Угсаатан
Appearance
(Угсаатны нийтлэг-с чиглүүлэгдэв)
Угсаатан (ᠤᠭᠰᠠᠭᠠᠲᠠᠨ) — нэгэн төрлийн хэлтэй ард түмэн. Үндэстнээс өргөн арьстнаас явцуу хэмжээний ард түмний хуваарь.
Түүх, хэл, соёл, амьдрал ахуйн хувьд бие биетэйгээ ойр төрөл, нэгэн угсаа гаралтай хүмүүсийг угсаатан гэнэ. Угсаатан бүрдэх үйл явцын дээд хэлбэр нь үндэстэн юм. Угсаатны үндсэн 3 хэлбэр байдаг. Үүнд:
- Овог аймаг – Цусан төрлийн холбоотой хүмүүсийн нэгдэл
- Ястан – Нэгдмэл аялга, зан заншил, аж ахуй, нутаг дэвсгэр бүхий овгуудын нэгдэл (Дөрвөд, буриад гэх мэт)
- Үндэстэн – Нэгдсэн нутаг дэвсгэр хил хязгаар ,соёл зан заншил,эрхлэх аж ахуй ,бичиг үсэг,нэгдмэл нэг хэл,үндэсний ухамсар бүхий хүмүүсийн нэгдэл (Монгол)
Дэлхий дээр 4000 гаруй угсаатан байдаг ба 310 гаруй нь 1 саяас олон хүнээс бүрддэг. Мөн дэлхий дээр 6600 орчим хэл байдаг ба хүн амын 83 хувь нь эдгээр хэлний 83-аар нь ярьдаг. Хамгийн өргөн тархсан хэл болох англи, араб, испани, хятад, орос, франц хэлүүдийг ажлын хэл гэж үздэг. Хүн амын тоогоор 1.Хятад - 1,3 тэрбум 2.Англи – 380 сая 3.Испани – 270 сая 4.Араб – 260 сая 5.Хинди – 230 сая 6.Португал – 200 сая гэх мэт...
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- Өвөр Монголын ардын хэвлэлийн хорооны хэвлэсэн "Монгол хэлний толь" (1997)