Хөнгөн цагаан ялтсан цаас
Appearance
(Хөнгөнцагаан ялтсан цаас-с чиглүүлэгдэв)
Хөнгөн цагаан ялтсан цаас (Алу фойл эсвэл мөнгөлөг цаас ч гэж нэрлэх нь бий) гэдэг нь 0,004 мм-ээс 0,02 мм-ийн зузаан бүхий ялтсыг нэрлэх ба хөнгөн цагааныг өнхрүүлэн элдэх аргаар үйлдвэрлэдэг. Хөнгөн цагаан ялтас нь нь хий болон агаарыг нэвтрүүлдэггүй, халуунаар боловсруулсны дараа уян зөөлөн болон нугарамтгай шинж чанартай байдаг. Хөнгөн цагаан ялтсан цаасыг үйлдвэрлэхэд эрчим хүчийг ихээр хэрэглэдэг, мөн материалын нөөцийг үргүй хаягдал болгодог хэмээн байгаль орчныг хамгаалах байгуулагууд ихээхэн шүүмжилдэг. Хөнгөн цагаан ялтсан цаасыг заримдаа цагаан тугалган ялтас (оросоор станиоль, англ. tin foil) гэж буруугаар нэрлэх нь бас тохиолддог байна.