Jump to content

CTO

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Cto-с чиглүүлэгдэв)

Chief Technical Officer эсвэл Chief Technology Officer (CTO, монг. Технологи хариуцсан захирал эсвэл Техник хариуцсан дарга) нь компани болон аж ахуйн нэгж байгууллагын хүрээнд шинжлэх ухаан, технологийн асуудал дээр анхаарах буюу техник болон технологийн хөгжүүлэлт болон судалгааг эрхлэн гүйцэтгэх албан тушаал юм. Гол үүрэг хариуцлага нь мэдээллийн технологийн салбарын хөгжил болдог ч, компьютер дээр суурилсан техник технологи түгээмэл болсоноос хойш технологид чиглэсэн салбарууд түгээмэл болж байна. Техникийн бус зохион байгуулалттай аж ахуйн нэгжийн албан тушаалын үйл явцыг юуны өмнө мэдээллийн технологийн дарга нь дэд мэдээллийн даргад тайлант хугацааны эцэст зураг бүхий мэдээллээр тайлагнан хангадаг.

Компанийн бүтэц болон шатлалаас хамаарч хяналт тавих R&D-ийн захирал болон инженерийн дэд ерөнхийлөгч гэсэн CTO-той харилцаж байдаг албан тушаалууд байдаг. СТО нь бас зарим захиргааны байгууллага (жишээ нь: АНУ-ын хүнс болон эмийн захиргаа, байгаль орчныг хамгаалах газар, бүтээгдэхүүний аюулгүй байдлын комисс гэх мэт), оюуны өмчийн асуудлууд (жишээ нь: патент, худалдааны нууцууд, лицензийн гэрээ) болон хоорондын хэлэлцсэн асуудлуудад хууль ёсоор зөвлөгөө өгч байх чадвартай байх ёстой.

Үйлдвэрлэл, тээвэр болон банк мэтийн илүү удаан оршин тогтносон аж үйлдвэрүүдийн салбаруудад CTО-н дүр нь одоогоор байдаг үйлдлүүдийг автоматжуулснаар гарч ирдэг. Эдгээр асуудлуудын хувьд, ямар ч CTO болон түүнтэй адил үүрэгтэй хүн тус компани нь үнэхээр шинэ технологи бий болгох байвал нэгддэг.

Ижил төрлийн албан тушаалууд

     Chief Science Officer (CSO) - Шинжлэх ухаан харуцсан захирал. 

Зарим байгууллагуудад технологи хариуцсан захирал нь Chief Science Officer (CSО) буюу шинжлэх ухаан хариуцсан захиралийн ажил үүргийг авч ажилладаг. Эсвэл компанид энэхүү хоёр албан тушаалыг нэгэн зэрэг байх боломжтой. CSO буюу шинжлэх ухаан хариуцсан захирал нь ихэвчлэн ман их судалгаа шинжилгээ хийдэг байгууллагуудад ажилдаг бол технологи хариуцсан захирал (СТО) нь бараа бүтээгдэхүүн сайжруулахад төвлөрсөн компаниудад ажилладаг. Бүтээгдэхүүн сайжруулдаг, судалгаа шинжилгээ хийдэг маш олон шинжлэх ухаан, технологийн салбар байгууллагууд байдаг ба энэхүү хоёр албан тушаал нь аль ч салбарт ажиллах боломжтой ба яаг аль салбар руу чиглэн үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарна.

          Chief Information Officer (CIO) - Мэдээлэл хариуцсан захирал.

CIO-ийн хийж буй ажил СТО-оос маш ялгаатай юм. Мэдээлэл хариуцсан захирал нь байгууллагад бэлэн байгаа техник технологийг ашиглан компанийн дотоод бүтэц болон зохион байгуулалтыг хянян ажилладаг бол СТО нь эдгээр ашиглагдаж буй техник технологиулыг үргэлж хөгжүүлэн дэвшүүлэх тал дээр ажиллаж байдаг. Энэхүү албан тушаалууд томоохон байгууллагуудад маш түгээмэл байдаг юм. Үүнээс гадна өөр нэгэн том ялгаа бол байгууллагад сайжруулахад зориулалттай оршдог техник технологи болон байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулахад явуулахад ашиглагддаг технологиудын хоорондын ялгаа юм. СТО нь эцсийн хэрэглэгчдэд хүрч буй бүтээгдэхүүнтэй холбоотой техник технологид анхаарлаа хандуулдаг бол CIO нь компанид бүтээгдэхүүнээ борлуулж үйл ажиллагаагаа явуулахад шаардлагтай байгаа техник хангамж болон программ хангмаж-д анхаарлаа хандуулан ажилладаг.