Үнэт зүйл
Үнэт зүйл нь түүхэн явцад нийгэмд болон хувь хүнд бүрэлдэн тогтсон ямар нэг чухал, хэрэгцээтэй, ач холбогдолтой бөгөөд ашиг тустай эд зүйл буюу ойлголтыг хэлнэ. Үнэт зүйл гэж ойлголт болон эд зүйлийн шинж чанарыг илэрхийлдэг байна. Гэсэн хэдий ч ач холбогдол, ашиг тус нь тухайн үйл явдал, зүйлийн байгалийн дотоод бүтцээс шалтгаалахгүй, харин хүний нийгмийн оршихуйн хүрээнд хамаарах тодорхой шинж чанаруудын субъектив үнэлгээ юм. Хүн тэдгээрийг сонирхож байгаа эсвэл ашиг тусыг амьдралаас мэдэрдэг байна.
Үнэт зүйлийн тогтолцоо нь хүний объектив болон нийгмийн бодит байдалд өдөр тутмын амьдрал, хүрээлэн буй зүйл, үзэгдлүүдтэй түүний янз бүрийн практик харилцааг тодорхойлох үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, аяга нь уух хэрэгсэл болохын хувьд энэ аливаа шингэн зүйлийг уухад хялбар болгодог хэрэгтэй шинж чанарыг агуулдаг хэрэглээний үнэ цэнэ бөгөөд материаллаг ашиг тус юм. Аяга нь өөрөө хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүн, бараа товарын солилцооны объектын хувьд эдийн засгийн үнэт зүйл болдог. Хэрвээ аяга нь гоо сайхан хэлбэрээр бүтээгдсэн бол урлагийн бөгөөд соёлын зүйл болж гоо зүйн үнэт зүйл болно.
Үнэт зүйл дараах хэдэн утгаар хэрэглэгддэг:
[засварлах | кодоор засварлах]Үнэ зүйл - "материаллаг" болон "сэтгэл зүйн" гэж хоёр үндсэн хэсэгт хуваагддаг байна. "Мөнхийн үнэт зүйлс" гэсэн ойлголт мөн байдаг.
Үнэт зүйл бол философийн хувьд тодорхой объект, үзэгдлийн хувь хүн, нийгэм-соёлын ач холбогдлын шинж тэмдэг юм.
Үнэт зүйл- эдийн засагт "ашиглалтын үнэ цэнэ" гэсэн ойлголттой ижил утгатай, өөрөөр хэлбэл тухайн зүйлийн хэрэглэгчийн хувьд хэр их ач холбогдол, үр ашиг, ач тустай гэдгийг илэрхийлдэг байна.
"Үнэн зүйлийн тогтолцоо" хэмээх философийн ойлголт нь хувь хүн өөрийн эргэн тойрон дахь нийгэмд үнэлдэг үнэлэмжээр илэрхийлэддэг байна. Мотивацын тухай ойлголт үүнтэй нягт холбоотой юм.
Үнэт зүйлийн агуулга
[засварлах | кодоор засварлах]- Эрүүл мэнд
- Хайр, гэр бүл, үр хүүхэд, гэр орон
- Хамаатан садан, найз нөхөд, хүн хоорондын харилцаа холбоо
- Ажлаасаа таашаал хүртэх.
- Материаллаг хангамж
- Сэтгэл зүйн үнэт зүйлс, оюун санааны өсөлт, шашин шүтлэг
- Чөлөөт цаг - зугаа цэнгэл, сонихолтой зүйлээ хийх
- Бүтээлч байдлаа хэрэгжүүлэх
- Өөрийгөө боловсруулах
- Нийгмийн байдал, нийгэм дэх эзлэх байр суурь
- Эрх чөлөө (сонгох эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө,.. гэх мэт)
- Тогтвортой байдал
Үнэт зүйлийн тогтолцоо
[засварлах | кодоор засварлах]Үнэт зүйлийн тогтолцоо гэдэг нь байгаль, нийгэмд учирч буй эд зүйл, үзэгдлийн талаарх хүмүүсийн амьдралын утга учрын талаарх хүмүүсийн үзэл бодлын багцыг илэрхийлдэг үнэт зүйлсийн онолын ойлголт юм (нийгмийн хандлага).
Хувь хүн буюу нийгэм ямар нэгэн шийдвэр гаргахдаа юуны өмнө суурь үнэн зүйлийнхээ тогтолцоонд тулгуурладаг юм.
Зорилтод үнэт зүйлс
[засварлах | кодоор засварлах]- Идэвхтэй амьдрах (амьдралын өөдрөг байдал, сэтгэл хөдлөл дүүрэн байх);
- Амьдралын мэргэн ухаан (амьдралын туршлагаар олж авсан төлөвшил, саруул ухаан);
- Эрүүл мэнд (бие махбодийн болон сэтгэцийн);
- Сонирхолтой ажил;
- Байгаль, урлагийн гоо үзэсгэлэнгийн мэдрэмж (байгаль, урлагт гоо сайхныг мэдрэх);
- Хайр дурлал (хайртай хүнтэйгээ сэтгэл санааны болон бие махбодийн дотно харилцаа);
- Санхүүгийн хувьд баталгаатай амьдрал (санхүүгийн хүндрэл байхгүй);
- Сайн, үнэнч найз нөхөдтэй байх;
- Нийгмийн хүлээн зөвшөөрөлт (бусдыг, хамт олон, хамт ажиллагсдаа хүндэтгэх);
- Танин мэдэхүй (боловсрол, алсын хараа, ерөнхий соёл, оюуны хөгжлийг өргөжүүлэх боломж);
- Бүтээмжтэй амьдрал (хүч чадал, чадвараа бүрэн дүүрэн ашиглах);
- Хөгжил (бие махбодийн болон оюун санаагаа байнга хөгжүүлж сайжруулах);
- Амралт цэнгэл (тааламжтай зугаа цэнгэл);
- Эрх чөлөө (бие даасан байдал, үйл ажиллагаа болон үг ярианы бие даасан байдал);
- Аз жаргалтай гэр бүлийн амьдрал;
- Бусдын аз жаргал (бусад хүмүүс, бүх ард түмэн, хүн төрөлхтний сайн сайхан байдал, хөгжил, сайжруулалт);
- Бүтээлч байдал (бүтээлч үйл ажиллагааны боломж);
- Өөртөө итгэх итгэлтэй байх (дотоод эв найрамдал, дотоод зөрчилдөөнөөс ангид байх, эргэлзээ төрүүлэх).
Зорилгод хүрэх үнэт зүйлс
[засварлах | кодоор засварлах]- Эмх цэгцтэй байдал (ариун цэвэр байдал), аливаа зүйлийг эмх цэгцтэй байлгах чадвар;
- Хүмүүжил (биеэ зөв авч явах);
- Өндөр зорилго тавих (амьдралд тавигдах өндөр шаардлага, өндөр хүсэл эрмэлзэл);
- Амьдралд ханагалуун байдал (хошин шогийн мэдрэмж);
- Гүйцэтгэл сайтай байх (сахилга бат);
- Бие даасан байдал (бие даасан, шийдэмгий үйлдэл хийх чадвар);
- Өөрийнхөө болон бусдын дутагдлыг үл тэвчих;
- Боловсролтой байх (өргөн гүнзгий мэдлэг, өндөр ерөнхий соёл);
- Хариуцлагатай байх (үүргийн мэдрэмж, хэлсэн үгэндээ хүрэх чадвар);
- Рационализм (ухаалаг, логикоор сэтгэх, бодолтой, оновчтой шийдвэр гаргах чадвар);
- Өөрийгөө хянах (бие барих чадвар, тэсвэр хатуужилтай байх, сахилга бат);
- Өөрийн үзэл бодлоо хамгаалах зориг;
- Сэтгэл санааны хатуужил (хүнд хэцүү үед бууж өгөхгүй байх, өөрөө өөртөө шаардлага тавих чадвар);
- Тэвчээртэй байх (бусдын үзэл бодол, алдаа дутагдалыг тэвчих, уучлах чадвар);
- Үзэл бодлын өргөн цар хүрээ (бусдын үзэл бодлыг ойлгох чадвар, бусдын ёс, дадал зуршлыг хүндэтгэх чадвар);
- Шударга байдал (үнэн, шударгаар хандах);
- Үйл ажиллагаандаа үр ашигтай байх (шаргуу хөдөлмөр, ажлын бүтээмжтэй байх чадвар);
- Бусдад мэдрэмжтэй байх (халамж).