Агаар мандлын метан
Агаар мандлын метан (атмосферийн метан) нь дэлхийн агаар мандалд оршдог метан юм. Эрс өссөн метаны ялгаруулалтаас үүдэн агаар мандлын метаны агаар мандал орших хэмжээ ихсэж, цаг уурын өөрчлөлтийн үүсгүүр болоод байна. Метан нь хамгийн чадалтай хүлэмжийн хийнүүдийн нэг юм. Метаны уур амьсгалд ялгаруулах цацрагийн өөрчлөлт нь шууд бөгөөд, түүхэн үеийн уур амьгалын өөрчлөлтийн хоёр дахь хамгийн том хувь нэмэр оруулагч юм. Метан нь исэлдэлтийн үйл явцаар стратосфер дахь усны уурийн маш том эх үүсвэр ба, усны уур нь метаны цацрагийн өөрчлөлтийн нөлөөнд 15% хувь нэмэр оруулдаг байна. 20 жилийн хугацааны хүрээнд харж үзвэл метаны дэлхийн дулаарлын потенцал нь 84 байдаг байна. Энэ нь Нүүрсхүчлийн хий-нээс 84 дахин их дулааныг нэг масс нэгжид хадгалдаг гэсэн үг ба, аэрозель харилцан үйлчлэлийг харж үзвэл 105 дахин их нөлөөтэй юм.
Аж үйлдвэрийн хувьсгалийн эхлэлээс хойш (1750-иад оноос) агаар мандал дахь метаны концентрац нь 160%-иар ихэссэн ба дийлэнх хувь нь хүний нөлөөнөөс үүссэн байна.