Adobe

(Adobe Systems-с чиглүүлэгдэв)
Adobe Лого

Adobe (Эдөуби) нь 1982 онд Америкийн Нэгдсэн Улсын Сан Хосе хотноо үүсгэн байгуулагдсан компьютерын програм хангамж үйлдвэрлэгч компани юм. Бичгийн формат болох PostScript зохион бүтээсэн Жон Варнок, Чарльз Гешке нар энэ компанийг байгуулжээ. Adobe хэмээх нэрийг тэд байшингийх нь араар урсдаг байсан Adobe Creek гэдэг голын нэрээс авчээ. Adobe гэдэг нь испаниар "хатаасан тоосго" гэсэн үг юм байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Жон Варяок нь Xerox PARC-д ажиллаж байхдаа анх бичгийн хуудас тодорхойлон бичих хэл болох Interpress-г зохион бүтээжээ. Тэгээд үүнийгээ олон нийтэд танилцуулж, худалдаанд оруулах саналыг Xerox-д тавьсан боловч зөвшөөрөөгүй байна. Дараа нь тэр өөрийн Adobe компанийг байгуулан Interpress-г бага зэрэг өөрчлөн PostScript нэрээр гаргаж хэрэглээнд нэвтрүүлжээ. PostScript нь хэвлэлийн эх бэлтгэх үед маш бага зай эзэлдэг, техник хангамжаас үл хамааран ажиллах боломжтой зэрэг чанараараа тухайн үеийн бусад форматуудаас давуу байв. Компани байгуулагдсанаасаа эхлэн хэвлэлийн эх бэлтгэх програм дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж, ISO-н шаардлага хангаж, хэвлэх үйлдвэрийн стандарт болсон PDF-г зохион бүтээжээ.

2007 оны байдлаар Adobe 6.800 гаран албан хаагчтай, 3,158 тэрбум долларын эргэлттэй ажиллаж байна.

Сан-Хосе дахь компанийн байр

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Өөрийн олон програмууд дээр 2005 оны 12 сарын 3-аас эхлэн Макромедиа компанийн Flash, Shockwave, Dreamweaver, Director зэрэг программыг өөрийн нэрээр гаргах болсон. Учир нь 2005 оны 4 сарын 18нд Adobe нь Macromedia-г 3,4 тэрбум доллараар худалдан авчээ. Мөн Алдус компаны PageMaker-г худалдан авч InDesign болгон өөрийн нэрээр хөгжүүлэх болжээ.


Програмууд Худалдаж авсан Програмууд Бага хэрэглэгддэг програмууд


Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ аж ахуйн нэгжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ программ хангамжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ компьютерийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ технологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.