Амплитуд
Харагдац
Амплитуд — долгиолог эсвэл хэлбэлзсэн хөдөлгөөний, дундаж утгаас гажих (холдох) максимум утга. Сөрөг биш скаляр хэмжигдхүүн.
Амплитуд — биетийн, тэнцвэрт байдлаас өөрчлөгдөх өөрчлөлтийн максимум утгын модуль гэж мөн тодорхойлдог. Жишээ нь:
- биетийн механик хэлбэлзлийн (утас эсвэл пүршин дээрх долгион) хувьд, амплитуд зай ба уртыг хэмжих нэгж буюу метрээр хэмжигдэнэ.
- дууны долгионы хувьд амплитуд нь долгион дахь агаарын даралт юм. Дууны долгионоор үүсгэгдэх агаарын даралтыг дууны даралт гэнэ.
- цахилгаан соронзон цацралын хувьд, амплитуд нь цахилгаан ба соронзон орны цэнэгийн утгатай тэнцэнэ.