АНУ-ын их хямрал
АНУ-ын их хямрал (англи. Great Depression) - АНУ-д 1929 оны 10-р сарын 24-нд Биржийн хямрал, нуралтаас үүсээд 1939 он хүртэл үргэлжилсэн дэлхийн эдийн засгийн хямрал юм. 1930-аад оныг бүхэлдээ Их хямралын үе гэж үздэг.
Их хямрал АНУ, Канад, Их Британи, Герман, Францад хамгийн хүндээр туссан бөгөөд бусад харилцан хамааралтай улс орнуудад ч нөлөөгөө үзүүлсэн. Аж үйлдвэржсэн том хотууд хамгийн их хохирч, хэд хэдэн оронд барилгын ажил бараг бүрэн зогссон юм. Эрэлт буурсанаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 40-60 хувиар буурч ажилгүйдэл газар авсан байна.
Урьдчилгаа нөхцөл байдал
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн 1-р дайн, маш их цагаачлал, шилжилт хөдөлгөөн, арьс өнгөний үймээн самуун, хурдацтай хотжилт, аварга том аж үйлдвэрийн газруудын өсөлт, цахилгаан, автомашин, радио, кино театр зэрэг шинэ технологиуд бий болохын зэрэгцээ "хуурай хууль", төрөлтийг хянах, бэлгийн харилцааны хувьсгал зэрэг нийгмийн шинэ үзэгдлүүд (эмэгтэйчүүдийн сонгох эрх зэрэг) - амьдралын тогтсон ердийн хэв маягийг өөрчилсөн. Шинээр бий болсон Зар сурталчилгааны дүр төрх, хэрэглээний зээлийн тогтолцоо мөн үүнд нөлөөлж байсан юм.
1920-иод онд амьдралын бүх салбарт гүнзий өөрчлөлт гарч эхэлсэн. 1890 онд АНУ-ын хүн ам 62 сая байсан тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Энэхүү хүн амын огцом өсөлтийг дэлхийн өнцөг булан бүрээс АНУ-д ирж байсан цагаачид бүрдүүлж байжээ.
Их хямралын эхлэл
[засварлах | кодоор засварлах]1929 оны 10-р сарын 24-нд хөрөнгө оруулагчид олноороо хувьцаагаа биржээр зарж эхэлсэн байна. Энэ өдрийг сүүлд түүхэнд "Хар пүрэв гариг" гэж нэрлэх болжээ. Удалгүй 5 хоногийн дараа "Хар мягмар гариг" (10-р сарын 29) гэгч болж хувьцааны үнэ бүүр их унаж сүйрсэн юм. Хөрөнгийн зах зээлийн сүйрэл аж үйлдвэрийн салбарыг чирч унагаад гинжин урвал үүсчээ. Үйлдвэрүүд үйлдвэрлэлээ удаашруулж, цалингийн хэмжээг эрс бууруулж, ажилчдаа цомхотгож эхэлсэн юм. Худалдан авах чадвар буурч, харин иргэдийн өр зээл эсрэгээрээ нэмэгдсэн байна.
1933 онд Их хямрал дээд цэгтээ тулж АНУ-д ажилгүйчүүдийн тоо 15 саяд хүрсэн бөгөөд бараг бүх банкуудын тал нь дампуурч үүдээ хаасан байна. Энэ хямрал цаашлаад эдийн засгийн нягт уялдаа, холбоотой Канад, Их Британи, Герман, Францад шууд нөлөөлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт энэхүү эдийн засгийн хямралтай тэмцэхийн тулд банкны системийг сэргээн шинэчлэл, ажилгүйдэлтэй тэмцэх хууль (Холбооны Хөдөлмөр эрхлэлтийн алба байгуулагдсан) зэрэг хэд хэдэн томоохон арга хэмжээ авсан. Рузвельт мөн тариачдаас өр барагдуулах ажлыг зогсоож, ажилгүй болсон хүмүүсийн зээлийг улсын төсвөөс нөхөж тэглэсэн байна.
АНУ-ын Их хямралын үеэр талханд дараалал үүсч, хотуудад асар олон орон гэргүй, ядуу хүмүүст зориулсан үнэгүй шөлний газар нээгдэх нь энгийн үзэгдэл болжээ. Толгой хорогдох газаргүй болсон хүмүүсийн майхан, саравч бүхий бүхэл бүтэн суурингууд улс даяар бий болж байв. Тус суурингуудыг иргэд, олон нийт АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Херберт Хуверыг хямралаас гарагах чадваргүй хэмээн буруутгаж түүний нэрэмжит "Хувер хотхон /Хувервилл/" гэж нэрлэж байжээ.
Хямралын шалтгаанууд
[засварлах | кодоор засварлах]Хэт үйлдвэрлэлийн хямрал.
Энэ нь Америкийн эдийн засгийн өсөлтийн үеийн дараа гарч ирсэн бөгөөд хүнд үе мөчид хэтэрхий олон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан нь хүн амын худалдан авах чадварыг огцом унагаж байв. Энэ нь АНУ-ын Их хямралын гол шалтгаануудын нэг байсан бөгөөд зах зээлийн эцсийн уналтад хүргэсэн.
АНУ-ын Холбооны нөөцийн системийн мөнгөний бодлого.
АНУ-ын алтны стандартын систем нь алтны нөөцийн тэнцвэргүй байдлаас болж хүндрэлтэй байсан ч ХНС амьдрах чадвартай байлгахыг хичээсэн.
Капитализм өөрөө өөрийгөө зохицуулах тогтолцоо байхаа больсон.
1929 онд эдийн засгийн хямрал эхлэхэд улсын хэмжээнд зохицуулагдаагүй хэт их хөрөнгө зах зээл дээр байсан. Зах зээл аяндаа, хяналтаас гадуур хөгжиж, капитализмын зохицуулалт байхгүй байсан нь Их хямралын гол шалтгаан болсон.
Санхүүгийн луйвар.
1920-иод оны сүүлээр АНУ-ын санхүүгийн зах зээл хурдацтай хөгжиж, хувьцааны арилжаа өсч, ямар ч хяналтгүй болсон байв. Үүний үр дүнд маш их луйвар гарч, санхүүгийн хиймэл бөмбөлөгүүд хагарч улмаар Америкийн эдийн засгийг сүйрүүлсэн.
Дэлхийн нэгдүгээр дайны төгсгөл.
Дэлхийн 1-р дайны үед засгийн газрын захиалгаар "шахсан" Америкийн эдийн засаг өсөж байсан ч дайн дууссаны дараа цэргийн захиалга эрс буурч, улмаар тус улсын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор уналтад орсон. болон холбогдох газрууд.
Мөнгөний нийлүүлэлт дутмаг.
Дараа нь гаргасан мөнгөний хэмжээг алтны нөөцтэй тэнцүүлж байсан боловч зах зээлийн хурдацтай хөгжил, түүн дээр шинэ бараа бий болсон нь илүү их чөлөөт мөнгө шаарддаг байв. Гэсэн хэдий ч тэд тэнд байгаагүй бөгөөд энэ нь АНУ-д Их хямралын өөр нэг шалтгаан болсон - дефляци эхэлсэн, өөрөөр хэлбэл үнийн уналт нь санхүүгийн тогтворгүй байдал, олон аж ахуйн нэгжийг сүйрүүлсэн.
Импортын барааны гаалийн татварыг нэвтрүүлэх.
Энэ нь 1930 онд Америкийн зах зээлийг хамгаалах зорилгоор Смут-Хоули хууль батлагдсаны дараа болсон боловч эцсийн дүндээ импортын барааны үнэ өсч, хүн амын худалдан авах чадвар буурахад л хүргэсэн.
Ажилгүйдэл ба ядуурал.
Энэ хүн амын хурдацтай өсөлт, их хэмжээний цагаачлалаас үүдэлтэй ажилгүйчүүдийн эгнээ маш ихээр нэмэгдсэн байна.