АНУ-ын Ф-117 онгоцыг 1999 онд Сербүүд унагасан нь
АНУ-ын Ф-117 онгоцыг 1999 онд Сербүүд унагасан нь — 1999 онд АНУ тэргүүтэй НАТО-ийн хүчин хуучны Югославын улсуудын иргэний дайныг зогсоох цэргийн томоохон ажиллагааны үеэр цэрэг дайны түүхэнд анх удаа шинэ үл үзэгдэх технологтой Ф-117 онгоцыг 1960-аад оны хуучны ЗХУ-ын хийцийн агаарын эсэргүүцэгч сөнөөгч пуужингаар устгах тохиолдол гарсан юм. Ф-117 нь анх 1970-аад оноос бүтээгдэж эхэлсэн 1983 онд зэвсэглэлд орсон тухайн үеийн АНУ-ын тэргүүний түвшний зэвсэглэлд тооцогдож байжээ.
1999 оны 3 сарын 27-нд НАТО-ийн онгоцууд Белградын ойролцоо чухал газруудыг бөмбөгдөх ажиллагаа явуулах үед Сербийн 250-р Агаарын Хамгаалалтын хороонд чухал обьектуудыг хамгаалах үүрэг оногджээ. Тухайн дайралтын өмнөх нь Сербүүд НАТО-ын зарим нууц радио холбоог замаас нь барьж тайлж уншиж чадсан учир 250-р хороог тухайн дайралтын ойролцоо байрлуулж амжсан байв. НАТО-ын тал С-125 Нева сөнөөгч пуужингаар зэвсэглэсэн Сербийн Агаарын хамгаалах хүчинг өөрсөнд нь аюул болохгүй хоцрогдсонд тооцож байв.
Сербүүд АНУ-ын шинэ сөнөөгч онгоцнуудыг илрүүлэхийн тулд нилээдгүй чармайлт гаргаж хуучны орос радаруудаа самнах долгионыг нь олон янзын уртад шилжүүлж тухайн үед урт долгион дээр тавьсан нь Ф-117-ын радарын долгион сарниулах бүрхүүлтэй биеийг танисан байна. 3 сарын 27-ны орой хурандаа Золтан Данигийн удирдсан 250-р хорооны 3-р ангийн хариуцсан радарууд 50км зайнаас онгоцнуудыг таньж онгцоны бөмбөгний хавхлага онгойход байг бүрэн тогтоож 13км-т ойртож ирсэн Ф-117-уудын эсрэг хэд хэдэн С-125 пуужингуудыг харважээ. 82-0806 дугаар бүхий Ф-117 онгоц пуужинд оногдож америкийн нисгэгч дэд хурандаа Дэйл Зэлко онгоцноосоо шүхрээр буужээ. Тухайн үед пуужинг харвасан цэрэг Драган Матичийн 2009 оны ярилцлагаар тэд байг 50-60км зайд илрүүлж радараа зөвхөн 17 секунд ажиллуулж дайсанд танигдуулахгүйн тулд радарын самналтаа унтрааж байг 13км зайнд байхад нь пуужингуудаа харважээ мөн командын байр, радар, зенитийн батарей 3-ын хооронд газарт булсан кабелиар холбоо барьсан нь радио долгионийг нь сонсож хариу арга хэмжээ авах бололцоог Америкчуудад олгоогүй байна.
Америкийн нисгэгч газарт буугаад нүхэнд нуугдаж НАТО-ын аврах баг иртэл нуугдаж аврагджээ. Дэд хурандаа Дэйл Зэлкогийн мэдэгдсэнээр 2 пуужин онгоцны өөдөөс ойртож нэг нь байг танилгүй зөрж нөгөө нь онгоцыг онож сөнөөжээ. [1]
Онгоцны зарим хэсгийг Сербүүд авч шинжилж зарим хэсгийг нь Орсын цэргийнхэнд шилжүүлж шинэ үл үзэгдэгч технологын нууц задарсан байна.
250-р хорооных нь 5-р сарын 2-нд мөн АНУ-ын Ф-16 сөнөөгч онгоцыг унагажээ. Нийтдээ тухайн цэргийн ажиллагааны үеэр хэдэн арван С-125 пуужинг Сербүүд харваж НАТО-ын 2 онгоцыг сөнөөж чадсан байна.
Сүүлд 2010 оны үед цэргээс халагдаад талхны газар ажиллуулдаг болсон Золтан Дани болон Дэйл Зэлко нар уулзаж найзууд болжээ.
С-125-ын өмнөх хувилбар С-75 нь Ветнамын дайны үед өргөн хэрэглэгдэж 1000 гаруй АНУ-ын онгоцыг 1960-аад оны дундуур унагажээ.
Баримтат бичлэг
[засварлах | кодоор засварлах]Оролцсон зэвсэгүүдиийн танилцуулга
[засварлах | кодоор засварлах]Монгол улсын зэвсэглэлд С-125
[засварлах | кодоор засварлах]Монгол улс С-125 Печора пуужингийн системийн илүү сайжруулсан хувилбар Печора-2М системтэй. Шинэчилсэн С-125 нь дунд тусгалын сөнөөгч пуужинг (500-800км-т харвадаг) амдан устгах чадвартай юм. С-125-ын байг устгах магадлал 0,6 байдаг шинэчилсэн хувилбар нь магадлалыг илүү сайжруулсан байдаг.