Улс төр судлалын тэнхим (Монгол Улсын Их Сургууль)

Монгол Улсын Их Сургуулийн Улс Төр Судлалын Тэнхим хуучнаар (Монгол Улсын Их Сургууль – Нийгмийн Шинжлэх Ухааны Факультетийн – "Шинжлэх Ухааны Коммунизмын Онолын Тэнхим"). Монгол Улсын Их Сургууль - Улс төр судлалын тэнхим нь 47 жилийн түүхтэй. Монгол дахь орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны анхны тэнхим юм.

МУИС - Улс төр судлал тэнхимийн үе үеийн эрдэмтэн багш нар

Түүх[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын Их Сургуульд Эдийн засгийн дээд сургуулийг нэгтгэж, МУИС -ийн зохион байгуулалтын өргөтгөн өөрчилсний дагуу Марксизм-Леннизмийн тэнхимээс Шинжлэх ухааны коммунизмын онолын тэнхим/ШУКО/ салж, 1967 оны 10-р сарын 1-нд бие даасан тэнхим болж байгуулагдсан. 1967-1990 оныг хүртэл ШУКО -н тэнхимд олон олон эрдэмтэн багш нар байсны дотор 1990 оны ардчилсан шилжилтийн манлайлагч С.Зориг багтаж байв. 1990 онд Ардчилалсан шилжилт хийсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Сургуулийн ректорын тушаалаар Шинжлэх ухааны коммунизмийн онол /ШУКО/-ын тэнхмийг татан буулгагдсаны дараа тухайн суурин дээр нь 1991 онд "Улс төр судлалын тэнхим" -г шинээр байгуулан, их сургуулийн нийт анги салбаруудад улс төрийн шинжлэх ухааны талаар мэдлэг олгохоор "Улс төрийн үндэс" хэмээх хичээлийг судлуулах болсон юм. 1993-1994 оны хичээлийн жилээс эхлэн МУИС-НУФ-Улс төр судлалын тэнхим бакалаврын зэргийн сургалтаар элсэлт авч хичээллүүлж эхэлсэн бөгөөд 1997 онд анхны төгсөлтөө хийж, "Улс төр судлаач, нийгэм судлалын багш" мэргэжлээр 13 оюутан төгсчээ. 1997 онд Улс төр судлалын оройн анги нээгдэж, 1997-1998 оны хичээлийн жилээс улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөл байгуулагдсанаар 1999 оноос эхлэн анхны докторын шатны сургалт эхэлсэн. 2002 онд БСШУЯ -ны сайдын 2002 оны 32-р тушаалаар улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалуулах улсын хэмжээний нэгдсэн зөвлөл байгуулагджээ.

Улс төр судлалын тэнхим байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл гадаад, дотоодод бэлтгэгдсэн чадварлаг эрдэмтэн-багш нар ажиллаж ирлээ. Одоо тус тэнхимд нийт 11 үндсэн багш, 2 цагийн багш ажиллаж байгаагийн 80% нь эрдмийн зэрэг, цолтой байна. Улс төр, судлалын тэнхмийн хөтөлбөр БСШУЯ-с улсын хэмжээнд нийгмийн ухааны хөтөлбөрүүд дотроос анх магадлан итгэмжлэгдсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 гаруй бакалавр, 80 магистр, 21 доктор тус салбарыг төгссөн байна. Тус тэнхимд "Улс төр судлаач" мэргэжилээр 170 гаруй оюутан залуучууд суралцаж байна.

Тэнхимийн эрхлэгч[засварлах | кодоор засварлах]

ШУКО, Улс төр судлалын тэнхмийн эрхлэгчээр профессор Д.Содномгомбо, профессор Ш.Содном, профессор Ц.Ганболд, профессор Ё.Довчин нарын улс орондоо нэр алдартай эрдэмтэд ажиллаж иржээ. Өдгөө тэнхимийн эрхлэгчээр доктор, дэд профессор С.Мөнхбат ажиллаж байна.

Нэр Ажилласан огноо
Д.Содномгомбо 1967 - 1990
Ш.Содном 1991
Ц.Ганболд 1991 - 2009
Ё.Довчин 2009 - 2013
С.Мөнхбат 2013 -с хойш

Тэнхимийн багш нар[засварлах | кодоор засварлах]

Нэр Эрдмийн зэрэг
С.Мөнхбат Тэнхмийн эрхлэгч, доктор, дэд профессор
Д.Бадамдаш Багш
С.Базарпүрэв Доктор, профессор
Ц.Батболд Доктор, дэд профессор
Д.Бумдарь Доктор, дэд профессор
Ц.Ганболд Доктор, профессор
Ё.Довчин Доктор, профессор
О.Машбат Багш
Д.Оюунчимэг Ахлах багш
Ч.Өлзий-сайхан доктор, дэд профессор
Ж.Төртогтох Доктор, профессор
Д.Ундрах Доктор, дэд профессор
Г.Цэнд-Аюуш Доктор, дэд профессор
Г.Золзаяа Тэнхимийн туслах

Нэмэлт мэдээлэл[засварлах | кодоор засварлах]