Jump to content

Уусмал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Давсны уусмал

Химийн жинжлэх ухаанд, уусмал нь уусагч (2 болон түүнээс дээш тооны) болон уусгагч бодисоос бүрддэг гомоген холимог юм. Үүнтэй холбоотой өдөр тутмын амьдралаас жишээ авч үзвэл чихэртэй цай, давстай ус г.м байна. Уусмалд ууссан бодисын хэмжээг хувиар илэрхийлсэнийг концентрац гэнэ. Уусмалын концентрацаас хамаарч хүчтэй буюу сул уусмал гэж нэрлэнэ. Тунадастай уусмал дотор хайлш ба эрдсүүд багтана. Тухайлбал, гууль нь зэс цайр хоёрын хайлш юм.

  • Хий шингэнтэй уусна (жишээ нь усан дотор хүчилтөрөгч, нүүрстөрөгч байх). Мөн хий хийтэй, шингэн шингэнтэй уусаж болно.
  • Уусмалд байх бодисын жижиг хэсгүүд нүдэнд үзэгдэхгүй. Уусаагүй тохиолдолд харагдаж болно.
  • Уусмал нь гэрлийг сарниулахгүй. Харин Тиндал буюу Рэйли гэрлийг үүсгэдэг.
  • Уусмал тогтвортой байдаг. Өөрөөр хэлбэл бодисыг нэмэхгүй бол тунадас унахгүй, хэт уусмал үүсэхгүй гэсэн үг.