Jump to content

Тусгай үүргийн цагдаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(SWAT-с чиглүүлэгдэв)

SWAT баг бол маш аюултай гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх зорилгоор өндөр бэлтгэгдсэн цагдаа нар юм. SWAT гэдэг нь Тусгай Зэвсэг Ба Тактик (Special Weapons And Tactics) гэсэн утгатай үгний товчлол юм. SWAT офицерууд ихэнх цагдаа нараас илүү өндөр калибрын зэвсэг ашигладаг, жишээлбэл бүрэн автомат карбин болон винтов зэргийг ашигладаг. Цагдаагийн хэлтсүүд ихэвчлэн хууль бус хар тамхи зардаг эсвэл хүмүүсийг барьцаалах оролдлог хийсэн хүмүүсийг баривчлах эсвэл аюулгүй болгохын тулд SWAT багийг ашигладаг. Мөн эргүүлийн цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг захирч чадахгүй байхад, банк дээрэмдэх гэх мэт ноцтой гэмт хэргүүдэд тэд хариу үйлдэл үзүүлдэг. SWAT багууд ихэвчлэн барьцаалагдасан нөхцөл байдлыг шийдвэрлэхээр дуудагддаг. Тэд барьцааны хүмүүсийг байршиж буй барилга руу орохоор төлөвлөхдөө. Барилгын бүх орцыг гарцыг, байрлагын хар зургын хамтаар сайтар ажиглаж хамгын сайн төлөвлгөөг боловсруулдаг. Тэд олс, шөнийн харааны шил, тактикийн бамбай, флаш болон утааны гранат, могойн камер, хаалганы доорох маш жижиг нүхэнд багтах жижиг камер зэрэг тоног төхөөрөмжийг ашигладаг.


SWAT офицерууд ердийн цагдаагийн хүчнээс давсан нөхцөл байдлыг шийдвэрлэх хагас цэрэгжүүлсэн нэгжийн үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл хууль сахиулах ажилтнууд болон олон нийтэд ноцтой эрсдэл учруулсан тохиолдолд SWAT багийг дууддаг.

Жишээ нь:

  • Терроризмын эсрэг үйл ажиллагаа
  • Зэвсэглэсэн, халхлалт хийсэн сэжигтнийг таслан зогсоох, баривчлах
  • Амиа хорлох оролдолгыг таслан зогсоох
  • Айлчлан ирсэн хүндэттэй хүмүүсийг хамгаалах (өөр улсын ерөнхий сайд зэрэг)
  • Эрсдэл өндөртэй хүнийг эрэн сурвалжлах, баривчлах
  • Нууцлалтай болон далд ажиллагаа
  • Олон нийтийн үймээн самуун, бослогуудыг хянах
  • Хөдөө орон нутагт оргон зайлсан хүмүүсийг мөрдөн шалгах

Бүх SWAT офицерууд гардан тулааны сургалттай, мэргэшсэн сайн буудагчид боловч ихэнх нь баг дотроо тусгай үүрэг гүйцэтгэдэг. Зарим нь яриа хэлэлцээний ажилтан эсвэл эмчээр ажилладаг бол зарим нь тусгай машин болон зэвсэгтэй харьцах мэргэжилтэн юм. Баг бүрд хамгаалалттай байрлалд халдлага үйлдэж, зэвсэглэсэн сэжигтнийг таслан зогсоож, баривчлах үйлдлийг удирддаг хэд хэдэн тактикийн офицерууд байдаг.

Онц ноцтой байдалд хариу үзүүлэх шаардлаггүй байх үед SWAT офицерууд илүү ердийн үүрэг гүйцэтгэдэг. Олонхи нь эргүүл, замын хөдөлгөөний хяналт зэрэг ердийн цагдаагийн үйл ажиллагаанд ихэнх цагаа зарцуулдаг. Зарим газарт тэд тусгай тактикийн мэдлэгээ ашиглан гэмт хэргийг таслан зогсоох хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар тасралтгүй бэлтгэл хийж өнгөрөөдөг.