Jump to content

Халдвар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Халдвар

Халдвар нь эмгэг үүсгэгч биетийн эд эс рүү хийх халдлага, тэдний үржил, болон өвчин үүсгэгч биетийн үүсгэсэн хорт бодист гаргаж буй хүлээн авагчийн хариу үйлдэл юм. Халдварт өвчин буюу дамжуулагддаг, дамждаг өвчин нь халдвараас үүсдэг.

Халдвар нь олон төрлийн өвчин үүсгэгч бичил биетүүд, ялангуяа бактери, вирусээс үүдэлтэй байж болно. Хүлээн авагч биет дархлааны тогтолцоогоо ашиглан халдварын эсрэг тэмцэж чаддаг. Хөхтөн амьтад халдвард төрөлхийн хариу үйлдэл үзүүлж, зарим үед үрэвсэж, улмаар дасан зохицдог.

Халдварыг эмчлэхэд хэрэглэгддэг тусгай эмүүд нь антибиотик, вирус, мөөгөнцрийн эсрэг эм, антипротоз болон антигельминтикүүд юм. Халдварт өвчний улмаас 2013 онд 9.2 сая хүн нас баржээ (нийт нас баралтийн 17 орчим хувь). Халдварыг судалдаг анагаах ухааны салбарыг халдварт өвчин гэдэг.

Халдвар нь халдварт хүчин зүйлүүдээс (өвчин үүсгэгч бичил биет) үүдэлтэй бөгөөд үүнд:

Бактери (жишээлбэл, сүрьеэгийн микобактер, алтан стафилококк, гэдэсний савханцар, Клострид ботүлиүм,сальмонелла.) Вирусууд болон виройд зэргийн холбогдох зүйлүүд. (Жишээ нь: ХДХВ, Риновирус, Галзуу өвчний вирус, Эболавирус, Амьсгалын замын цочмог хам шинжийн коронавирус)