Jump to content

Санах ойгоор чиглүүлэгдсэн оролт гаралт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Memory-Mapped I/O-с чиглүүлэгдэв)
Энэхүү зурганд тухайн компютерын төхөөрөмж болгоны хувьд өөр өөрсдийн гэсэн регистрүүд болон түүний хаягуудыг агуулж байгааг харуулж байна
Энэхүү зурганд тухайн компютерын төхөөрөмж болгоны хувьд өөр өөрсдийн гэсэн регистрүүд болон түүний хаягуудыг агуулж байгааг харуулж байна

Санах ойгоор чиглүүлэгдсэн оролт гаралт буюу Memory-mapped I/O аргыг ашиглан компьютерийн төв процессор болон дагалдах төхөөрөмж хоорондын оролт гаралтыг гүйцэтгэхдээ үндсэн санах ой, дагалдагчийн оролт гаралтыг ижихэн bus ашиглан хаягладаг.

Оролт болон гаралтын төхөөрөмж болгох өөрсдийн биелүүлэх заавар, коммандуудыг хадгалах болон өгөгдлийг дамжуулах коммандуудыг багтаах зориулалт бүхий регистерүүдтэй байдаг. Ихэнхдээ оролт болон гаралтын тусгай коммандууд нь өгөгдлийг энэхүү регистр болон системийн санах ой хоёрын хооронд холбогдох боломжыг олгодог.

Оролт болон гаралтын төхөөрөмжтэй илүү сайн харьцах, төхөөрөмжүүдээс хандахад илүү амар хялбар болгох зорилгоор ихэнхи компютерийн архитектурт Санах ойгоор чиглүүлэгдсэн оролт болон гаралтын төхөөрөмжын арга техникийг олонтаа ашигладаг. Ингэснээр хэд хэдэн багц регистрүүд тухайн төхөөрөмж болгоных нь хувьд чиглүүлэгч байдлаар хадгалагдан байрлаж байдаг. Ингэснээр эдгээр санах ойгоос унших болон бичих үйлдэл хийгдэхэд тухайн төхөөрөмжөөс тухайн регистр нь дамжигдан ирдэг байна. Энэхүү арга нь хариу үйлдэл хурдан үзүүлдэг, хурдан хариулдаг төхөөрөмжүүдэд илүү тохиромжтой ажилладаг.

Санах ойгоор чиглүүлэгдсэн оролт болон гаралтын арга нь мөн параллел болон сериал портуудаар модем принтер гэх мэт төхөөрөмжүүдийг компютертай холбоход ашиглах нь их байдаг. Төв процессорын байгууламжаас эдгээр төхөөрөмжүүд рүү унших болон бичих гэх мэт үйлдэл хийхдээ оролт болон гаралтын портуудыг ашигладаг байна. Урт тэмдэгтүүдийг санах ойгоор чиглүүлэгдсэн оролт болон гаралтын аргаар сериалаар төхөөрөмж рүү дамжуулахын тулд CPU нь өгөгдлийн регистр түүний нэг өгөгдлийн байтийг бичиж, удирдлагын регистрт тухайн байтийг илэрхийлсэн битийн дохиог дамжуулна.

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  • Operating System Concepts (Seventh edition)-Silberschatz Galvin Gagne