Ferdinand Music Downloads - Franz Ferdinand Music Videos". Mp3.com. Retrieved 2007-08-22.
  2. "Sound of 2004: Franz Ferdinand".
  3. "Mercury rises for art pop of Franz Ferdinand".
  4. "Franz Ferdinand on Rhapsody Online". Rhapsody Online. Retrieved 2007-08-22.