Алкан
Appearance
CnH2n+2 ерөнхий томьёонд захирагдах нүүрстөрөгчийн гинжин хэлхээндээ дан холбоо агуулсан ханасан нүүрстөрөгчдийг "алкан" гэнэ. Алканы анги бүлгийн нүүрсустөрөгчдийг өөрөөр мөн "парафин" гэж нэрлэх тохиолдол байна.
Молекулын бүтэц
[засварлах | кодоор засварлах]Алканы нүүрустөрөгчид дэх нүүрстөрөгчийн атом нь sp3 эрлийзжилттэй 4 ширхэг ковалент холбоо үүсгэдэг. Молекул дахь С-С холбоо нь ойролцоогоор 1.53 Å урттай байх ба орон зайд тетраэдр хэлбэртэй байна.
Нэршил ба гомолог эгнээ
[засварлах | кодоор засварлах]Алканы нүүрсустөрөгчдийг нэрлэхдээ молекулд агуулагдаж буй нүүрстөрөгчийн тооны угтвар дээр -ан дагавар нэмж залгадаг. Эндээс алканы гомолог эгнээг харвал:
Нүүрстөрөгчийн тоо | Угтвар | Алканы молекул томьёо | Алканы нэршил |
---|---|---|---|
C1 | Мет- | CH4 | Метан |
C2 | Эт- | C2H6 | Этан |
C3 | Проп- | C3H8 | Пропан |
C4 | Бут- | C4H10 | Бутан |
C5 | Пент- | C5H12 | Пентан |
C6 | Гекс- | C6H14 | Гексан |
C7 | Гепт- | C7H16 | Гептан |
C8 | Окт- | C8H18 | Октан |
C9 | Нон- | C9H20 | Нонан |
C10 | Дек- | C10H22 | Декан |