Лэе

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Lay» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Лэе
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр Хятад: 张艺兴(Zhang Yi Xing, Жан И Шин)
Тайзны нэр Лэе (Lay, 레이)
Төрсөн 1991 оны 10 сарын 7 (1991-10-07) (27 настай) - нд БНХАУ-ын Хүнан Хотын
Чанша-д төрсөн
Харьяалал Загвар:CHIN
Хөгжмийн урсгал K-pop (Кэй-поп, Солонгос поп, солонгос дуу хөгжим)
Мэргэжил Exo хамтлагийн дуучин ,жүжигчин
Зэмсэг Tүүний хоолой, жүжиглэх чадвар
Хугацаа 2005оноос хойш
Студи

S.М Entertainment

Zhang Yixing Studio

Жан Ишин (1991оны 10сарын 7нд төрсөн) нь өөрийн тайзны нэр Лэе-р алдаршсан Хятадын дуучин, жүжигчин, бүжигчин, зохиолч юм. Тэрээр Хятад-Өмнөд Солонгосын хамтлаг Эксо-н Мандарин хэлний хамтлаг Эксо-Мийн гол бүжигчдийн нэг юм. Тэр өмнө нь Хятадын Тв-н алдартай нэвтрүүлэг Star Academy-д 2005онд орж байсан. 2015оны 1сард Байду-н "2014 Top 10 Most Popular Celebrities"-д 5т жагссан. 2015оны 9сард өөрийн амьдралын тухай Standing Firm at 24 номоо гаргасан нь онлайн номын жагсаалтыг тэргүүлсэн. Тэрээр хятадын forbes сэтгүүлээс гаргасан хамгийн баян дуучдын эхний 20т багтсан билээ.

Өмнөх амьдрал[засварлах | edit source]

Жан Ишин Хятадын Хүнан-ы Чаншад 1991оны 10сарын 7нд төрсөн. 2000онд 9настай байхдаа Хятадын Тв-н нэвтрүүлэгт фэний хувиар оролцож байсан ба дуучин, жүжигчин Жимми Линтэй анх уулзаж байсан. Тэрээр өөрийн амжитын гараагаа төрсөн нутаг Хүнандаа бага байхаасаа эхлүүлсэн Star Academy 2005-д орсон нь байсан юм. Тэр 2005,2006 онд олон нэвтрүүлэгүүдэд орж байсан. 2008онд тэр S.M. Entertainment-н Чанша-д болсон шалгаруулалтаар орсон. 2011онд тэр Эксод дэбүт хийнэ гэж батлагдсан ба SHINee Жунхён-ы хамт бүжгийн бэлтгэл хийдэг байсан. 2015оны 9сарын 17нд тэр өөрийн амьдралын тухай Standing Firm at 24-оо гаргасан. Энэ ном нь 24минутын дотор олон хувь борлогдсоноороо алдартай юм.

Амжилт[засварлах | edit source]

2012–13: Эксо-н дэбүт болон өөр үйл ажиллагаанууд[засварлах | edit source]

Лэе 2012оны 21сард Эксон 6дах гишүүн хэмээн зарлагдсан. Эксо 2012оны 4сарын 8нд MAMA-гаар дэбүт хийсэн. Энэ хамтлаг дэбүтээс жилийн дараагаас Кпоп төдийгүй дэлхий дахинд алдартай болсон юм. Тэдний студин анхны цомог XOXO болон тэдний хит дуу нь Growl нь 2013онд гарсан. Энэ цомог нь Солонгостоо 12жил өөрчлөгдөөгүй цомгийн борлуулалтыг давсан борлуулалттай байсан юм. 2012оны 12сард Лэе SM The Performance гэх хамтлагт Юүнху, Инхёк, Дунхэ, Минху, Тэмин, Каи нартай байдаг байсан. Энэ хамтлаг нь анх SBS Gayo Daejeon-д 12сарын 29нд "Spectrum" синглэ дуугаараа оролцсон. 2013оны 9сард тэр Mnet-ын "Dancing 9" бүжгийн нэвтрүүлэгт Хюён, Каи нартай хамт "Centipede" дууг үзүүлсэн. 2013оны SM Rookies-н урд Лэе бүжиглэж байсан.

2014–хойш: Зохиосон дуу, дүр бүтээлт, стиудтэй болсон нь[засварлах | edit source]

Лэе Эксо-н анхны соло концерт 2014оны 5сард болсон The Lost Planet Tour-д өөрийн зохиосон "I'm Lay" гэх дуугаар соло үзүүлбэр үзүүлсэн. 2014оны 6сарын 19нд Хятадын нэвтрүүлэг "Music Billboard Charts"-д Лэен онцгой зургуудыг хийсэн нь амжилт үзүүлсэн юм. 2014оны 12сарын 31нд Лэе өөрийнхөө тухай зохиосон "I'm Coming" дууг Hunan TV-н оны сүүлийн онцгой дугаар дээр үзүүлсэн. 2015оны 3сарын 18нд тэр Жан Зии-н 12сарын 4нд гарсан "Oh My God" кинонд тоглохоор болсон. 4сард Лэе Эксо-н гишүүдтэйгээ болон жүжигчин Мүн Га-Ёонтой EXO Next Door вэб-драманд тоглосон. 2015оны 4сард SM Entertainment Лэед зориулан стиуди нээж өгсөн юм. 2015оны 3сарын 31нд энэ стиудыг "Zhang Yixing Studio" гэх болсон ба тэнд Лэе Хятадад үйл ажиллагаагаа хийх болсон. 2015оны 5сарын 13нд тэр "Go Fighting!" нэврүүлэгийн гишүүн болсон. Тэр дараа нь Эксо-н дараагийн стиудын 2015оны 6сарын 3нд гаргасан Love Me Right цомгийн "Promise" гэх дууг зохиосон. Тэр үгийг нь Хятад хэл дээр бичсэн учир дараа нь Чэн, Чанёол нартай хамт Солонгос хувилбарыг нь бичсэн. 8сарын 18нд Лэе Тв-н олон ангит цуврал To Be A Better Man-д тоглоно хэмээн зарласан. 2015оны 9сард тэр Stanley Tong-ы Kung Fu Yoga бүтээлд Jackie Chanтай хамтран тоглоно гэж баталсан. 2015оны 10сард Unexpected Love, кинонд F(x) хамтлагын гишүүн Кристалтай хамтран тоглосон. Тэр дараа нь Ex Files 2: The Backup Strikes Back-д Ий Шиан Хи гэх дүрд тоглосон. Тэр Ex Files 2: The Backup Strikes Back киноны дуу "Alone" (One Person)-г зохион дуулсан Baidu Music Chart-н 1т орсон. 215оны 11сард тэр Oh My God-н "Happy Youth" дууг гаргасан нь Billboard Chart V-н 8т орсон. 2016оны 5сарын 27нд Лэе SM Station-ы хүрээнд анхны соло синглэ Monodrama дууг гаргасан. Энэ дуугаа Лэе зохиосон ба Divine Channel-тэй хамтарсан.

Дэмжлэгүүд[засварлах | edit source]

Лэе-н хамгийн анхны дэмжлэг нь Pancoat-г суртчилсан анхны Ази хүн байсан ба Lay's, Olay, Clarisonic, Vichy, Kangshifu Ice Tea, Cornetto зэргийг суртчилсан.

Лавлах бичиг[засварлах | edit source]