Хэрэглэгчийн яриа:Woow~mnwiki

Page contents not supported in other languages.

Цөмийн эрчим хүч ашиглалтын өнөөгийн байдал

http://sonin.mn/wp-content/uploads/2011/05/New-Picture3.jpg Өнөөдөр дэлхийн 30 орчим улс орон 440 орчим реакторт цөмийн эрчим хүч үйлдвэрлэдгээс АНУ, Франц, Япон, ОХУ, Герман, Өмнөд Солонгос зэрэг орнууд хүчин чадлаараа тэргүүлдэг.Тэдгээр орнуудын дотоодын нийт эрчим хүчний үйлдвэрлэлд цөмийн эрчим хүчний эзлэх жин харилцан адилгүй. Тухайлбал, хамгийн олон буюу 104 цөмийн реактортай, дэлхийн хамгийн том цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч гүрэн АНУ-ын эрчим хүчний 20 хувийг, харин АНУ-аас хоёр дахин цөөн реактортай ч үйлдвэрлэлээрээ 2-т ордог Францын эрчим хүчний 75 хувийг цөмийн эрчим хүч эзэлдэг. Үйлдвэрлэлийн өртөг зардал бага, түлш хямд, урт хугацаагаар зогсолтгүй ажилладаг, бас болоогүй дэлхийн цаг уурын дулааралд нэмэр болдог нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулдаггүй тул байгаль дэлхийд ээлтэй гэгддэг цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэлхийн улс орнууд сонирхож, олон улс шинээр ашиглах хүсэлт гаргасан байсан.Харин саяхан Японд учирсан байгалийн гамшгийн үеэр Фукушимагийн цөмийн станцууд дээр онц аюултай байдал үүсч, цацраг идэвхт бодис хяналтаас гарсан гашуун туршлага цөмийн эрчим хүч ашигладаг, сонирхдог улс гүрнүүдэд ноцтой анхааруулга болжээ. Улмаар Япон, Герман, Австри, Бразил, Болгар, Кипр, Франц, Тайвань, Энэтхэг, Өмнөд Солонгос, Малайзи,Мексик, Швейцар зэрэг орнуудад цөмийн эрчим хүч ашиглахыг эсэргүүцэж, цөмийн станцуудыг хаахыг шаардсан ард иргэд жагсаал цуглаан, суулт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулжээ . Дэлхийн орнууд ч цөмийн эрчим хүч ашиглалтын бодлого төлөвлөлтөө дахин хянаж, үйлдвэрийн байгууламжуудаа нягтлан шалгаж, эрсдэл багатай эрчим хүчний бусад эх сурвалжуудыг олж нээхэд илүү анхаарах болжээ.2011 оны 3 сарын 26-нд Германы Колон хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үед жагсагчид “Цөмийн станцуудаа хаа гэж Фукушима анхаарууллаа” гэсэн лозунг барьжээ. Энэ өдөр Германы 4 том хотод 200 мянга гаруй хүн жагсчээ.Яг үнэндээ Фукушимагийн цөмийн станцад осол гарахаас өмнө, бүр 2008 оноос л АНУ-ын цөмийн эрчим хүч үйлдвэрлэл зогсонги байдалд орсон байсан гэж Time сэтгүүлийн 2011 оны 3 сарын 28-ны дугаарт бичжээ. Цөмийн эрчим хүч хамгийн хямд өртөгтэйд тооцогддог хэдий ч цөмийн станцын аюулгүй байдлыг хангах, тогтмол урсгал засвар хийх, байнгын хяналт шалгалт тавих зэрэг бусад зардлыг оруулбал үйлдвэрлэлийн өртөг зардал нь хэд дахин нэмэгддэг.

Нэн ялангуяа асар олон жилээp хорт чанараа агуулдаг цацраг идэвхт цөмийн хог хаягдлыг зохицуулах асуудал олон улсад жинхэнэ “толгойны өвчин” болоод байна. Тиймээс байгалийн хий мэтийн дахин сэргэх боломжтой байгалийн нөөцийн үнэ дэлхийн зах зээл дээр буурч буй өнөө үед хөрөнгө оруулагчид эрсдэл өндөртэй цөмийн эрчим хүчийг сонирхох нь багасчээ .Баримтаас үзвэл бүр 1972 онд АНУ-ын төрийн аюулгүйн албаны нэгэн зохицуулагч Америкийн Женерал Электрик компанийн үйлдвэрлэсэн Mark I гэдэг цөмийн реакторын даралтат хаалт гэнэтийн аюул ослын үед доголдох магадлалтай гээд тус реакторын үйлдвэрлэлийг хориглох санал оруулж байжээ. Харамсалтай нь тухайн үед түүний саналыг хүлээн авсангүй. Тэр явдлаас хойш 40 жилийн дараа Фукушима дахь цөмийн станцын Mark I реакторууд зөгнөсөн ёсоор доголджээ .Олон улс цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ хумиж, улмаар цөмийн эрчим хүчнээс татгалзах чиг хандлагатай байгаа өнөө үед манайхан Монгол улс ураны нөөцөө ашиглан атомын станц байгуулваас улам эрчтэй хөгжинө гэж “загатнаж” байгаа тал бий. “Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг хүмүүст АЦС бол нэн тэргүүний сонголт” гэж МонАтом төрийн өмчит компанийн төлөөлөгч Г. Цогтсайхан 2011 оны 4 сарын 7-нд Рoйтерс агентлагт өгсөн ярилцлагандаа өгүүлжээ. Ингэхэд сүүлийн 50 жилийн хүний үйл ажиллагааны үр дүнд манай гариг дээр бийолсон нийт цацрагт идэвхжилийн 95 хувь нь дангаараа цөмийн эрчим хүчний станцын хорт хаягдлаас үүдэлтэй гэж та мэдэх үү?

II. Цөмийн түлшний боловсруулалт, ашиглалтын шат дамжлагууд http://sonin.mn/wp-content/uploads/2011/05/New-Picture-5.jpg

Уран гэгч нь манай гариг дээр түгээмэл оршдог бага зэрэг цацраг идэвхитэй бодис юм. Алтнаас 500 дахин элбэг тул хад чулуу болоод тэнгис далай, гол мөрний усанд хүртэл үл ялих хэмжээгээр агуулагдаж л байдаг аж. Ураны хүдрийг ураны агууламж өндөртэй орд газруудад олборлож, тээрэмдэж нунтаглаад, шүлтжүүлэх аргаар 80 ба түүнээс дээш хувийн агууламжтай ураны исэл гаргаж цөмийн үйлдвэрлэлд ашигладаг. Ураныг хэрхэн олборлож, боловсруулж эрчим хүч гаргаж авахад ашигладаг болон үе шат бүрт ямар хог хаягдал гардаг талаар тодорхой танилцуулья.

http://sonin.mn/wp-content/uploads/2011/05/New-Picture-6.jpg

Your account will be renamed[кодоор засварлах]

03:49, 18 Гуравдугаар сар 2015 (UTC)

09:42, 19 Дөрөвдүгээр сар 2015 (UTC)