CNN
CNN (Си-Эн-Эн гэж уншдаг; англи. Cable News Network- Кабелийн мэдээний сүлжээ) - Америкийн бизнесмэн Тэд Төрнэрийнн (англиар Robert Edward "Ted" Turner III) 1980 оны 6-р сарын 1-нд байгуулсан телевизийн суваг.
Warner Media (Уорнер Медиа)-ийн эзэмшилд байдаг Turner Broadcasting System (Тёрнер) компанийн нэгэн салбар нь юм.
CNN нь дэлхийд анх удаа зогсолтгүй 24 цагийн турш мэдээ дамжуулах санал дэвшүүлж хэрэгжүүлсэн юм. 2005 оны 6-р сарын 1-ний байдлаар CNN нь кабелийн болон хиймэл дагуулын мэдээллийн 14 суваг, хоёр радио станц, зургаан интернэт сайт, гадаадад 37 өөрийн товчоотой байсан. CNN-ий мэдээг 38 сансрын хиймэл дагуул дамжуулж, дэлхийн 212 улс орон, нутаг дэвсгэрийн 200 сая гаруй өрхөд хүрдэг.
АНУ-д тэргүүлэх байр суурь эзэлдэг хэдий ч "CNN" нь олон улсын мэдээллийн үйлчилгээнүүдийн дунд Их Британийн "BBC"-ийн үзэгчдээс бага тул хоёрдугаарт бичигдэж байна (BBC World News - 277,6 сая өрх үздэг).
Холдингийн тэргүүн Жэф Цукер (англи. Jeff Zucker).
АНУ дахь CNN
[засварлах | кодоор засварлах]Атланта хотод төв нь байрладаг. АНУ-ын Бостон, Вашингтон, Даллас, Детройт, Лос-Анжелес, Майами, Шинэ Орлеан, Нью-Йорк, Сиэтл, Сан-Франциско, Чикаго хотуудад салбарууд нь үйл ажиллагаагаа явуулдаг.
Үзэгчдийн тоог тогтоодог Нильсений судалгааны дагуу CNN мэдээллийн сүлжээнүүдийг тэргүүлдэг. Гэсэн хэдий ч удаан хугацааны үзэгчдийн тоогоор (Nielsen Dot Ratings) Fox News-ээс доогуур байна. CNN нь голчлон Атланта хотын төв байр, Нью-Йорк, Вашингтоны студиудаас нэвтрүүлэг дамжуулдаг. Америкийн Нэгдсэн Улсад 2004 оны 12-р сарын байдлаар мэдээний суваг АНУ-ын 88.2 сая орон сууц, байшин, 890.000 гаруй зочид буудлын өрөөнд мэдээгээ цацдаг байв.
Европ дахь CNN
[засварлах | кодоор засварлах]CNN-ий Европ дахь төв байр Лондон хотод байрладаг.
Гадаад дахь салбарууд
[засварлах | кодоор засварлах]
|
|