Jump to content

Мобиком

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Mobicom-с чиглүүлэгдэв)
Мобиком Корпораци
(Мобиком)
Хууль эрх зүйн хэлбэрҮүрэн холбооны оператор
Үүсгэн байгуулагдсан1996.03.18
Төв байрMПМ оффис, ЮНЕСКО гудамж 28, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Улаанбаатар, Монгол Улс
Удирдах хүмүүсКүрүшима Коожи
(Гүйцэтгэх захирал)
Цахим хуудасwww.mobicom.mn

Мобиком Корпораци (Mobicom Corporation) нь Монголын тэргүүлэгч үүрэн холбооны оператор компани юм. Нийт 1,6 сая хэрэглэгчтэй тус үүрэн холбооны компани нь 1996 оны 3-р сарын 18-нд байгуулагдаж, Монголын анхны үүрэн холбооны үйлчилгээг эхлүүлсэн. Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай уг компанийг Монголын Newcom Group, Японы Sumitomo, KDDI групп компаниуд хамтран байгуулсан.

Өнөөдөр Мобиком Корпораци нь үүрэн холбоо, улс хоорондын холбоо, интернэт, цахим төлбөрийн шийдэл, сансрын холбоо болон сүлжээний дэд бүтэц гэсэн үндсэн үйлчилгээг байгууллага болон хувь хэрэглэгчдэд хүргэж байна.

Мобиком Корпораци нь өнөөдөр 80 үйлчилгээний салбар, 8000 гаруй агент болон гэрээт борлуулагчдаараа дамжуулан үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна.

Чанарын стандарт

[засварлах | кодоор засварлах]

Мобиком Корпораци нь 2011 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандарт, 2012 онд Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001:2005 стандартыг хэрэгжүүлэн нэвтрүүлсэн. Хувийн хэвшлийн шилдэг менежмент, техник технологийн шийдлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж, нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудын талаар Нийслэлийн иргэдийн санал хүсэлтийг Лавлагаа мэдээллийн төвөөрөө хүлээн авч, хотын удирдлагуудын шийдвэр гаргах түвшинд саналыг хүргэж, нийгмийн даатгалын лавлах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдэд ойртуулах тал дээр хамтран ажиллаж байна. Олон улсын стандартчиллын байгууллагаас (ISO) Мобиком Корпорацид Олон улсын чанарын менежментийн сертификатыг дахин олгов. Мобиком Корпорацийн ISO 9001:2008 гэрчилгээ 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дахин 3 жилийн хугацаатайгаар сунгагдаж байна.

Байгууллагын нийгмийн хариуцлага

[засварлах | кодоор засварлах]

Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 18 жилийн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд 3,6 тэрбум төгрөг (2,000,0000 ам доллар)-ийг зарцуулжээ.

"Үдийн цай" жишиг төсөл

[засварлах | кодоор засварлах]

"Үдийн цай" жишиг төслийг анх 2006 онд Улаанбаатар хотын захын дүүргийн 12 сургуулийн 1, 2 дугаар ангийн 3,334 сурагчийг хамруулан хэрэгжүүлсэн. Энэ төсөл хэрэгжсэнээр сурагчдын хичээл таслалт, хоцролт 100 хувь арилж, мөн тэдний өвчлөлт эрс буурсан төдийгүй хичээлийн идэвх, оролцооны хувь нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ. Төслийн хэрэгжилт үр дүн нийгэм, олон нийтийн дэмжлэг талархлыг хүлээж, тухайн үеийн Засгийн газар, БСШУЯ 2007 оны хичээлийн жилээс эхлэн орон даяар бага, дунд ангийн сурагчдад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан байна.

"Моби Тэмүүлэл" хөтөлбөр, "Цахим сургалт" төсөл

[засварлах | кодоор засварлах]

Тус төслийг боловсролын салбарт томоохон дэмжлэг үзүүлэх зорилгоор 2010-2011 оны хичээлийн жилээс эхэлсэн ба нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 сургууль, Говь-Алтай ба Дорноговь аймгийн тус бүр 5 сургууль, мөн  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургуулиудад хэрэгжүүлжээ.  Мобиком Корпораци “Цахим сургалт” төслийн хүрээнд дээрх сургуулиудад цахим удирдлага хяналт, сургалтын программ нэвтрүүлж, портал цахим хуудастай болгож, өндөр үзүүлэлт бүхий суурин болон зөөврийн компьютер,  дижитал проектороор тоноглогдсон интернэтийн өндөр хурдтай иж бүрэн танхимыг байгуулан өгсөн байна.

Мэдээллийн технологийн загвар сургууль төсөл

[засварлах | кодоор засварлах]

Мобиком Корпораци Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р сургуульд мэдээллийн технологийн загвар төвийг байгуулсан. Тус төв нь одоо уг сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдыг уралдаант шалгаруулалтаар сонгон авах зарчмаар хичээллэж байгаа бөгөөд сүүлийн үеийн сургалтын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, байнгын интернэт ашиглах боломж, цахим номын сан хичээл ашиглах судлах, вэб хандалтад суурилсан зайны сургалт явуулдаг байна.

Хүүхдийн Тусламжийн Утас 108 төсөл

[засварлах | кодоор засварлах]

Уг төслийг Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтран санаачилж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дэмжлэгтэйгээр 2014 оны 6-р сарын 1-нээс эхлэн 3 ээлжээр 24 цагийн турш хүүхэд залуус, тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд сэтгэл зүй, сургалт, лавлах үйлчилгээ, яаралтай тусламж гэх мэт олон төрлийн үйлчилгээг тасралтгүй хүргэдэг болсон байна. Монгол орны аль ч өнцгөөс ямар ч утаснаас хүүхдүүд огт үнэ төлбөргүйгээр 108 дугаарт залган тусламж хүсэх боломжтой болсон байна. Төсөл 3 жилийн хугацаатайгаар хэрэгжих бөгөөд Мобиком Корпораци Хүүхдийн тусламжийн утасны төвийн үйл ажиллагааны техникийн болон програм хангамжийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа ажээ.

"UB construction" апликейшн

[засварлах | кодоор засварлах]

2014 онд Мобиком Корпораци Нийслэлийн захирагчийн албатай хамтран “Баяжуулсан хиймэл дүрслэл” технологийг ашиглан,  баригдаж буй обьектын байршил, чиглэл, хүрэх алслалыг тодорхойлох UB Construction апликейшныг  ашиглалтанд оруулснаар Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, замын ажлууд дээр Нийслэлээс олгодог зөвшөөрлүүдийн мэдээллийг иргэдэд хүргэдэг болсон байна.

Ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж төсөл

[засварлах | кодоор засварлах]

2014 оны 12-р сард алслагдмал аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудын ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжуудыг сайжруулах зорилгоор Говь-Алтай, Ховд аймгуудын нийт 6 сумд уг төслийг хэрэгжүүлсэн. Ингэснээр нийт сургуулийн насны 3800 хүүхдэд цэвэр усны хангамжтай, халуун хүйтэн устай, бохирын шугамд холбосон, цахилгаан халаалттай ариун цэврийн байгууламжуудыг ашиглах боломжтой болсон юм.

Үүрэн холбооны үйлчилгээ

Интернэтийн үйлчилгээ

Олон улсын үйлчилгээ

Мессэжид суурилсан үйлчилгээ

  • Телемаркетинг
  • SMS bank
  • SMS MT, MO

ICT үйлчилгээ

  • RPA үйлчилгээ
  • Албан ёсны эрхтэй программ хангамж болон тоног төхөөрөмж
  • Сүүлийн 8 жилд Монгол Улсын ТОП 5 Татвар төлөгчид багтсан
  • Монгол Улсын ТОП 10 Аж ахуйн нэгжээр өргөмжлөгдсөн
  • Шилдэг засаглалтай компанийн өргөмжлөл
  • 2001-2004 онуудад “Оны шилдэг аж ахуйн нэгж” өргөмжлөл  
  • 2002 оны “Үндэсний шилдэг брэнд” шагнал
  • 2003 оны “Үйлчилгээний шилдэг байгууллага” өргөмжлөл
  • 2004 оны “Итгэмжлэгдсэн үйлчилгээний байгууллага” шагнал
  • 2004 оны “Мэдээлэл харилцааны салбарт шинэ технологи амжилттай нэвтрүүлсэн байгууллага” өргөмжлөл
  • 2005 оны “Зах зээлд манлайлагч байгууллага” шагнал
  • 2006 оны “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага” шагнал
  • 2010 оны “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч тэргүүний аж ахуйн нэгж” шагнал
  • 2010 оны “Ази, номхон далайн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны Алтан шагнал”
  • 2011 оны “Шилдэг компанийн засаглалтай байгууллага”
  • 2011 онд ISO 9001 2008 сертификат гардан авсан
  • 2011 онд “Бизнесийн амжилтын гэрчилгээ” гардан авсан
  • 2011 оны Монгол Улсын 4 дэх “ТОП Татвар төлөгч”
  • 2011 оны Монгол Улсын “ТОП 150 Аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад 5 дугаар байр
  • 2013 оны Монгол Улсын “ТОП 150 Аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад 12 дугаар байр
  • 2012-2013 онуудад Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Шилдэг нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллага”
  • 2013 онд Дэлхийн эдийн засгийн форум байгууллагын “Авлигын эсрэг түншлэлийн санаачилга”-д элсэн орсон
  • 2014 оны “АйСиТи Экспо”-гийн “Шилдэг шинийг санаачлагч байгууллага”
  • 2014 онд ISO 9001 2008 сертификатыг дахин баталгаажуулсан
  • 2015 онд "Онцлох 10 Энтрепренер"
  • 2015 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн "Эрүүл мэндийн дэмжигч байгууллага"
  • 2015 оны "Шилдэг маркетингтай байгууллага"-аар шалгарсан
  • 2016 онд Онцлох Энтрепренерийн Тэргүүн байрт шалгарсан
  • 2016 онд "Хүүхдийн Төлөө Сайн Үйлс" медалиар шагнуулсан
  • 2017 онд Монгол Улсын “ТОП 10 Аж ахуйн нэгж”-ийн нэгээр шалгарсан
  • 2017 онд Нийслэлийн оны шилдэг нийгмийн даатгал төлөгч
  • 2017 онд  Монгол Улсын ТОП 5 татвар төлөгч, "Шилдэг ажил олгогч" шалгарсан
  • 2017 онд ICT EXPO 2017 үзэсгэлэнгийн шилдэг үйлчилгээгээр МЕССЭЖ ЗЭЭЛ шалгарсан
  • 2017 онд Онцлох Энтрепренер шалгаруулалтын Гранпри шагнал
  • 2018 онд Монгол Улсын “ТОП 100 Аж ахуйн нэгж”-ийн нэгээр шалгарсан
  • 2018 онд "ТОП 10 Энтрепренер"
  • 2018 онд ICT EXPO 2018 үзэсгэлэнгийн "Шилдэг технологи"
  • 2018 онд "Боловсролын салбарын найдвартай түнш"
  • 2019 онд "Хамгийн олон НӨАТ-ын баримт олгосон байгууллага"
  • 2019 онд Мобикомын засвар үйлчилгээ Төв Азийн шилдгээр тодорлоо
  • 2019 онд Forbes Awards 2019 наадмын "Нийгмийн хариуцлагатай компани"
  • 2019 онд Чингэлтэй дүүргийн "ТОП татвар төлөгч"
  • 2019 онд Монгол Улсын "ТОП 100 Аж ахуй нэгж"-ийн нэгээр шалгарсан
  • 2019 онд ICT EXPO 2019 үзэсгэлэнгийн "ШИЛДГИЙН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ"-оор шалгарсан
  • 2019 онд "Алтан Од 2019" наадмын "Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй ББСБ"-аар Мобифинанс ББСБ шалгарсан
  • 2019 онд Монгол Улсын "ТОП 10 Энтрепренер"-ийн нэгээр шалгарсан
  • 2020 онд "ТОП 100 Аж ахуй нэгж"-ийн нэгээр шалгарсан
  • 2020 онд "Алтан Сарнай 2020" наадмын ХҮРТЭЭМЖТЭЙ НИЙГЭМ төрөлд "Хүүхэд бүрд цэвэр ус" төсөл шилдгээр шалгарсан
  • 2021 онд "ТОП 100 Аж ахуй нэгж"-ийн нэгээр шалгарсан