АНУ-ын Конгрессын номын сан
АНУ-ын Конгрессын номын сан (англи. The Library of Congress) -АНУ-ын Конгресст албан ёсоор үйлчилдэг судалгааны номын сан бөгөөд хэрэг дээрээ АНУ-ын үндэсний номын сан юм. Уг номын сан АНУ-ын ууган холбооны соёлын байгууллага юм. Номын сан нь Вашингтон, Капитолийн толгод дээр Ерөнхийлөгч Томас Жефферсон, Жон Адамс болон Жэймс Мэдисоны нэрэмжит гурван тусдаа байрнаас бүрэлддэг байна.
Энэхүү номын сангийн үйл ажиллагааг тусгайсан Конгрессын номын санч албан тушаалтан хянадаг бөгөөд түүний барилгуудыг тусгайлсан Капитолын архитектор албан тушаалтан хариуцдаг байна. Конгрессын номын сан нь дэлхийн хамгийн том номын сан гэж үздэг. Номын сангийн фондын цуглуулгыг сэдэв, хэлбэр, үндэсний хил хязгаараар хязгаарлагдахгүй бүх нийтийг хамардаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс болон 450 гаруй хэл (монгол хэл дээр мөн байдаг) дээрх судалгааны материалыг багтаасан байдаг ажээ. Өнөө үед уг дэлхийн хамгийн том номын сан нь 140 орчим сая гаруй хадгалах нэгжийг агуулдаг бөгөөд үүнд цаасан ном, гар бичмэл, зураг зүйн материал, хөгжим, гэрэл зураг, видео, аудио бичлэг багтдаг.
Жил бүр Конгрессын номын санг 1,8 сая гаруй хүн үйлчлүүлдэг байна. Номын сан 3 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй ажилтантай бөгөөд үйлчилгээнд 1,5 мянган хүний багтаамжтай тав тухтай уншлагын 18 танхимууд байдаг байна.
Конгрессын номын сан бол Америкийн ард түмний үндэсний хамгийн том баялаг, соёлын өв юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1800 оны 4-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Жон Адамс тус улсын нийслэлийг Филадельфиас Вашингтон руу нүүлгэх тухай хууль тогтоомжид гарын үсэг зурснаар Конгрессын номын сан байгуулагджээ. Тэрээр номын санг аривжуулах хөрөнгө гаргаж номын сангийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм журам баталсан байна. Үүний дагуу Конгрессын номын сангаар зөвхөн АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд ерөхийлөгч, АНУ-ын Сенат болон Танхимын (Конгресс) гишүүдэд үйлчлэх эрх олгосон байна.
Номын сангийн анхны фонд нь Лондонд худалдаж авсан 740 ном, Америкийн гурван газарзүйн газрын зургаас бүрдэж байв. 1801 оны 3-р сарын 4-нд ерөнхийлөгчийн албыг хүлээж авсан дараагийн ерөнхийлөгч Томас Жефферсон Номын сангийн цуглуулга, түүний гүйцэтгэх үүрэг, ач холбогдолд онгой анхаарал хандуулсан байна. Түүний Ерөнхийлөгчөөр ажиллах үед номын сангийн цуглуулга илүү хурдан нэмэгдэж, өргөжиж эхэлжээ.
Дайны үеэр 1814 оны 8-р сард Британичууд Вашингтон хотыг бараг бүхэлд нь галт авхуулжээ. Үнэтэй номын сан байрлаж байсан Капитол ч мөн адил шатсан байна. АНУ-ын нийслэлийг Британийн цэргүүдээс чөлөөлсний дараа Ерөнхийлөгч Жэймс Мэдисон номын санг сэргээн засварлах шийдвэр гаргасан байна. Өмнөх Ерөнхийлөгч, ном цуглуулагч Т.Жефферсон хагас зуу гаруй жилийн турш цуглуулсан янз бүрийн хэл дээрх 6487 боть бүхий хувийн цуглуулгаа Конгресст худалдаж авах санал болгоход Америк энэ саналыг хүлээж авсан байна. Ийнхүү номнуудаа 23,940 доллараар зарсан байна. Энэ үеэс «Конгрессын номын сан»-г «Жефферсоны номын сан»-г гэж нэрлэх болжээ.
1851 оны 12-р сарын 24-нд Конгрессын номын санд хоёр дахь удаагаа гамшигт гал гарах үеэр Томас Жефферсоноос худалдаж авсан номуудын ихэнх нь, тэр үед 55,000 өөр хэвлэлд хадгалагдаж байсан нийт номын 2/3 нь устсан байна. Жилийн дараа л улсын төсвөөс 168,700 ам.доллар гаргаж, номын санг сэргээн засварлав. Эдгээр хөрөнгийн дийлэнхи хувь нь барилга, засварын ажилд зарцуулагдсан ажээ.
1850-иад оны үед Конгрессын номын санд сайд, зарим байгууллагын дарга нар, Дээд шүүхийн гишүүд, улс төрийн намуудын хамгийн нэр хүндтэй төлөөлөл, АНУ-ын хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, зохиолчид, Америкийн томоохон хэвлэл мэдээллийн сэтгүүлчид үйлчлүүлэх эрхтэй болжээ.
1930-аад онд Жефферсоны номын сан нь үндэсний статустай болж, шинэ номнуудыг АНУ-ын төсвийн санхүүжилтээр номын санд нэн тэргүүнд авах эрхтэй болжээ.
1980 онд АНУ-ын Конгрессын номын сангийн гурав дахь бөгөөд хамгийн том барилга баригдсан бөгөөд түүнийг Жеймс Мэдисоны нэрээр нэрлэжээ. Мэдисоны нэрэмжит барилгад дэлхийн өнцөг булан бүрийн олон хэл дээрх сонин, сэтгүүлүүд байдаг болжээ.