Jump to content

Хэлэлцүүлэг:Чингис хаан

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тайцзу богд гэж хэн бэ?

[кодоор засварлах]

Чингис хааныг Хятадын хойд зүгийн нэгэн баатар (Тайцзу нэртэй) байсан гэх Хятадын суртлын нэг хэсэг энд явагдаж байх шиг байна. Үүнийг засч нэгмөсөн англи Википедиагаас орчуулж тавих нь зүйтэй байхаа. --ОригМонгол 19:05, 7 Зургаадугаар сар 2008 (UTC)[хариулах]

ANIDARSAN 202.126.90.42 08:08, 18 Арваннэгдүгээр сар 2023 (UTC)[хариулах]

I translated my own comment below.

The source material used here is probably Chinese propaganda material trying to make Genghis Khan their own national hero called "Tai-tzu". I think we should edit this article vigorously and/or translate the English Wikipedia article on Genghis Khan directly. We should join our efforts to translate the article, because the article is too large for one person to handle. I can take one section to translate. Who wants to take part in this translation? Please write the section name you want to take and leave your signature here. Thanks! --ОригМонгол 09:30, 11 Зургаадугаар сар 2008 (UTC)[хариулах]

Энд Тайцзу-н юмыг тавиад гол өгүүллээс хаслаа

[кодоор засварлах]

“Умар дахинаа мандсан Тайцзугийн гавьяаг хойчис дурсууштай, өтгөс бишрүүштэй,бүх дэлхийд дэлгэрүүштэй” Р.Баянбуу. “Чингис хаан бол түүхэнд маш ховор тохиолддог улс төр,цэрэг дайны авьяас билигтэн болно.Бүхнийг тольдогч,эзэн тэнгэр Чингис хааныг олнооос оройлсон,оюун чадвартай,үзэл санааны хурц сэргэлэн,эрх хүчний хязгааргүй талаар дэлхий дахины олон ван нарын манлай болгожээ.”гэж Джувейни “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх” номондоо бахархан тэмдэглэсэн. Дундад улсын Шинпин,Тянь Лингийн түүхчидэд умард говийн алдарт баатар,хоёр тивийг донсолгож эртэн өдгөөгөөс хэтрэгч хэмээн өргөмжилөгдсөн Чингис хаан бол эрт үеийн түүхийг бүрнээ цогцлоогч,нэгэн үеийн аруухан баатар,тэнгэрлэг Тайцзу богд мөн. Хаант байгуулал Монголд үүссэнээр буурай,дэлхийн нийгмийн байгууллын үндсэн шатнаас хоцрогдсон боолын нийгмээс феодалын нийгмийн анхан шат руу давшин орж хүчирхэг их улс болохын үндсийг таьсан билээ. Юуны урьд бид Чингис хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийг зүйл,зүйлээр дэслэн авч үзвээс түүнийг нэн илүү тодоор харах боломжийг олгоно хэмээн санана.Ялангуяа зохиогчийн миний биеийн мэдлэг мөхөс учир сонгож авсан үг хэллэг зэрэгт зохисгүй газар,хэсэг байхыг энд онцгойлон тэмдэглэж багш эрдэмтдийн засан залруулахыг хүснэ. Дэслэсэн зүйлүүдийг жагсаан үзвээс: Нэгдүгээрт:Тэнэгэр уудам нутаг дэвсгэрт салаа өвс мэт сарнин тархсан олон овог аймгийг нэгэн гарт зангидсан нударга мэт бат түвшин нэгтгэсэн байна.Эл үйл явдал нь Монгол овогтны бадарч дээдлэхийн үндэс болжээ. Хоёрдугаарт:Үйлдвэрлэлийн хөгжилтыг урьд хожид байгаагүйгээр шинэчилсэн.Тухайлбал:урьд овог аймгийн толгойлогч нарын гэнэт зарласан цагт ард иргэдийг цэрэгт дайчилж үйлдвэрлэх үндсэн хүчнийг самгардуулснаараа ажиллах хүчний тогтвортой байдлыг алдагдуулж,унац ашигийг нэлээд хэмжээгээр бууруулдаг байв.Харин Чингис хааны үед цэрэгт дайчлах цаг,хугацаа,хэмжээг тодорхой тогтоож өгснөөрөө малчин,дархан зэрэг нийгмийн ажиллах хүчний бүтээмжийг үлэмж их дээшлүүлэх лут арга хэмжээ болж өгсөн байна. Гуравдугаарт:Хуулиар улсыг засаж төр иргэдийг түвшитгэснээрээ урьд урьдын хангуудас онцлох нэгэн зүйл болжээ. Дөрөвдүгээрт:Ард олныг мянгат,зуут,аравтаар уирдах системийг байгуулснаараа үргэлж нүүдлэн амьдрах нүүдлийн мал аж ахуйтныг удирдаж,тэдгээрээс албан татвар хураах зохистой тэнэгүүдийг бий болгосон нь нутгийн өөрөө удирдах ёсны эхлэл байлаа. Тавдугаарт:Улсын үндэс болох газар нутгийг улсын,мянгатын,дархалсан,соёрхлын хэмээх ангилалыг анх удаа гаргасан нь байгаль орчныг зүй ёсоор ашиглах захиргааны нэгжийг байгуулсан хэрэг байсан юм. Зургадугаарт:Хятадын Алтан улс гэх зэрэг харийн орны байнгын заналхийлэлээс гарч биеэ даан хөгжих үндэс нөхцлийг бүрнээр бүрдүүлсэн. Долдугаарт:Харьцангуй олон угсаатныг захирах болсон учир тэдгээр ард түмний шашин мөргөл,сүсэг бишрэлийн асуудлыг чөлөөтэй,гэхдээ төрийн асуудлаас тусгаарлах чанад бодлогыг хэрэгжүүлсэн. Наймдугаарт:Тэнгэр мэт уудам,туулж баршгүй мэт санагдах Их Монголын газар нутагт өртөө улааны албыг анх санаачлан дэвшүүлсэн нь дэлхийн зам харилцааны түүхэнд шинэ эргэлт болжээ. Чингис хааны Монголын түүх,цаашилбал дэлхийн түүхэнд гүйцэгэсэн үүрэг нь хэлэлгээнгүй тухайн үеийн хөгжилтөд өвөрмөц онцлогтойгоор биеллээ олж орчин цагийн боловсон ёс,үндэстний соёлын суурь болжээ гэхэд огтоос гутаах газар үгүй болой. Чингис Монголын нүүдэлчин бүдүүлэг гэгдсэн үндэстнийг дэлхийн дахины түүхийн өндөрлөг төвцнаа гаргаж,тал нутгийн өвөрмөц соёлыг Европ,Азийн орнуудын соёлтой холбож хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд гүнзгий ул мөр,гайхамшигт хувь нэмрээ оруулсан бодлогоч,давтагдашгүй ардын домогт баатар билээ.Чингис хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийг өсгөх юм уу багасгах хэрэггүй.Тэртээ тэргүй Чингис хааны байгуулсан гавьяа нь хүн төрөлхтний түүхэнд гүнзгийн ул мөрөө үлдээсэн билээ. Чингис хааны биечлэн хэрэгжүүлсэн эдгээр зүйлүүд нь урьд хожид байгаагүй цоо шинэ зүйл болсон бөгөөд дэлхийн олон улс оронд тухайн орны өвөрмөц онцлогт тохирч өөр өөр хувилбараар хэрэгжин түүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг улам ихээр тодорч Монгол хүн бүхний зүрхэнд бахархлын сэтгэлийг үргэлжид төрүүлж байдаг нь зүй ёсгы шударга хэрэг мөн. Чингис хааны дэлхийн хөгжилд оруулсан хувь нэмэр нь манай улсын ард түмний итгэл зоригийг хөгжөөх уриалал нь болохоор барахгүй түүхийн хуудаснаа шинэ ахиц дэвшил,бидний оршин амьдрах ертөнцийн суу ихт үлгэр дууриалал үргэлж болж байдаг нь нэн бахархууштай.

--Чинээ (яриа) 05:55, 7 Наймдугаар сар 2008 (UTC)[хариулах]