Jump to content

Санах ой

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Cанах ой-с чиглүүлэгдэв)

Санах ой нь компьютер болон бусад тоон төхөөрөмжүүдэд тогтмол, эсвэл түр зуур ашиглагддаг өгөгдөл болон програмыг (командуудын дараалал) хадгалах үүрэг бүхий микросхем юм.

Компьютерийн үндсэн санах ой болох "РАМ-РОМ" дээр гадаад санах ой болох "Хатуу диск" болон бусад санах төхөөрөмжүүдийг нэмээд санах ойн систем гэдэг.

Санах ойн физик хэлбэрээрээ үндсэн 3 төрөл байдаг. - Хагас дамжуулагч (РАМ-РОМ Регистер) - Соронзон(хатуу диск кассет) - Оптик (Диск Флейш)

Харин CPU хэр ойрхон байрлахаараа санах ойн хурд тодорхойлогдох юм. CPU –д хэдий чинээ ойрхон байна төдий чинээ хурдан боловч багтаамж багатай байна.

Регистер нь CPU дотороо байрладаг бөгөөд боловсруулалтанд орох болон боловсруулалтаас гарсан өгөгдөл, тэдгээрийн хаяг, командын кодыг түр хадгалдаг санах ой юм. Регистер нь тригерээс тогтдог бөгөөд харин хэмжээ нь тухайн процессорынхоо архитектураас хамаарч янз янз байна.

Кейш ой нь "РАМ", "регистер" хоёрын хооронд байрлах бөгөөд кейш ойд хамгийн олон давтамжтай ачаалагддаг өгөгдөл агуулагдана. Өөрөөр хэлбэл процессор нь "РАМ"-наас өгөгдөл-өө ачаалласнаас "Kейш" ойгоос ачаалласан нь хурдан учраас байнга ачаалладаг өгөгдлөө "Kейш ойд" хадгална. Мөн "РАМ"-наас "Кейш ой" - руу блок блокоор өгөгдөл дамждаг бол Кейшээс регистер лүү байт байтаар дамжина.

Энэ нь түр хадгалах байгууламж буюу тэжээлээс салсан тохиолдолд доторх мэдээлэл нь устдаг санах ой юм. "Рам"-ыг энгийн үгээр тайлбарлавал процессорын ажиллуулж байгаа буюу үйлдлийн систем хэрэглээний программууд бүгд РАМ дээр ачаалладаг. Иймээс орчин үеийн өндөр хүчин чадалтай компьютерүүд өндөр багтаамжтай "РАМ" шаардах болсон. Рам нь дотроо "Статик РАМ", "Динамик РАМ" гэж 2 янз байдаг.

Динамик РАМ нь матрицан бүтэцтэй бөгөөд матрицын огтлолцол бүр дээр 1 конденсатор байрладаг. Энэ нь санах ойн нэг үүр юм. Мөн динамик "РАМ" нь байнга өөрийгөө дахин шинэчилж байдаг бөгөөд ингэх нь санах ойд байгаа мэдээлэл устахаас хамгаалдаг. Харин багтаамжийн хувьд "Статик РАМ"-аас харьцангуй илүү. Учир нь нэгд конденсатороос тогтдог учраас овор хэмжээ бага хоёрд матрицан бүтэцтэй учраас хамаагүй бага хаягийн шугам ашигладаг. Үүрүүдээ хаяглахдаа "RAS", "CAS", гэсэн 2 хаягийн шугамны тусламжтай хаягладаг бөгөөд процессороос ойрхон давтамжтай 2 хаяг ирдэг гэсэн үг. Харин аюулгүй байдал болон хурдны хувьд "Динамик РАМ" нь "Статик РАМ"-аа гүйцэхгүй.

Статик РАМ нь дан тригерээс тогтдог буюу нэг санах ойн үүр нь нэг тригер байдаг. Тригер гэдэг нь өмнөх төлөвөө хадгалдаг элемент юм. Статик РАМ нь овор хэмжээгээрээ "Динамик РАМ"-аас харьцангуй том багтаамж багатай боловч найдвартай илүү хурдтай зэрэг давуу талтай. Найдвартай гэдэг нь тогийн л таслахгүй бол нэг хадгалагдсан мэдээлэл нь хэдэн ч жил болсон найдвартай байж байдаг гэсэн үг. Ийм учраас "РОМ"-ыг мөн адил тригерээр хийдэг. Харин "Динамик РАМ"-ын хувьд конденсаторууд нь байнга цэнэгээ алддаг учраас байнга өөрийгөө шинэчилж байхгүй бол бүх мэдээлэл нь устдаг. Статик РАМ-ын өөр нэг сул тал нь маш их хаягийн шугам ашигладаг. Өөрөөр хэлбэл 216 зэрэг буюу 64КВ "Статик РАМ"-ыг хаяглахын тулд 16 ширхэг хаягийн шугам ашиглах бол "Динамик РАМ" дээр 8 ширхэг хаягийн шугам хэрэгтэй. Үүгээрээ "Динамик РАМ" нь харьцангүй өндөр багтаамжтай байдаг.

Ром нь "Статик РАМ" шиг тригерээс тогтдог бөгөөд процессор нь ромноос өгөгдөл унших болохоос бичиж болдоггүй. Мөн РОМ нь тэжээлээс салсанч доторх мэдээлэл нь устдаггүй бөгөөд РОМ-нд зөвхөн BIOS буюу техник хангамжын хэсгийг удирддаг программ хангамж байрладаг. Ром нь дотроо олон янз байдаг - PROM(programmable ROM) Энэ программчилж болдог "РАМ" бөгөөд бичсэн программаа устгаж болохгүй учраас зөвхөн нэг л удаа программчлана. - EPROM(Erasable programmable ROM) Энэ нь программчилж мөн бичсэн программаа устгаж болдог. Харин гэрэлд хэт мэдрэмтгий бөгөөд халуун наранд 3-4 7 хоногт, хүчтэй гэрэлд 1 жилд доторх мэдээлэл нь устах аюултай. Үүнийг ихэвчлэн угаалгын машин болон жижиг цахилгаан хэрэгсэлд ашиглана. - EEPROM(Electrically Erasable Programmable ROM) Энэ нь EPROM-той адил бөгөөд харин түүнээс илүү олон удаа буюу хэдэн арван мянгаас хэдэн сая удаа программчилж устгаж болдог. Ихэвчлэн телевиз болон гар утасны санах ойд ашигладаг. Хийсвэр санах ой(Virtual memory) Өнөөгийн өндөр хүчин чадалтай компьютерт бага зардлаар их хэмжээний санах ой гаргахын тулд хийсвэр ойг ашигладаг. Хийсвэр ой нь үндсэн санах ой буюу РАМ бөгөөд тухайн компьютерийн физик багтаамжийг ихэсгэх нэг арга гэж хэлж болно. Ингэхийн тулд үндсэн санах ой буюу "РАМ" дээрээ хатуу диск болох HARD дискний зарим хэсгийг "РАМ" хэлбэрээр ажиллуулж гарган авдаг.

Санах ойн хуваарилалт

[засварлах | кодоор засварлах]
Санах ойн хувиарлалт

Санах ойн хуваарилалт гэдэг нь санах ой доторх хэд хэдэн үндсэн тохируулгын хэсэг юм. Хэсэг тус бүр нь нэг процессыг агуулдаг. Олон програмын ажиллагаа бол хэсэг тус бүрийг дугаарладаг. Хувьсагчдад санах ой хувиарлах бөгөөд динамак, статик гэж хувааж үзнэ. Үйлдлийн системийг ачаалсаны дараа, санах ойн бусад хэсэг нь хэрэглэгчийн програмд ашиглагдах боломжтой болно. Хэрэглэгчийн програмын хэмжээ боломжит санах ойгоор тодорхойлогдоно . Статик хувьсагчид нь програмыг ажиллаж эхлэхэд санах ойд хуваарилагдан, тогтмол зайг эзлэн байрлах бөгөөд програмыг ажиллаж дуусахад санах ойгоос чөлөөлөгддөг. Програмын биелэлтийн явцад хувьсагчид зориулан санах ой хуваарилж болдог. Олон хэсгийн хэрэглүүрийн тусламжтайгаар хэсэг тус бүр нь чөлөөтэй, процесс болгон дараалалтай байдаг. Үндсэн хэсгийн систем нь үйлдлийн систем дэх санах ойн хэсэг тус бүрийг түр ашиглан эзэмших боломжтой бөгөөд энэ том санах ойн нэг багцыг hole гэнэ. Энэ процессууд нь хангалттай том дутагдалыг үүсгэж байдаг. Хэрвээ эхний удаа хайлтыг эхэлвэл санах ойд хэрэгтэй нэг л хувиарлалтыг хийнэ. Систем доторх процессууд оролтын дараалалыг тавьж өгдөг. Санах ойн хуваагдал эсвэл сул санах ойн блокуудыг хянах гэж их хугацаа үйлдлийн систем шаардахгүй.