Хэлэлцүүлэг:Хятад
Улс төр
[кодоор засварлах]Улс төр хэсэгт байсан дараах дэд хэсгийг энд зөөж авчрав. Дорх бичлэгийн агуулга Википедиагийн "Төвийг сахисан байр суурь баримтлах", "Баталгаатай үнэн мэдээлэл оруулах" бодлогуудыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, хятадууд Манж Чин гүрний тусламжтайгаар 17-р зууны дундуур Өвөрмонголыг нэгтгэсэн гэдгийг хаана тодруулж үзэж болохыг дурдах, хорсол шингэсэн сэтгэлийн хөөрөлтэй өгүүлбэрүүдийг зөөлрүүлэх шаардлагатай байна. Нэг бол эдгээрийг устгах буюу тодорхой хэмжээнд дундын байр суурьтай болгох, үгүй бол бага ч болтугай эерэг талын зүйлүүд "нөгөө талаас" гэсэн байр сууринаас нэмж бичих сонголтууд байж болж байна. Энд хэлэлцэж байгаад болсон гэх үедээ үндсэн өгүүллэгт нь буцааж тавья. Temur 19:56, 27 Зургаадугаар сар 2007 (UTC)
Хятад Монголын харилцаа
[кодоор засварлах]Хятадын хойд хэсгийн нутаг тухайлбал Өвөрмонгол бол түүхэн угсааны хувьд Чингис хааны байгуулсан Их Монгол улсын нутаг бөгөөд 17-р зууны үеийн цаг төрийн үймээн дундуур хятадууд Манж Чин гүрний тусламжтайгаар эрхэндээ оруулж, нэгтгэсэн юм.Өнөөгийн байдлаар Өвөрмонголд амьдрагч монгол угсаатны тоо эрс багасч, хүн амын дийлэнх хувийг хятадууд эзлэх болсон. Гэвч үе үе энэ нутаг оронд өөрийн төрөлх эх орон болох Монгол улстайгаа нэгдэн нийлэхийг хүссэн бослого, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөдөг боловч Хятадын эрх баригчид аливаа ийм үйл явцыг даруй харгислан дардаг.Тэр бүү хэл Хятадын өнөөгийн эрх баригчид, ер нь үе үеийн эрх баригчид нь Монгол улсыг дагаар оруулах нууц бодлогыг ямагт нөөж ирсээр бай