Jump to content

Application layer

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Хэрэглээний түвшин-с чиглүүлэгдэв)

Application layer буюу Хэрэглээний түвшин нь компьютерын сүлжээний Интернэт загвар болон OSI загварт тодорхойлогддог, IP протоколыг хэрэглэх процесс хоорондын дамжууллыг бий болгогч харилцаа холбооны протоколын хийсвэрлэлтийн арга юм. Application layer-ийн протоколууд нь порт ашиглаж процесс хоорондын холболтыг бий болгодог transport layer-ийн протоколыг ашиглана.[1]

OSI загварт application layer-ийг арай нарийн хүрээнд тодорхойлдог бөгөөд энд хэрэглэгчтэй харилцах хэсэг хэмээн тодорхойлдог. OSI-гийн application layer нь хэрэглэгчийн ойлгож чадахуйц хувилбарт өгөгдөл, зургийг харуулж, доод талд нь байрлах presentation layer-тай харилцана.[2] OSI-д transport layer-ийн дээр application layer-ийн өмнө session layer болон presentation layer гэсэн хоёр түвшин оршдог. Бодитоор бол харин TCP/IP буюу Интернэт загварт тусгагдсан байдлаар хэрэгжүүлсэн байдаг.

Дараах протоколуудыг RFC 1123 (1989)-д TCP/IP-гийн application layer-т хамаарах протоколууд хэмээн тодорхойлж өгсөн байдаг.[3]

  • Алсаас нэвтрэх - Remote login category
  • Файл шилжүүлэх - File transfer category
  • И-мэйл - Electronic mail category
  • Нэмэлт үйлчилгээ - Support services category

Бусад протоколын жишээ

[засварлах | кодоор засварлах]
  1. "Archive copy". Archived from the original on 2014-04-03. Татаж авсан: 2014-03-16.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  2. http://www.inetdaemon.com/tutorials/basic_concepts/network_models/osi_model/application.shtml
  3. Robert Braden, ed. (October 1987). "RFC 1123: Requirements for Internet Hosts – Application and Support". Network Working Group of the IETF.