Австралийн хөрөнгийн бирж
Австралийн хөрөнгийн бирж (Англи: Australian Securities Exchange, ASX) — 1987 онд Сидней, Брисбен, Аделаид, Хобарт, Мельбурн болон Перт дахь биржүүдийг нэгтгэн байгуулсан, Австралийн гол Хөрөнгийн болон үнэт цаасны бирж юм. Тус бирж нь өөр дээрээ хувьцаагаа арилжаалдаг олон нийтийн компани болно. Гол арилжаануудыг Шинэ Өмнөд Уэльс мужийн Сидней хотын «Биржийн төв» (англи. Exchange Centre) явуулдаг.
Биржийн үйл ажиллагааг Австралийн үнэт цаас, хөрөнгө оруулалтын комисс (англи. Australian Securities and Investments Commission) зохицуулдаг.
Австралийн үнэт цаасны зах зээл дээр дараах томоохон брокерын пүүсүүд бүртгэлтэй ажилладаг. Macquarie Group, Goldman Sachs, UBS, Citigroup, Merrill Lynch, Credit Suisse First Boston[en], Deutsche Bank, ABN AMRO, CommSec, Morgan Stanley.
2023 оны 6-р сарын эцсийн байдлаар тус биржид Австралийн 1958, гадаадын 153 компани, мөн бусад 144 үнэт цаас бүртгэлтэй байжээ. Зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд австрали доллар байв.
Биржийн салбарууд
[засварлах | кодоор засварлах]- Сидней — Exchange Centre — 20 Bridge Street, Sydney, NSW, 2000
- Мельбурн — Rialto Towers — South Tower, Level 45, 525 Collins Street, Melbourne, VIC, 3000
- Брисбен — Riverside Centre — Level 5, 123 Eagle Street, Brisbane, QLD, 4000
- Аделаид — Level 25, 91 King William Street, Adelaide, SA, 5000
- Перт — Exchange Plaza — 2 The Esplanade, Perth, WA, 6000