Цахиагийн Элбэгдоржийн улсын нууц задруулсан тухай дуулиан

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1992-1996 онд УИХ-д сууж байхдаа улсын нууц задалсан хэрэгт буруутгагдаж байжээ. Тэрбээр холбооныхоо нэгэн цуглаан дээр “Монголд Хятадын тагнуулын долоон сүлжээ бий” гэсэн нууцтай холбоотой мэдээлэлийг хэлсэн байна. Энэ үгнээс нь болж манай сөрөг тагнуулынхны олон жилийн хөлс хөдөлмөр үргүй болсон гэх бөгөөд тухайн үед хэвлэлийнхэн шүүмжлээд л өнгөрч. Дараагаар нь телевизийн шууд ярилцлагад орж байх үедээ “Террористууд халдлага хийхэд бэлэн байгаа” гэж мэдэгдсэн нь дахин “улсын нууц”-тай холбоотой мэдээллийг дэлгэлээ хэмээн шүүмжлүүлэв. Элбэгдорж нь УИХ-ын болон бусад хаалттай хуралдаанууд болон улсын нууцтай холбоотой нууц мэдээллүүдтэй танилцах үедээ авсан дээрх улсын нууцлал бүхий мэдээллүүдийг нийтэд задалсан байна. Үүнтэй холбоотой хуулийн хариуцлага тооцоогүй байна. Мөн тэрээр сүүлийн жилүүдэд ТЕГ-ийн нууц задруулахын зэрэгцээ хувийн ашиг сонирхолын хүрээнд дур мэдэн албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж байгаад хууль хүчний байгууллагууд юу ч хийж чадахгүйд хүрээд байгаа юм.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]