Jump to content

1998 он

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(1998-с чиглүүлэгдэв)
Аргын жил дараалал
1993 · 1994 · 1995 · 1996
1997 — 1998 — 1999
2000 · 2001 · 2002 · 2003
Хамаарах арван
1990-ээд он
Хамаарах зуун
XX зуун

Энэ онд болсон үйл явдлууд

[засварлах | кодоор засварлах]
  • 4-нд Литва улсын Ерөнхийлөгчөөр Валдас Адамкус сонгогдов.
  • 7-нд Ираны Ерөнхийлөгч Мохаммад Хатами хорин жилийн турш дайсагнасан харилцаатай байсан бөгөөд АНУ, Ираны хоорондын харилцаа сайжрахын ач тусын талаар CNN телевизэд ярилцлага өгчээ.
  • 16-нд Латви, Литва, Эстони болон АНУ-ын ерөнхийлөгч нар Вашингтон хотноо АНУ-Балтийн түншлэлийн тухай Дүрэмд гарын үсэг зурав.
  • 28-д Софи хотын метро нээгдэв.
  • 16-нд Роберт Кочарян Армений Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний тойрогт ялсан бөгөөд 30-нд 2 дахь тойрогт ялсан.
  • 23-нд оросын Засгийн газрын тэргүүн Виктор Черномырдин огцорч Сергей Кириенко үүрэг гүйцэтгэгчээр томилогдов.
  • 26-нд Москвад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Борис Ельцин, Германы канцлер Хельмут Коль, Францын Ерөнхийлөгч Жак Ширак нар Орос улсыг Европтой нэгтгэх талаар санал нэгдсэн.
  • 14-нд Оросын Екатеринбург хотод хотын цагдаагийн газар боловсролын шинэчлэлийн эсрэг жагсаж байсан 4000 орчим оюутныг (албан ёсны мэдээллээр) харгис хэрцгийгээр тараасан.
  • 21-нд Лаос, Армени дипломат харилцаа тогтоосон.
  • 7-нд Зөвлөлт, Оросын сэтгүүлч, улс төрийн зүтгэлтэн Лариса Юдина Элстэй хотод алагдсан бөгөөд Халимагийн Ерөнхийлөгч Илюмжиновын зөвлөхийг түүний аллагад буруутгажээ.
  • 21-нд Леонид Потапов ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон.
  • 6-нд Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нар Москва хотноо "Мөнхийн нөхөрлөл ба холбоотны" тунхаглал, Каспийн тэнгисийн умард хэсгийн хилийг хязгаарлах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.
  • 12-нд Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтонд Францын баг Бразилийн багийг 3:0 харьцаагаар хожсон.
  • 13-нд Японы Ерөнхий сайд Хашимото Рюүтаро огцорч, Обүчи Кэйзо 7-р сарын 30-нд шинэ Ерөнхий сайдаар сонгогдсон.
  • Кени болон Танзани дахь АНУ-ын Элчин сайдын яамдын эсрэг болсон террорист халдлагын үр дүнд 200 гаруй хүн амь үрэгдсэн.
  • 17-нд Оросын засгийн газар санхүүгийн хүндрэлтэй /дефолт/ байгаа тухай зарлав. 8-р сарын 23-нд Засгийн газрыг огцруулж, Виктор Черномырдиныг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.
  • 17-нд АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон Моника Левинскитэй холбоотой байсан талаараа шүүхийн танхимд мэдүүлэг өгөв.
  • 1-2-нд Москвад Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин, АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон нарын оролцоотой хоёр өдрийн Дээд хэмжээний уулзалт болж дэлхийн аюулгүй байдлын асуудлаас гадна Оросын санхүү, эдийн засгийн хямралыг хэлэлцэв.
  • 7-нд АНУ-д Google компани байгуулагдсан.
  • 11-нд Евгений Примаков ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болов.
  • 27-нд Герхард Шрёдерын удирдсан Социалистууд Германы парламентын сонгуульд ялж, 16 жилийн турш канцлер байсан Хельмут Колийг огцруулжээ.
  • 3-нд Латви улсад парламентын сонгууль болж 71.9% ирцтэй байв. Ардын нам 100 суудлын 24-ийг нь авч, Сеймийн хамгийн олон хүнтэй нам болжээ.
  • 11-нд Гейдар Алиев Азербайжаны Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдов.
  • 16-нд Чилийн дарангуйлагч асан Аугусто Пиночет Их Британид эмчилгээ хийлгэж байх хугацаандаа гэрийн хорионд орсон.
  • 17-нд Киргизстанд өөрийн иргэдэд хувийн газар өмчлүүлэх тухай Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулга явуулсан; парламентын суудлын хуваарилалтыг өөрчилж, Хууль тогтоох чуулганы суудлын тоог 35-аас 60 болгон нэмэгдүүлж, Ардын төлөөлөгчдийн чуулганы суудлын тоог 70-аас 45 болгон бууруулсан.
  • 9-нд Их Британид цаазаар авах ялыг эцэслэн цуцлав.
  • 20-нд Оросын улс төрч, Төрийн Думын гишүүн Галина Старовойтова Санкт-Петербург дахь гэрийнхээ үүдэнд буудуулж амиа алджээ.
  • 25-30-нд Дэлхийн 2-р дайны дараа Хятадын төрийн тэргүүн, БНХАУ-ын дарга Жян Зэминь анх удаа Японд албан ёсоор айлчлав.
  • 6-нд Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд Уго Чавес ялалт байгуулав.
  • 20-нд Киргиз улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэв.

Энэ онд төрөгсөд

[засварлах | кодоор засварлах]

Энэ онд нас барагсад

[засварлах | кодоор засварлах]