Тогтмол санах ой
Тогтмол санах ой (Англи: Read-only memory, ROM) нь компьютер, бусад электроникийн төхөөрөмжүүдэд хэрэглэгддэг санах ойн төрөл. ROM-д хадгалагдсан өгөгдөл нь ихэнхдээ өөрчлөгдөхгүй тул голдуу firmware (тодорхой техник хангамжтай нягт холбоо бүхий шинэчлэх шаардлага бага програм)-г түгээхэд хэрэглэгдэнэ.
ROM гэж ихэнх тохиолдолд mask ROM-г илтгэх бөгөөд энэ нь өгөгдөлтэйгээ хамт үйлдвэрлэгддэг ба үүнийг програмчлах боломжгүй. Орчин үеийн EPROM, flash EEPROM төрлүүдийн өгөгдлийг олон удаа (хязгаартай хэмжээгээр) устгаж, дахин бичих боломжтой байдаг. Mask ROM нь хэдийгээр хялбар бүтэцтэй байдаг ч өнөө үед эдийн засгийн хувьд ашигтай, хялбар програмчлах боломжтой шинэ төрлийн ROM-г хэрэглэх болсон.
Төрлүүд
[засварлах | кодоор засварлах]- Mask ROM
- Programmable ROM (PROM) буюу One-time Programmable ROM - Ганц удаа өөрчлөх боломжтой ROM. Энэ нь өндөр хүчдэл ашиглан чип дахь холболтуудыг тасалдаг тул ганц удаа л програмчлагдана.
- Erasable Programmable ROM (EPROM) - Өгөгдлийг хэт ягаан туяагаар арилган өндөр хүчдэл ашиглан дахин програмчилдаг.
- Electrically erasable programmable read-only memory (EEPROM) - EPROM-той ойролцоо бүтэцтэй ч цахилгааны тусламжтайгаар бүх өгөгдлийг устгаж, дахин бичих тул програмчлах үед компьютераас салгах шаардлагагүй.
- Electrically alterable read-only memory (EAROM) - EEPROM-ийн төрөл. Битүүдийг нэг нэгээр нь өөрчилдөг.
- Флаш санах ой буюу Flash - 1984 онд зохион бүтээсэн EEPROM-ийн төрөл. Ердийн EEPROM-ийг бодвол устгах, дахин бичих хурд нь өндөр бөгөөд тус процессийг маш олон удаа гүйцэтгэх боломжтой.
ROM-(Read only memory)
[засварлах | кодоор засварлах]ROM (Read Only Memory). Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot програмд хадгалагддаг. RAMhttp://mn.wikipedia.org/wiki/RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдаг. PROM (Programmable read-only memory). Энэ төрлийн санах ойд програмыг хадгалж болно. PROM ашиглагдаж байвал энэ програмыг устгаж цэвэрлэх боломжгүй бөгөөд програмыг нь хуулж болно. EEPROM (Erasible programmable read-only memory). PROM-н нэг төрөл бөгөөд програмыг бичиж мөн устгаж болдог. Хэт ягаан туяаны тусламжтайгаар програмыг устгадаг. http://en.wikipedia.org/wiki/Eeprom (Electrically erasable programmable read-only memory). PROM-н нэг төрөл бөгөөд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах, дахин програмчилж болох нэгэн төрлийн тогтмол санах ой юм. Програмчлахын тулд motherboard-с суглах шаардлага байдаггүй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хүчдэл түүнийг програмчлахад хангалттай байдаг. Жишээ нь BIOS-ын микросхем юм. Input, Storage, Operation, Control, Output. • Input unit: Энэ төхөөрөмж нь компьютероор боловруулагдах өгөгдлүүд болон програмыг оруулна. Хүний нүд болон чих зэрэг эрхтэнүүдтэй төстэй. • Storage unit: Энэ төхөөрөмж нь өгөгдлүүд болон програмыг хадгална. Хүний тархины мэдээлэл санах хэсэгтэй төстэй. • Arithmetic unit: Програмын зааврын дагуу хадгалагдаж байгаа өгөгдлүүд дээр тооцоолон бодолт хийнэ. • Control unit: Энэ төхөөрөмж нь оруулах төхөөрөмж, санах төхөөрөмж, арифметик төхөөрөмж болон гаргах төхөөрөмжүүдийг удирдана. Хүний мэдрэлийн төв системтэй төстэй. • Output unit: Энэ төхөөрөмж нь компьютерээр боловсруулагдсан хүнд ойлгомжтой хэлбэрийн өгөгдлийг дамжуулах үүрэгтэй. Хүний гар болон амтай төстэй. Удирдах төхөөрөмж болон арифметик төхөөрөмж хоёрыг нэг төхөөрөмж гэж үздэг ба төв процессор (CPU - central processing unit) гэж нэрлэдэг. “Peripheral devices” гэдэгт оролт, гаралт болон туслах санах төхөөрөмжүүд хамрагдах ба тэдгээр нь процессороос гадна тусдаа оршино. Үндсэн санах төхөөрөмжтэй мэдээлэл солилцоно. Санах төхөөрөмж нь зориулалтаасаа хамаарч үндсэн санах төхөөрөмж болон туслах санах төхөөрөмж гэж хуваагдана.