Чикакогийн Их сургууль

Чикакогийн Их сургууль

Чикакогийн Их сургууль (англи. University of Chicago) — АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хот дахь 1890 онд байгуулагдсан судалгааны Их сургууль. Тус их сургууль нь америкийн шинжлэх ухаан, нийгэм, улс төрийн салбар дахь нөлөөгөөрөө хамгийн алдартай, нэр хүндтэй дээд боловсролын байгууллагуудын нэг юм.

Чикакогийн Их сургууль нь коллеж, төрөл бүрийн аспирантур, салбар дундын хороо, 6 мэргэжлийн сургалт болон тасралтгүй боловсролын сургуулиудаас бүрддэг байна. Хүмүүнлэгийн болон шинжлэх ухааны чиглэлээс гадна тус их сургууль нь мэргэжлийн боловсролын хүрээлэнгүүдээрээ алдартай бөгөөд үүнд: Анагаах ухааны сургууль. Прицкерийн бизнесийн сургууль Бут Хууль зүйн дээд сургууль, Нийгмийн үйлчилгээний удирдлагын сургууль, Төрийн бодлогын сургууль. Харрис ба теологийн семинар.

Тус Их сургуульд 15 мянга орчим хүн суралцдаг - 5 мянган бакалаврын оюутан, 10 мянган магистр, докторын оюутантай байна.

Чикагогийн их сургууль нь Нобелийн шагналаар дэлхийд дөрөвт жагсдаг бөгөөд түүний ажилтнууд, оюутнуудын 89 нь уг шагналыг хүртжээ. Тус их сургуулийн төгсөгчдийн тоонд Родосын 49 эрдэмтэн, 9 Филдсийн медалийн эзэн, 13 Үндэсний хүмүүнлэгийн ухааны одонтон, 13 тэрбумтан багтдаг байна.