Jump to content

Линукс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Linux үйлдлийн систем-с чиглүүлэгдэв)
Гарын авлага: Линукс
Линукс
Линуксийн бэлгэдэл болсон Такс оцон шувуу[1]
Хөгжүүлсэн компани / ХөгжүүлэгчОлон нийт
Програмчлагдсан технологиОлон (Голлон C ба Ассемблер хэл)
Үйлдлийн системийн бүлЮникс-төст1969-04-20; 1880 жилийн өмнө (1969-04-20)
Үе шатШинэчлэгдэж буй
Кодын загварЧөлөөт ба нээлттэй эхийн програм хангамж,
мөн Proprietary програм хангамж
Анхны хувилбар1991
Marketing targetПерсонал компьютер, мобайл төхөөрөмж, эмбэддэд төхөөрөмж, сервер, мэйнфрэйм, суперкомпьютер
ХэлОлон хэл дээр
Available programming languages(s)Олон
Ажилладаг платформAlpha, ARC, ARM, AVR32, Blackfin, C6x, ETRAX CRIS, FR-V, H8/300, Hexagon, Itanium, M32R, m68k, META, Microblaze, MIPS, MN103, OpenRISC, PA-RISC, PowerPC, s390, S+core, SuperH, SPARC, TILE64, Unicore32, x86, Xtensa
Цөмийн төрөлЦул (Линукс цөм)
UserlandТөрөл бүрийн
Хэрэглэгчийн интерфейсОлон
ЛицензMany[2] ("Linux" trademark owned by Linus Torvalds[3] and administered by the Linux Mark Institute)

Линукс буюу Linux бол Юникс-төст, POSIX стандартыг баримталдаг, чөлөөт, нээлттэй эхийн програм хангамж хөгжүүлэлт, түгээлтийн зарчимд тулгуурлан бий болсон үйлдлийн систем юм. Линуксийн голлох хэсэг бол Линукс цөм хэмээх үйлдлийн системийн цөм бөгөөд анхлан 1991 оны 10-р сарын 5-д Линус Торвалдс гаргасан байдаг.

Линуксийн хөгжүүлэлт бол чөлөөт, нээлттэй эхийн програм хангамжийн хамтын ажиллагааны нэгэн том жишээ юм. Линуксийн цаад эх кодыг ГНУ Нийтийн Ерөнхий Зөвшөөрөл зэрэг зөвшөөрлийн дагуу хэн дуртай нь арилжааны болон арилжааны бус зорилгоор хэрэглэж, өөрчилж, тараах боломжтой.

2014 оны 11-р сарын байдлаар, дэлхийн хамгийн хурдан 500 супертооцоолуурын 97% нь[4], цаашилбал эхний 80 нь Линуксийн ямар нэг хувилбарыг ашиглаж байна.[5]

Линуксийг хэрэглэхэд бэлэн болгон багцалсан хэлбэрийг Линукс тархац гэдэг. Зарим олонд нэртэй тархацуудыг нэрлэвэл: Redhat, Fedora, CentOS, Ubuntu, Suse, Debian, Linux Mint, Slackware, Mandriva гэх мэт байдаг.

Линукс үйлдлийн систем нь Юникс үйлдлийн системээс гаралтай Юникс-төст цөм бүхий нэгэн төрлийн Юникс-төст үйлдлийн систем боловч персональ компьютер хэрэглэгчдийн сонирхон судалдаг маш өргөн тархсан үйлдлийн систем. Linux нь GNU системтэй нэгдэж байж бүрэн үйлдлийн систем болдог. Гэсэн хэдий ч бид өдөр тутам Линуксийг бүрэн үйлдлийн систем байдлаар хэрэглэдэг тул Линукс үйлдлийн систем гэсэн нэр томьёог хэрэглэсэн бөгөөд өөрөөр хэлбэл Линукс үйлдлийн систем гэсэн ойлголтод Линукс кернел болон GNU систем багтаж байгаа болно.

Линуксийн хөгжүүлэгчид нь анхандаа интернэтэд нэг нэгтэйгээ учирснаас Линукс, интернэт хоёр салшгүй холбоотой болжээ. Хөгжүүлэгчид интернэтээр хоорондоо холбогдохын тулд цахим шуудан болон news service-д зориулан анхны Линукс програмуудыг зохиожээ. Файл болон принтерийн сервэрүүдээс гадна интернэтийн бусад бүх үйлчилгээнд Линуксийн стандарт програмуудыг хэрэглэдэг юм.

Нэр томъёо ба бэлгэ тэмдэг

[засварлах | кодоор засварлах]

Линукс кернелийн албан ёсны билэг тэмдэг нь анх Линукс лого зохиох уралдаанд ирсэн бүтээл байжээ. Хэдийгээр уралдаанд ялаагүй ч гэсэн Линуксийг зохиогч Линус Торвалдсд их таалагдсан учраас тэрээр нэг дизайнераараа Tux the Penguin буюу Tux оцон шувууг 1996 онд бүтээлгэжээ. Tux гэдэг нь tuxedo буюу смокинг гэдгийн товчлол боловч зарим нь Torvalds-Unix гэдгийг товчлол ч гэх нь бий. Мөн Torvalds-ийг нэг удаа амьтны хүрээлэнгийн оцон шувуу хазсанаас хойш энэхүү амьтанг өхөөрдөн хайрлах болсон гэсэн ч яриа байдаг.

Нэрний дуудлага

[засварлах | кодоор засварлах]

Линукс үйлдлийн системийг хүмүүс ихэвчлэн Линакс, Лайнукс гэх мэтээр буруу дууддаг юм. Зөв нь яг бичсэнээрээ буюу Линукс. Бас хүмүүс Redhat Linux, Suse Linux гэх мэтээр ярьдаг энэ нь бас л буруу.Redhat Linux тархац гэх мэтээр ярих ёстой юм.

MINIX-г зохиогч Эндрю Таненбаум
Линукс кернелийг анхлан бүтээгч Линус Торвалдс

Анхны Unix-ыг 1969 онд Белл лабораторид Кен Томпсон болон Деннис Ричи нар бичсэн бөгөөд 1973 онд өөрсдийн зохиосон Си хэл рүү Ассемблер хэл дээр бичигдсэн эх кодоо хөрвүүлжээ. Америкийн засгийн газар AT&T компанийг Unix-r зарахыг хориглосон байсан тул source лицензээ их сургуулиудад хэдхэн зуун доллароор үнэлэн сургалтын болон туршилтын журмаар тараажээ. Энэ үйлдэл нь Unix-ын хувь заяаг эргүүлсэн бөгөөд олон их сургуулиуд Unix-г сонирхон улмаар цааш нь асар их хөгжүүлсэн. 1984 оноос Unix-г нийтийн хэрэгцээнд зарахыг зөвшөөрсөн бөгөөд их сургуулиудад их дэлгэрсэн учир хурдан тархжээ.

1987 онд Амстердамын Фрэй их сургуулийн профессор Эндрю Таненбаум сургалтын зориулалттай Unix хувилбар 7-ын бүх шинж чанарыг агуулсан РС-д зориулсан ажлын систем MINIX-г (Mini Unix-ийн товчлол) зохион source кодоо хямдхан үнээр заржээ. MINIX жинхэнэ утгадаа яг үйлдлийн систем биш бөгөөд зөвхөн сургалтын зориулалттай байсан тул их дутагдалтай байжээ.

Тэр үед оюутан Торвалдс сургуулийнхаа Digital Equipment корпорацийн MicroVAX компьютер дээр ажиллахаас залхан MINIX хувилбарын боловсруулалт дээр ажиллахаар шийдсэн бөгөөд үүний үр дүнд уг системийн үндсэн үйлдлүүд болох програмуудын хооронд шилжих, файлын систем, драйвер зэргийг агуулсан Линуксийн гол цөмийг бүтээжээ.

1991 оныхоо намраа анхныхаа хувилбар болох 0.0 -ээ MINIX сонирхдог хүмүүст тараажээ. Линус Торвалдс өөрийнхөө Линуксийг анхнаасаа ямар ч үнэгүй тараасан бөгөөд хэн дуртай нь source кодыг аван хамт ажиллах боломжтой байв. Энэ хэдхэн өдрийн дотор програмчлагч, туршигч болон дэмжигчдийн харилцааг и-мэйл дийлэхгүй болсон тул usenet-д MINIX-н жишээг даган altos.linux гэсэн бүлэг нээв. Ингээд хэдхэн сарын дотор assembler дээр бичигдсэн Линукс нь Unix-ийн бүх шинж чанарыг агуулах болсон бөгөөд "Free software foundation-ий тусламжтайгаар Unix-ээс илүү шахуу хөгжив.

Линукс системийн эрх нь Free Software Foundation ассоциацийн General Public License лицензийн хүрээнд боловсруулагдсан байна. Энэхүү лиценз нь програмын эх кодыг худалдах, хуулах, өөрчлөх эрхийг хүссэн хүн бүхэнд олгодог лиценз юм. Үүний үр дүнд дэлхийн бүх програмистууд уг системийн програмийн кодод шууд хандах боломжтой болж Линукс улам бүр боловсронгуй болж иржээ.

1994 онд сүлжээний ажиллагааг хангах хэрэгсэл, олон зуун програм, програмын боловсруулалтыг дэмжих хэрэгсэл болон бусад олон функц бүхий Linux 1.0 үйлдлийн систем бий болсон. Dataquest компанийн мэдээгээр Линукс системийг ашиглагч компанийн тоо зөвхөн 1999 онд 27 хувиар өсч, хэрэглэгчдийн тоо 7 саяд хүрсэн байна. Харин өнөөдөр энэ системийг сонирхон судлагч, хэрэглэгчийн тоо асар их болжээ.

Системийн бүтэц

[засварлах | кодоор засварлах]
  • Кернель буюу цөм - үйлдлүүдийг төлөвлөх хураагуур (storage/диск)-г удирддаг.
  • Shell буюу бүрхүүл - хэрэглэгчийг системтэй холбож, хэрэглэгчийн командыг хөрвүүлж биелүүлнэ.
  • Хэрэглээний програм хэрэгслүүд - үйлдлийн системд нэмэлт боломжуудыг олгоно.

Линукс үйлдлийн системд процессын удирдлагын блок нь С бүтцийн task struct() –аар дүрслэгдэнэ. Энэ бүтэц нь процесс бүхий л хэрэгтэй мэдээллээ илэрхийлэх, процессын бүтэцээс (мужаас) шалтгаалах, төлөвлөлт болон санах ойн удирдлагын мэдээлэл, нээгдэх файлын жягсаалт, эцэг болон хүү процессын заагч зэргийг агуулна. Эцэг процесс гэдэг нь тухайн процессыг үүсгэсэн процесс буюу хүү процесс оо үүсгэдэг.

    Pid_d pid; /*процесс тодорхойлогч* /
    Long state; /* процессын муж */
    Unsigned int time_slice  /*мэдээлэл төлөвлөлт */
    Struct files_struct   *files; /*нээгдэх файлын жягсаалт */
    Struct mm_struct  *mm /*’процессын хаягын байршил */

Жишээ нь: Дээрх бүтцэд процессын муж нь урт мужтай(long state) талбараар илэрхийлэгдсэн байна. Түүнчлэн Линукс кернэлд бүх идэвхитэй процессууд нь task_struct давхар холбоост жягсаалтаар дүрслэгдэх ба кернэл системд хэрэгжиж буй процесст заагчийг current–аар тодорхойлно.

Тодорхойлогдсон процессыг task_struct – дахь нэг талбарыг Kернэл хэрхэн чиглүүлэхийг тайлбарлахад, процессын new_state утга нь ажиллаж байхад систем өөрийнхөө мужийг өөрчлөх боломжтой гэж төсөөлье. Хэрэв сurrent нь хэрэгжиж буй процессын заагч нь бол дараах аргаар муж нь солигдоно:

    Current = > state = new_state;

Процесс нь оролт гаралтын хүсэлтийг бусад төхөөрөмжүүдтэй( диск) харилцах гэж тавидаг. Системд маш олон процесс байх ба диск оор процессын оролт гаралтын хүсэлтээс хамаарч ачаалалтай байдаг. Тиймээс процесс дискийг хүлээх шаардлага гардаг. Процессын жягсаалт нь төхөөрөмжийн дараалал гэж нэрлэгдэх тодорхой оролт гаралтын төхөөрөмжийг хүлээнэ. Төхөөрөмж бүр өөрийн төхөөрөмжийн дараалалыг үүсгэнэ.

Процесс төлөвлөлтийн энгийн дүрслэл нь дарааллын диаграм юм(Зураг3.7). Тэгш өнцөг хүснэгт бүр дарааллыг дүрсэлдэг ба хоёр төрлийн дараалал байдаг. Үүнд: бэлэн дараалал болон төхөөрөмжийн тохируулах дараалал. Тойрог дүрсээр дараалал ашиглах хэрэгсэлийг дүрслэдэг ба сумаар систем дэхь процессын урсгалыг заадаг. Шинэ процесс нь анхнаасаа бэлэн дараалалд ордог. Хэрэгжих гэж сонгогдтол болон илгээтэл хүлээдэг. процесс хэрэгжиж CPU-д байрлаж хэрэгжихэд дараах асуудлууд гарц болно.

  • Процесс оролт гаралтын хүсэлт гаргах ба дараа нь оролт гаралтын дараалалд байрлан үлддэг.
  • Процесс шинэ дэд процесс үүсгэх боломжтой ба дэд процессынхоо дуусалтыг хүлээдэг.
  • Процесс CPU-ээс хүчээр зөөгдөх ба тасалдлын үр дүн болж бэлэн дараалалд буцаж орно.

Эхний хоёр нөхцөлд процесс нь wait(хүлээх) мужаас ready (бэлэн) муж руу дараа нь буцаад бэлэн дараалал руу сэлгэж зөөгддөг. Процесс уг цикл дуусах хүртэлээ давтаж хийдэг.

Жил ирэх бүр Линуксийн хэрэглээ өсөж, хүмүүс ширээний компьютер болон нотебоок дээр Линукс суулгаж байгаа тул дистрибутерууд харагдах байдал дизайн дээр анхаарж ажиллах болсон, тэр дундаас GNOME болон KDE Plasma Desktop нар хамгийн алдартай. Одоогийн байдлаар нэгч албан ёсны Линукс ширээний компьютэр байхгүй: Дистрибутерууд үнэгүй нээлттэй эхийн програм хангамжуудаас сонгож өөрсдийн хүссэн загварыг бий болгодог ба энэ уян хатан байдал олгодог. Жишээлбэл, GNOME хөл гарны өвчтэй, ямар нэг эд эрхтэн нь гэмтсэн хүмүүсд зориулж хийдэг ба энэ нь бусдаас маш онцгой давуу тал юм. Тэд зөвхөн загвар дээр бүх анхарлаа хандуулахгүйгээр олон зүйлс дээр ажилладаг ба үйлдлийн системийн хамгаалалт гэх мэт зүйлс дээр ялгарах боломжтой байдаг.

ZDNet UK-с бизнест илүү тохиромжтой Linux тархацыг тодруулахын тулд хамгийн өргөн хэрэглэгддэг Mandriva Linux 2006, Novell Linux Desktop 9, Red Hat Desktop 4, SUSE Linux 10 болон Ubuntu Linux 5.10 тархацуудыг шинжсэн байна. Өдөр ирэх тутам Linux дэлгэцийн систем илүү цэгцтэй, тогтвортой болж ирж байна, харин байгууллагуудад, тур тусмаа бизнесийн байгууллагууд, нээлттэй эх рүү шилжихэд тусламж болгох зорилгоор энэхүү шалгаруулалтыг явуулжээ. Ингэхдээ ширээний болон зөөврийн компьютерууд дээр суулган бизнесийн зорилгод нийцсэн тохируулгуудыг хийн ашигласан байна. Шалгаруулалтад нийт үзүүлэлтээрээ Ubuntu шалгарсан байна, мөн тархац тус бүрд дүгнэлт хийжээ. Энэхүү үйлдлийн системийг дэлхийн томоохон компаниуд хэрэглэдэг. Жишээ нь: Yahoo, IBM, Tommy Hilfiger, Google, Panasonic, U.S Army гэх мэт.

Гүйцэтгэл болон Програмууд

[засварлах | кодоор засварлах]

Маш олон алдартай програмууд төрөл бүрийн үйлдлийн системд зориулж гардаг. Mozilla Firefox, OpenOffice.org/LibreOffice, Блэндэр гэх мэт програмууд Линукс анх зориулж гарсан ч нэр хүндтэй болсоноор бусад үйлдлийн системүүдэд зориулж гарсан. AutoDesk, Maya нар болон бусад алдартай програмууд Линукс дээр байда байна.

Хэдий Mac, Windows тэнцэхүйц олон алдартай програмууд Линукс дээр байдагүй боловч тэнцэхүйц адилхан функцтай зориулалттай програмууд байдаг. Dota 2, Team Fortress 2 тоглоомууд Линукс хувилбар байдаг байна. Wine төсөл нь Windows дээр ажилдаг програмуудийг засаж шинчлэхгүйгээр Линукс дээр ажиллах орчинг бүрдүүлдэг байна. Үүнийг төрөл бүрийн спонсорууд санхүүжүүлдэг ба CodeWeavers мөн багтах юм. 2009 онд Google Wine төслийг санхүүжилт хийж эхэлсэн.Энэхүү төслийн тусламжтайгаар нэр хүндтэй програм болох Adobe Photoshop CS2, Microsoft Office, Quicken Quickbooks ажилдаг байна, мөн World of Warcraft гэх мэт олон алдартай тоглоомууд ажилдаг байна. Линукс зориулалтын порт байдагүй тул хэвлэл болон мэргэжлийн дууны програм ажилахгүй боловч тэнцэхүйц програмууд байдаг байна.

Линуксийн дистрибютерууд нетбоокын салбарт ASUS Eee PC, Acer Aspire One ээр нэр хүнд олсон.

2009 онд, Google компани Google Chrome OS гэх жижигхэн Линукс дээр суурилсан үйлдлийн систем гарсан ба Google Chrome Browser, file manager, media player 3 програм байдаг. Энэхүү нетбоок нь Chromebooks гэдэг ба 2011 оны 6 сард худалдаанд гарсан.

Сэрвэр, сүпэрц компьютер мөн ердийн хэмжээтэй төхөөрөмж

[засварлах | кодоор засварлах]

Линукс дистрибутэрүүд Линуксыг сэрвэр маягаар маш удаан ашиглаж ирсэн ба энэ салбарт чухал байр суурь эзэлдэг. 2006 онд, дэлхийн топ 10 найдвартай интернет хостинг компаниуд дотор 8 нь Линукс дээр суурьлсан вэб сэрвэрүүд ашигладаг гэсэн нийтлэл Netcraft мэдээллэж байв.

Линукс дистрибютерууд бол LAMP сэрвэр(Linux, Apache, MariaDB/MySQL, Perl/PP/Python) програмийн тулгын чулуу нь байсан ба програм хөгжүүлэгч нар дунд их нэр хүндтэй болсон юм. Энэ нь вэб хостинг хийхэд таатай платформ бүрдүүлж байв.

Линукс нь нээлттэй эхийн програм байсан тул Mainframe буюу ердийн хэмжээтэй програмууд дундаа сүүлийн 10 жилдээ их алдартай болж байв. 2009 онд, компютерийн акул IBM, Линукс маш том зах зээл үүсгэж, Enterprise Линукс сэрвэр дээр суурьлсан mainframe зарж эхлэн гэдгээ мэдэгдэв.

Линукс дистрибютерууд сүпер компютерууд дээр үйлдлийн систэм болгож ашиглаж байна. Сүүлийн 10 жил Earth Simulator гэх сүпер компьютер дээр суулгасан ба хамгийн хурдтай компьютерууд Линукс ашиглаж байна. 2014 оны 11 сард, дэлхийн 500 хамгийн хурдан сүпер комьютерууд дунд 97% нь ямар нэгэн Линукс дээр суурьлсан үйлдлийн систэм ашиглаж байна. топ 80 дотор ч мөн орно.

Смарт төхөөрөмж

[засварлах | кодоор засварлах]

Гар утас, таблэт компьютерууд, смарт зурагт, машин дотор байрладаг системүүд гэх мэт олон үйлдлийн систэмүүд Линукс дээр суурьлсан байдаг. 3 том палтформ бол mer, Tizen, мөн Android.

Android нь гар утасны салбарт ноёрхож байгаа ба, 2013 дунд гэхд дэлхийн гар утасны зах зээл дахь 79.3% нь Android ашигладаг байна. Android таблэт, Android смарт зурагт, Android машины системуудын салбарт мөн адил нэр хүндтэй.

2007 онд гар утас болон PDA нар Linux дээр суурьлсан нээлттэй эхийн платформ илүү нийтлэг болсон байна. Жишээлбэл Nokia N810, Openmoko's Neo1973, мөн Motorola ROKR E8. Энэ алдар нь үргэлжлээд, Palm (сүүлд HP-д харяалагдсан) компани Линуксээс удамшсан webOS гэх үйлдлийн систэм гар утаснууд Palm Pre утас гэж гарч ирж байв.

Nokia Maemo нь Debian дээр суурьлаж ажилдаг хамгийн анхны гар утаснуудын нэг юм. Дараа нь Intel Moblin гэх өөр нэг Линукс дээр суурьлсан үйлдлийн систем гарсан ба Meego болж хувирсан. Энэхүү төсөл нь цаашдаа Tizen уруу шилжин зогссон байна. Tizeн бол Линукс сангын төсөл юм.

Монголын Linux хэрэглэгчдийн бүлгэм

[засварлах | кодоор засварлах]

2004 онд нээлттэй эхийн програм хангамж болон Unix төрлийн үйлдлийн систем хэрэглэгч, сонирхогч хэсэг залуус нэгдэж өөрсдийн сонирхон ашигладаг нээлттэй эхийн програм хангамж, Unix төрлийн үйлдлийн системийг Монгол Улсад хөгжүүлэх, дэлгэрүүлэх зорилгоор Монголын Юникс Хэрэглэгчдийн Групп нэртэй хамтрал үүсгэн байгуулсан. Энэхүү групп нь өөртөө нээлттэй эхийн Unix төрлийн үйлдлийн системүүд болох FreeBSD, OpenBSD, NetBSD зэрэг BSD үйлдлийн системүүд болон Debian, Fedora, Ubuntu, RedHat зэрэг Linux үйлдлийн систем сонирхогч, хэрэглэгчдийг нэгтгэж чадсанаас гадна Solaris гэх мэт хаалттай, төлбөртэй системийн хэрэглэгчдийг ч хамруулж чадсан юм. Ийнхүү байгуулагдсан цагаасаа эхлэн олон мэргэжилтэн, хэрэглэгч, сонирхогчдыг татаж чадсан бөгөөд өөрийн вэбээрээ дамжуулан юникс болон нээлттэй эхтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэхээс гадна дээр дурдагдсан юникс төрлийн системүүдийн талаар хэлэлцэх, хэн нэгнээс тусламж авч болох цорын ганц суваг болон өргөжсөн юм.

Линукс үйлдлийн систем нь маш хүчирхэг хамгаалалттай бөгөөд линукс дээр зохиогдсон вирус маш цөөхөн байдаг байна.

  • 1996: VLAD хэмээх устгагчдын (cracker) бүлэг анхны Линуксын вирус болох Staog бичжээ. Вирус нь Кернелийн алдааг ашиглан компьютер дээр байнга ажиллан бинари файл ажиллахыг хүлээх бөгөөд хэрэв бинари ажиллавал өөрийгөө уг файлд хавсаргадаг байв. Вирус гарсанаас хойш удалгүй Кернелийн алдааг зассанаар энэ вирус байхгүй болжээ. Мөн энэхүү VLAD хэмээх бүлэг анхны Виндоус 95 вирус болох Боза-г (Boza) зохиосон юм.
  • 1997: Блисс хэмээх компьютерын вирус гэнэт гарч ирэв. Вирус нь системийн гүйцэтгэх эрх бүхий файлуудад хавсарган ажиллах боломжгүй болгодог байна. Хэрэглэгч рүүт (root) эрхтэй байж байх үед энэ вирус халдварлагдах бөгөөд Дебиан одоо хүртэл энэ вирусээр халдварлагдах боломжтой байна. Рүүт эрхтэй хэрэглэгчээ байнга ашигладаггүй хэрэглэгчдийн хувьд энэ вирусийн учруулж болох аюул бага юм.
  • 1999: Энэ жил ямар нэгэн ноцтой вирус илрээгүй боловч аюултай вирус гадуур тархсан байна гэсэн цуу яриа дэгдсэн байна. Тухайн үед Мелисса (Melissa) хэмээх вирус дэлхий даяар өргөн тархсан байсан бөгөөд 1999 оны 4-р сарын 1-нд Туксисса (Tuxissa) хэмээх нэртэй вирус өөрийгөө нууцаар Линукс дээр суулгаж байна гэдгийг анхааруулсан захиа нийтэд түгжээ.
  • 2000: Хохирол бага учруулдаг Virus.Linux.Winter.341 хэмээх вирус гарсан ба энэхүү вирус нь өөрийгөө зөвхөн ELF файл (ELF файл гүйцэтгэх эрхтэй) дээр нэмдэг байв. Энэ вирус 341 байт хэмжээтэй буюу их жижигхэн хэмжээтэй байсан бөгөөд LoTek by Wintermute гэсэн текстийг ELF файлийн тэмдэглэлийн хэсэгт оруулдаг байна. Вирусний үндсэн зорилго компьютерийн нэрийг LoTek by Wintermute гэж өөрчлөх байсан боловч энэхүү өөрчлөлтийг хийж чадахуйц эрхийг компьютер дээр хэзээ ч авч чаддаггүй байжээ.
  • 2001: Энэ жил Линуксийн вируснүүдийн хувьд түүхэн жил байв. Эхлээд ZipWorm хэмээх гүйцэтгэгдсэн хавтсандаа байгаа зип өргөтгөлтэй файлд өөрийгөө хавсаргадаг аюул багатай вирус гарчээ. Дараа нь Satyr хэмээх аюул багатай вирус гарчээ. Энэ вирус нь өөрийгөө ELF файлд хавсарган unix.satyr version 1.0 (c)oded jan-2001 by Shitdown [MIONS], http://shitdown.sf.** (бүрэн холбоосыг тавьсан үед Аваст блоклож байсан учраас товчлов.) гэсэн мөрийг нэмдэг байв. Түүнчлэн Рамен (Ramen) гэсэн вирус гарсан бөгөөд энэ вирус нь index.html файлыг өөрсдийн Ramen Crew гэсэн мэдээллийг дээр, Ramen Noodles гэсэн пакеж-ийг (package) доор харуулах файлаар өөрчилдөг байв. Үүний дараа Бяслаг (Cheese) хэмээх нэртэй Рамен вирусээс болж үүссэн орон зайг хаадаг өт (worm) гарч ирсэн байна. Ерөнхийдөө энэ жил нэлээн хэдэн аюул багатай вирус гарсан юм

Түгээмэл тархцууд

[засварлах | кодоор засварлах]

Ubuntu нь Debian суурьтай дөнгөж эхлэж байгаа бидэнд хамгийн тохиромжтой нээлттэй эхийн linux үйлдлийн системийн тархац юм. Учир нь гэвэл бидний салж чадахгүй байгаа Windows-ыг бодвол бусдыгаа илүү дэмждэг.Хэрэглээний талдаа их сайн хөгжсөн. Өнгө үзэмж, хэрэглэхэд хялбар, шинэчлэлт хурдан хийгддэг болоод машолон талаараа Windows-ыг орлож чадах хувилбар юм. Ubuntu гэдэг нь Африкийн Зулу хэлээр “нигүүлсэл” гэсэн утгатай үг бөгөөд үүгээрээ програм хангамжийн технологийн дэвшлийг дэлхийн өнцөг булан бүрт ижил тэгш түгээнэ гэсэн үзэл санааг илэрхийлж байдаг. Мөн үргэлж үнэ төлбөргүй түгээгдэнэ, "зүгээр л ажиллана" гэсэн амлалтыг нийт хэрэглэгчиддээ өгөөд байгаа билээ. Техникийн болон бусад төрлийн төлбөртэй үйлчилгээг Canonical эсвэл Ubuntu түншүүдээр дамжуулан авах боломжтой. 2004 оны 10-р сард анхны 4.10 буюу WartyWarthog хувилбараа гаргасан ба 6 сарын мөчлөгтэйгөөр шинэчлэгдэн гарсаар 2006 оны 10-р сард 6.10 буюуEdgy Eft хувилбараа гаргаад байна. Аливаа гарсан хувилбар нь жил хагасын туршид дэмжигдэн сайжруулалт авдаг бөгөөд зарим урт хугацааны хувилбарууд нь 5 жил хүртэлх хугацаанд дэмжигдэн ажиллах боломжтой болоод байна. Тодруулбал, өөрийн дэмжигдэх хугацаанд бүхий л програм хангамжуудын сайжруулалтыг авахба шинэ хувилбарт шилжих эрсдэлээс айхгүй байх боломжтой юм. Үүнээс гадна эхлээд удаагүй байгаа ч 2006онд нийт линукс хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар "хамгийн шилдэг" линукс тархац гэсэн өргөмжлөлийг хүртээд байгаа билээ. Мөн Ubuntu нь зөвхөн нэг диск ашиглан суух боловч суулгасны дараа интернэтээр дамжуулан 16000 гаруй програм хангамжийн сангаас сонгон ашиглах боломжийг олгодгоороо бусад ижил төрлийн линукс тархацуудаас онцлог юм. "Монголын Нээлттэй Эхийн Санаачлага" ТББ-ссанаачлан Ubuntu-н толин серверийг үүсгэсэн бөгөөд энэ нь илүү өндөр хурдаар шинээр програм суулгах,суулгасан програмуудаа сайжруулах болон Ubuntu-н сүүлийн хувилбаруудыг татах боломжийг олгоод байна.Анх Ubuntu нь дангаар гарч байсан бол сүүлд хэрэглэгчийн мэдлэгийн түвшин, сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн Kubuntu. Xubuntu, Edubuntu, Ubuntu Desktop, Ubuntu alternate болон Ubuntu server гэсэн эгч дүүстэй болоод байгаа билээ.

Fedora (эхэн үедээ fedora core гэдэг байсан) нь yum болон rpm дээр суурилдаг бөгөөд энэхүү прожектыг Fedora төсөл болон Redhat ивээн тэтгэж хөгжүүлж явдаг юм байна. Энэхүү үйлдлийн систем нь үнэгүй учираас opensource /хэрэглэгч хөгжүүлэх боломжтой/ үйлдлийн систем юм. Fedora нь ойролцоогоор 6 сар тутамд шинэчлэгдэж шинэ хувилбараа гаргаж байдаг. Fedora нь үндсэн Redhat linux-ын тархацаас үүсч бий болсон бөгөөд үүний хөгжилтөд redhat linux-ын үндсэн хэрэглэгчид оролцдог ба үүний ирээдүйн чиг хандлага нь гэрийн хэрэглэгчдэд /home users/ энэхүү үйлдлийн системийг хүргэх юм. Fedora-г маш олон хүн хэрэглэдэг бөгөөд тэдгээр нь түүний help-ийг хийж ирүүлж байдаг. Ийм учраас үнэгүй байдаг бөгөөд худалдааны зорилгоор ашиглахыг урьдчилан мэдэх боломжгүй байдаг. Fedora нь x86, x86_64 платформд live CD/DVD байдлаар ажилладаг. Үндсэн DVD нь x86_64 болон PPC платформд ажилладаг юм байна. Fedora 7-оос өмнөх хувилбарууд нь 5 CD-н дээр байдаг байсан ба тэдгээрээс 2-ийг нь л суулгахад үндсэн tool-үүд нь суучихдаг байсан. Сүлжээний хувьд HTTP, FTP, NFS гэсэн үндсэн хандалтууд суудаг. GNOME бол Fedora-гийн үндсэн дэлгэцийн орчин юм. GNU бол GRUB бол үндсэн boot loader нь юм. Fedora–г суулгахад илүү хялбар ба график болон текст горимд тохиргоог хийх амархан tool-үүд ч байдаг. Үндсэн файл систем нь ext3 гэсэн файл систем байдаг бөгөөд тэр нь илүү найдвартай байдаг бололтой. Fedora-гийн үндсэн урдаа тавьж байгаа зорилгуудын нэг нь жижиг жижиг пакежуудыг агуулсан CD болон DVD байдлаар гаргах явдал юм. Fedora-гийн шинэ хувилбарыг update хийх байдлаар татаж авч болно. Fedora нь ойролцоогоор 8000 пакежийг агуулдаг бөгөөд эдгээр нь албан ёсны тоо баримт юм. Харин албан ёсны бус маш олон пакеж гарч байгаа бөгөөд тэдгээрт зориулан байнга copyright болон патент авах шаардлага гардаг. Пакежуудыг yum гэдэг командаар удирддаг бөгөөд график интерфейсээс pirut, pup-уудыг дуудсанаар бэлэн болдог. Apt-rpm нь маш олон чадвартай бөгөөд ашигтай байдаг. Redhat болон бусад хөгжүүлэлтийн пакежууд update хийх болон дээрх tool-тэй хамт суудаг.

Ian Murdock анх 1993 онд GNU болон LINUX дээр тулгуурлан хүн бүхэнд нээлттэй байх Debian тархацыг үүсгэсэн билээ. Линукс тархацуудын дундаас хамгийн урт хугацаанд боожин гардаг мөн хамгийн ардчилсан нээлттэй хөгждөг нь мэдээж Debian билээ.Debian гэж юу вэ? Debian төсөл гэдэг нь үнэгүй үйлдлийн систем бүтээх гэсэн ижил зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Бүтээж буйэнэ үйлдлийн системийг нь Debian GNU/Linux буюу хялбараар зүгээр л Debian гэдэг. үйлдлийн систем гэдэг нь таны компьютерийг ажиллуулдаг үндсэн программ болон хэрэгслүүдийн бүрдэл юм. Үйлдлийн системийн цөм нь кернел. Энэ нь компьютерийн хамгийн чухал программ ба үүний тусламжтайгаар бусад программууд ажилладаг. Debian системүүд нь одоо Linux кернелийг ашиглаж байна. Linux-ийг Linus Torvalds гэгч хүн эхлүүлсэн ба дэлхий даяар мянга мянган программчид үүнийг хөгжүүлж байна. Гэхдээ, Debian-ийг өөр кернелдээр ажиллах боломжтой болгох ажлууд дундаа ороод байна. Үйлдлийн системийг бүрдүүлдэг үндсэн хэрэгслүүдийг GNU project гаргадаг ба эдгээр хэрэгсэлүүд нь бүгд үнэгүй байдаг. Мэдээж хүмүүсийн хүсдэг зүйл нь бичиг баримтаа боловсруулах, бизнесээ явуулах, тоглоом тоглоход нь туслах хэрэглээний программууд юм. Тэгвэл Debian нь ямар ч үнэгүй 18733 package (суулгахад хялбар форматтай урьдчилан compile хийсэн программ)-тай ирдэг. Дээрх бүгдийг нэгтгээд хэлэхэд энэ нь яг л цамхаг шиг. Суурь нь кернел,үүний дээр үндсэн хэрэгслүүд, дараа нь хэрэглээний программууд, эцэст нь эдгээрийг зөв зохион байгуулснаар Debian маань ажиллах болно. Энэ бүгдээрээ үнэгүй гэж үү? Та гайхаж байж магадгүй : хүмүүс яах гэж программ бичиж хамаг цагаа үрчихээд, үүнийгээ бүгдийг нь үнэгүй өгдөг байнаа гэж ... Хариулт нь янз бүр.Зарим нь бусдад туслахыг хүссэндээ, зарим нь компьтерийн тухай илүү ихийг сурахыг хүссэндээ, академиуд өөрсдийн судалгаа шинжилгээнийхээ үр дүнг харах гэж гээд л. Хэдий тийм ч зарим хүмүүст үнэтэй software суулгах хэрэгцээ гардаг ба Debian нь энэ боломжоор ч хангадаг. Тэр ч бүү хэл одоо Debian дээр суулгаж болох үнэтэй software агуулсан package-ийн тоо нэмэгдэж байна. Ямар Hardware хэрэглэхэд тохиромжтой вэ? Debianбараг бүх personal computer дээр тэр дундаа хамгийн хуучны моделиуд дээр нь ч ажиллаж чаддаг. Debian-ын шинэ хувилбар бүр асар олон тооны computer-н архитектурыг дэмжихээр зохиогдсон байдаг.Гэхдээ зарим компаниуд үйлдвэрлэсэн төхөөрөмжөө дэмжиж ажиллах зарим бүтээгдэхүүнээ “үнэтэй” гаргадаг. Иймээс та тэдний төхөөрөмж дээр GNU/LINUX-г ажиллуулж чадахгүй гэсэн үг. Ian Murdock анх 1993 онд GNU болон LINUX дээр тулгуурлан хүн бүхэнд нээлттэй байх Debian тархацыг үүсгэсэн билээ. Эхэн үедээ үнэгүй программ хангамжийн хакерууд болох хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд л хэрэглэгдэж байсан бол аажим аажмаар том, сайн зохион байгуулагдсан хөгжүүлэгчид болон хэрэглэгчдийн дундын бүтээл болсон юм.Олон хүмүүс Debian гэсэн үгний дуудлагын талаар асуудаг тул энд энэ үгийг de.bi.ən гэж дууддаг гэдгийг нэмлээ. Debian гэдэг нь энэ тархацыг үндэслэгч Ian Murdock болон түүний эхнэр Debra-н нэрнүүдийн товчлол юм.

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. Linux Online (2008). "Linux Logos and Mascots". Архивласан огноо Наймдугаар сар 15, 2010. Татаж авсан: August 11, 2009.
  2. "Debian GNU/Linux Licenses". Ohloh. Archived from the original on Зургадугаар сар 7, 2012. Татаж авсан: March 27, 2009. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  3. "U.S. Reg No: 1916230". United States Patent and Trademark Office. Татаж авсан: April 1, 2006.
  4. "TOP500 Supercomputer Sites: Operating system Family / Linux". Top500.org. Татаж авсан: October 23, 2013.
  5. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named top500-list