Абужа
Appearance
Абужа хот | |
---|---|
Эзэн улс | Нигери |
Дээрх газар | Нийслэлийн нутаг |
Дотоод хуваарь | 6 дүүрэг болно |
Газар нутаг | 713 км² |
Газрын байц | д.т.д. 840 м |
Хүн ам (2012) | 979,876 хүн |
1828 онд | суурин үүссэн |
1991 оноос | улсын нийслэл |
Цагийн бүс | ӨАЦ (ГЦ+1) |
Цахим хуудас | fct.gov.ng |
1991 онд Нигери улсын нийслэл болсон Абужа хот (Abuja, Abùjá) Нигери орныхоо төв хэсэгт байрладаг.
1828 онд үүссэн суурин газрыг нийслэл болгохыг 1976 онд хэлцэн тогтож, 1980 оноос Японы уран барилгач Тангэ Кэнзогийн удирдлагаар эрчимтэй барилгажуулан босгож авчээ. Хуучин нийслэл Лагос нутгийн өмнөд захад байдаг бол умард өмнөдийн ялгаа, олон үндэстэн шашинтны ашиг тусыг тэнцүүлэх Нигери улсын төр засгийн зорилгод Абужийн байрлал нийцэж байсан юм.
Хүн амын тоо хурдан өсч байгаа. Тухайлбал 2006 онд 776 мянган хүн байсан бол 2012 онд 980 мянгуулаа болжээ.
Зураг
[засварлах | кодоор засварлах]-
Лалын сүм
-
Төв банк
-
Христийн сүм
-
Зума чулуу
-
Цэцэрлэгт хүрээлэн
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Абужа – Викимедиа дуу дүрсний сан