Symfony

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Symfony framework» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Symfony
Symfony2.svg
Анх бүтээсэн Fabien Potencier
Хөгжүүлэгч Symfony contributors, SensioLabs
Анхны хувилбар 2005 оны 10-р сарын 22 (2005-10-22)
Тогтвортой хувилбар 2.4.1 / 2014 оны 01-р сарын 05 (2014-01-05)
Хөгжүүлэлтийн төлөв Active
Бичигдсэн хэл PHP
Үйлдлийн систем Cross-platform
Төрөл Web application framework
Лиценз MIT License
Вэб хуудас symfony.com/

Симфони бол PHP-ийн нэг төрлийн фрэймворк юм. Симфони нь MIT-ийн гаргадаг үнэгүй програм хангамж. 2005 оны 10-р сарын 18-нд PHP симфони фрэймворкийг ашиглан бүтээгдсэн symfony-project.com сайт үйл ажиллагаагаа эхэлсэн. Симфони нь CMS биш.

Санаачлагч[засварлах | edit source]

Францийн програм хөгжүүлэгч Sensio Lab компани симфони-ийг хөгжүүлж эхэлсэн бөгөөд анх Sensio фрэймворк гэж нэрлэгддэг байсан. Сүүлд нээлттэй эхийн фрэймворк болгон 2.0 хувилбараас Симфони гэж нэрлэх болсон.

Дэлхий нийтэд болон Монголд ашиглагдах байдал[засварлах | edit source]

Симфони-ийг Yahoo Bookmarks, Dailymotion, OpenSky зэрэг томоохон сайтууд ашиглаж байна.

Монгол улсад симфони фрэймворкийг ашиглан хийгдсэн biznetwork, МҮОНТ, P3 фм зэрэг сайтууд байдаг бөгөөд сүүлийн үед энэ фрэймворкийг ихээр ашиглаж байна.

Танилцуулагдсан[засварлах | edit source]

Өнгө Утга
Улаан Удаан хугацаагаар хөгжүүлэгдээгүй
Ногоон Яг одоо хөгжүүлэгдэж байна
Цэнхэр Ирээдүйг хөгжүүлэгдэж гарна
Хувилбар Гарсан огноо Хөгжүүлэлт PHP хувилбар Хөгжүүлж дууссан
1.0 2007.1 сар 3 жил >= 5.0 2010.1 сар
1.1 2008.6 сар 1 жил >= 5.1 2009.6 сар
1.2 2008.12 сар 1 жил >= 5.2 2009.11 сар
1.3 2009.11 сар 1 жил >= 5.2.4 2010.11 сар
1.4 2009.11 сао 3 жил >= 5.2.4 2012.11 сар
2.0[1] 2011.7 сар[2] >= 5.3.2 2013.3 сар
2.1[3] 2012.9 сар 8 сар >= 5.3.3 2013.6 сар
2.2 2013.3 сар 8 months >= 5.3.3 2013.11 сар
2.3 2013.6 сар 3 жил 2016.5 сар

Symfony framework-ийг сонгох шалтгаан[засварлах | edit source]

  1. Нэр хүнд – маш хурдан хугацаанд энэ салбарт гарч ирсэн Symfony бол хөгжүүлэгч, хэрэглэгч, сонирхогчдын нэгдсэн талбар юм.
  2. Тогтвортой байдал – Symfony нь өнөөдөр вэб хөгжүүлэгчдийн өдөр тутмын багаж болоод байна. Хөгжүүлэлтийн маш олон баг урт хугацааны турш хөгжүүлж өнгө загвар нь сайжирч, хэрэглэгдэхүүн нь нэмэгдэж, мэргэжлийн түвшинд хүрч байна.
  3. Зөвлөгөө–Олон нийтийн болон нийгмийн сүлжээ сайтууд symfony-г ашиглаж байна. Жишээ нь: Yahoo!, Dailymotion, Opensky.com, Exercise.com
  4. Шинэ санаа – Symfony нь framework-с хурд, уян хатан байдал, олон удаа хэрэглэгдэх, бүрэлдэхүүн хэсэг гэх мэт бүх зүйлийг шаарддаг. Эдгээр бүтэц нь ямарваа нэгэн зүйлийг хөгжүүлэхэд сайн туршлага болдог.
  5. Нөөц боломж – Symfony-г хэзээ ч ганцаараа ашиглахгүй. Таны хайсан асуултын хариу үргэлж байдаг.
  6. Зохицолдлогоо - Application-аа байгуулаад тодорхой танилцах хэрэгтэй. symfony-ийн төлөв байдал нь PHP, PHPUnitангийн хооронд оршдог.Үүнээс гадна symfony мөн програм хангамжийн хэсгийг байгуулах нь тодорхойгоос гадна заавал framework-г бүхлээр нь хэрэглэнэ.

Ишлэл[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]