Jump to content

Commercial off-the-shelf

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(COTS-с чиглүүлэгдэв)

Commercial off-the-shelf гэдэг нь АНУ-д FAR-н худалдааны зориулалттай бараа бүтээгдэхүүн үйлчилгээ бөгөөд худалдааны зах зээлд засгийн газрын гэрээний үндсэн дээр худалдагдахад бэлэн болсон зүйлийг хэлнэ. Жишээ нь, зарим хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүн болон барилгын материалууд нь COTS шаардлагыг хангасан байдаг ч томоохон ачаа бараанууд нь хангаж чададгүй. Бараа бүтээгдэхүүнтэй холбоотой үйлчилгээнүүд нь COTS шаардлагыг хангаж болдог. COTS ийг засгийн газрын дэмжлэгтэй хөгжүүлэлт болон захиалгаар хийсэн хөгжүүлэлт гэх 2 төрлийн боломжоор худалдан авч болно. COTS нь тодорхой хэрэглээ болон шинж чанарыг тохируулсан байх ёстой. Энэ нь COTS ийг бусад захиалгаар хийлгэсэн програмуудаас ялгаатай болгож өгдөг. Хэрэглэгчийн арилжааны бараан дахь тодорхойлсон мэдээллүүд COTS ийн тавигдах шаардлагын дагуу тавигдана. Засгийн газрын болон бизнесийн олон програмд COTS ийг ашиглах болсноор худалдан авах, хөгжүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэхэд чухал ач холбогдолтой хэмнэлт гарах юм. COTS ийг ашигласнаар нийт систем хөгжүүлэлт болон зардалийг багасгана. Мөн COTS ийн бүрэлдэхүүн хэсгүүдийг худалдаж авч эсхүл оронд нь эхнээс нь хөгжүүлж ч болох юм. 1990-ээд онд COTS ийг ашиглах нь програм хангамж боловсруулах зардал, цаг хугацаа бууруулах нь нэн үр ашигтай гэж үздэг байсан. COTS нь олон давуу болон сул талуудыг дагуулдаг. Эхлэх зардал болон хөгжүүлэх цаг хугацаа багасна. Гэвч ихэвчлэн програм хангамжийн бүрэлдэхүүн хэсэгийг нэгтгэх ажил нэмэгддэг. Мөн худалдаачин, аюулгүй байдлын асуудал, зөрчилдөх хэсгүүд гэх ирээдүйн өөрчлөлтөөс хамааралтай.

Програм хангамж, үйлчилгээ

[засварлах | кодоор засварлах]

COTS програм хамгамж, үйлчилгээг хийлгэж аль эсвэл 3 дахь этгээдээс ч авч болох юм. COTS төрлийн програм хангамж, үйлчилгээг худалдан авч, түрээслэн авах боломжтой. Зарим COTS олон нийтэд ашиглуулахаар лицензтэй байдаг.

COTS нь дараах давуу талуудыг олгодог: 1. Програм илүү бага зардлаар бүтээгддэг 2. Бусад програм хангамжуудтай харьцуулахад илүү найдвартай байдаг. Энэ байгууллагуудын хэрэглээ нь дээр батлагдсан байдаг 3. Системийн баримт бичиг нь програмтайгаа хамт ирдэг учраас илүү засвар үйлчилгээ хийх боломжтой. 4. Үргэлж өрсөлдөөнтэй тулгарч байдаг тул бүтээгдэхүүний чанар сайн 5. COTS их нарийн төвөгтэй учир салбар дахь мэргэжилтнүүд л програмыг хөгжүүлдэг 6. Үйлдвэр биш харин зах зээл програмын хөгжлийг залдаг 7. Үндсэн үйлдвэрлэлийн хугацаанд хүргэлтийн хугацаа нь багтдаг учир бага хугацаа зарцуллдаг


Аюулгүй байдлын үр дагавар

[засварлах | кодоор засварлах]

АНУ-н дотоодын аюулгүй байдлын газрын мэдээлснээр бол COTS програм хангамж ашигласны ноцтой эрсдэл бол програм хангамжийн аюулгүй байдал юм. Хэрвээ COTS програм хангамж нь хамгаалалтын тал дээр сул талтай байвал байгууллагын нийлүүлэлтийн гинжин хэлхээнд томоохон эрсдэл үүсгэнэ. COTS нь шинэ нийлмэл програм аль эсвэл системийг үүсгэхээр бусад програмуудтай нэгдсэн аль эсвэл сүлжээгээр холбогдсон үед эрсдэл улам ихэснэ. Нийлмэл програмийн эрсдэл нь COTS-ийн бүрэлдэхүүн хэсгүүдээс удамшсан байж болно. COTS ашиглахтай холбоотой ниилүүлэлтийн гинжин хэлхээний кибер аюулгүй байдлын асуудлыг зохицуулах ажлыг АНУ-н дотоодын аюулгүй байдлын газар ивээн тэтгэсэн. Гэвч Gartner, Sans institute зэрэг програм хангамжийн ажиглагч байгууллагууд энэ нь нийлүүлэлтийн гинжин хэлхээнд саад учруулах томоохон аюул болж байна гэж үзэж байгаа. “Мэдээллийн технологийн хамгамжийн сүлжээ бай болж эвдэгдэж болзошгүй энэ нь Мэдээллийн технологийн зах зээлийн бүтэц болон мэдээллийн технологи хэрхэн хувьсан өөрчлөгдхийг хүчлэн эхлүүлнэ” гэж Gartner таамагдаж байгаа. Түүнчлэн, Програм хангамж хэрэглэж буй компаниудын дөнгөж 14% нь аюулгүй байдлын дүн шинжилгээ хийдэг гэж Sans хүрээлэнгийн 2012 оны 12-р сард 700 гаруй IT болон мэргэжилтнүүдийн дунд явуулсан судалгаагаар гарчээ. Бас компаниудын тал гаруй хувь аюулгүй байдлын үнэлгээг хийж байгаагүй байна. Харин оронд нь компаниуд аль нэг үйлдвэрлэгчийн нэр хүнд(25%) болон хууль эрх зүйн хариуцлагын гэрээнд (14%) найддаг байна. Тэдэнд COTS ийг шийдвэрлэх ямар ч бодлого байдаггүй тиймээс COTS нь програм хангамжийн нийлүүлэлтийн сүлжээнд оруулсан эрсдэлийг мэдэх боломжийг хязгаарлаж байна.


Бусад салбар дахь асуудлууд

[засварлах | кодоор засварлах]

Эрүүл мэндийн төхөөрөмжийн салбарт COTS програм нь SOUP буюу Үл мэдэгдэх Ургийн бичгийн болон гарал үүслийн нь программ хангамж гэж дүрслэгддэг. Програм хөгжүүлэх үйл явц, арга хэрэгслийн дагуу хөгжүүлээгүй программуудыг нь эмнэлгийн хэрэгслүүдэд ашиглахыг хориглодог. Энэ салбарт програм хангамжийн бүрэлдэхүүн хэсэг нь өөрсдөө системийн алдаа болж болох юм. IEC 62304:2006 стандарт буюу “Анагаах ухааны төхөөрөмжийн програм хангамж - Програм хангамжийн амьдралын мөчлөгийн үйл явц” нь SOUP бүрэлдэхүүн хэсгүүд нь программыг хөгжүүлэхэд шаардагдах аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангасан эсэхийг үзүүлдэг стандарт юм. Програм хангамжийн бүрэлдэхүүн хэсэг COTS байгаа тохиолдолд COTS програм хангамжийн эрсдэлийг хянан үзэх Харуулдан тандалтын шилдэг туршлагыг хэрэглэж болно.Гэсэн хэдий ч COTS нь байнга буруу түүх, ил тод хөгжүүлэлттэй гэсэн үг биш юм. Сайн баримтжуулсан COTS програм хангамж нь эмнэлгийн хэрэгслүүдэд хэрэглэгдэж болдог.


Солих сэлбэг (болон материал) нь олон арван жилийн хангамжийг урьдчилан худалдан авах 10 жилийн дотор хуучрах зүйлийг авах аюул гарч болох юм. Эдгээр бүх асуудлууд нь энгийн шийдлийг харьцуулахад хүргэдэг яг л “Paper and Pencil” шиг шийдлүүдийг хэтэрхий төвөгтөй “Rube Goldberg” шиг мөлхөгч шийдэлтэй харьцуулах шиг. Хаана энгийн шийдэл хангалттай байгааг таних гэх мэт хоцрогдлийг үүсгэж магадгүй юм. Ийм харьцуулалтыг авч үзэх нь COTS оос үл хамааран үндсэн хэрэгцээг хангахад зориулан нэмэлт санхүүжилт үүсгэж болзошгүй юм. Lockheed Martin F-22 Raptor үеэр сурсан процессорын хоцрогдол нь сургамж. Lockheed Martin F-35 Lightning II, боловсруулах явцад процессорын шинэчлэлийг төлөвлөсөн, илүү өргөн хүрээнд дэмждэг C ++ програмчлалын хэл шилжсэн. Тэд бас FPGAs руу ASICS-аас шилжсэн. Энэ шилжилт нь тоног төхөөрөмжийн хувьд шинэчлэх ёстой гэдэгийг харуулсан

COTS бүрэлдэхүүн хэсэг АНУ-ын Тэнгисийн цэргийн хөлөг онгоцыг уснаас нь шинэчлэх нэг хэсэг юм.


W76 цөмийн зэвсэгт COTS ийг ашигласнаар аюулүй байдлын асуудлыг хөндөх болсон. болсон.Ингэснээр ухаалаг гар утаснууд нь 15%-иар илүү их цэнэгээ барих боломжтой болно.Ийм төрлийн гар утаснууд нь 2015 он гэхэд бий болно.Энэхүү дэлгэцүүд ухаалах гар утасны камертай адилхан Li-Fi сигнал хүлээж авах боломжтой.Энэхүү дэлгэцны зардал нь нэг ухаалаг гар утсанд 2-3 доллар байна гэж тооцолж байгаа ба энэ нь ихэнх шинэ технологоос харьцангуй хямдхан юм. Ирээдүйн ухаалаг гар утас нь зөвхөн жирийн батерай хэрэглэхгүйгээр утасгүй дохио болон радио , телевизээс цэнэг татах боломжтой болно. 2014 оны эхэнд LG G3 гэх мэт ухаалаг гар утаснууд нь Quad HD-ийг ашиглаж эхэлсэн ба энэ нь Apple-ийн retina дэлгэцээс илүү гарах хөгжил байсан(2560x1440 on 5.5" screens with up to 534 ppi).Quad HD нь 110ppi болон түүнээс доош үзүүлэлтэйгээр хүчирхэг зурагт болон компьютерийн дэлгэцэнд ашиглагддаг. 2014 оны байдлаар Wi-Fi бол хамгийн түгээмэл ухаалаг гар утасны сүлжээ байгаа бөгөөд цаашдаа Wi-Fi-тай холбоотой ухаалаг гар утасны үйлчилгээ хөгжих чиг хандлагтай байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

[засварлах | кодоор засварлах]

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]