Хаммам

(Хамаам-с чиглүүлэгдэв)

Бие махбодь, сэтгэл зүрхээрээ ариусах ёс заншил

"Хүний биед үйлчилгээ үзүүлэхийг хүсвэл эхлээд тэр хүнээ хүндэтгэх хэрэгтэй"

Туркуудын амьдралд хамаам нь зөвхөн угаалга үйлдэх газар бус, үүнээс илүүтэйгээр эрүүл мэнд, олон нийт, соёлын арга хэмжээг зохион байгуулдаг нэгэн төв юм. Хүн төрөлхтөн усыг эрүүл мэнд, эмчилгээ сувилалд ашиглаж эхэлсэн тэр цагаас хойш хамаам, рашаан сувиллын газруудыг хийж бүтээж эхэлсэн байна. Эдгээрийн нэгэн төрөл болох хамаам нь хүмүүсийн хамгийн ихээр угаалга үйлдэж, ариусах хэрэгцээг хангасаар иржээ.

Хамаам; Араб хэлний Hammam = Банн гэдэг үгнээс үүсчээ. Хамаамыг бие махбодь, сэтгэл зүрхээрээ ариусах гэж ойлгож болно.

Угаалга үйлдэх нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх болон тухайн өвчнийг анагаахад нэн тустай маш олон зуун жилийн түүхтэй арга барил юм. МЭӨ 4-р зууны тэртээ Ромд халуун усны банн нь бие махбодын арчилгаа болон сувиллын байгууламж гэдэг утгаар хэрэглэгддэг байжээ. Тэр үеийн Ромын халуун усны банн нь угаалга үйлдэхийн хажуугаар мөн төрөл бүрийн спорт, соёлын үйл ажиллагааны төв болж байсан юм. Турк хамаамын барилгын хийц нь Ромын халуун усны газраас сэдэвлэсэн боловч жинхэнэ хэв маягаа Исламын барилгын загвараас авсан гэж үздэг байна.