Архитектур
Архитектур (Латинаас architectura ба Грек хэлнээс, αρχιτεκτων, "мэргэжлийн барилгачин", αρχι- "удирдагч" ба τεκτων, "барилгачин, мужаан") нь байшин барилгыг төлөвлөх, зураг төслийг боловсруулах зэрэг үйл явцыг нэгэн зэрэг гүйцэтгэдэг шинжлэх ухаан юм. Архитектурын ажил нь, барилгын материалын шинж хэв маягийн тухай ойлголтуудыг хүлээн авах тухай буюу, нөгөө талаар энэ нь соёлын бэлэг тэмдэг, урлагийн талын ажил болж байдаг.
"Архитектур" гэдэг нь:
- Барилга болон бусад биетийн бүтэц, байгууламжийг тодорхойлох ерөнхий нэршил юм.
- Зураг төслийг гарган боловсруулах, барилгыг сүндэрлүүлэн босгох болон, бусад биетийн бүтэц байгуулалтын талаарх шинжлэх ухаан болон урлаг.
- Барилгын бүтээц, байгууламжийг гаргах, бусад биетийн зураг төслийг боловсруулах зэргийн аргачлал, хэв маяг.
- Байгаль орчинд босгох барилгаа мэргэжлийн үйлчилгээнүүдтэй хамтад нь босгох үеийн уран барилгач хүний дадал, сургуулилт.
- Уран барилгач хүний макро түвшнээс (хотын үзэмж, архитетурын шийдэл) микро түвшин (детальчилсан бүтэц, байгуулалт, тавилга гэх зэрэг) хүртэлх барилга, байгууламжийн зураг төслийн үйл ажиллагаа.
- Мэдээллийн технологийг тодорхойлоход нийтлэг хэрэглэгддэг ямар ч төрлийн систем, тогтолцоо зэргийн зураг төслийг боловсруулах зэргийн нэршил.
Барилга, архитектурын хамаарал нь барилга, байгууламжийг төлөвлөн, зураг төслийг боловсруулах зэргийг гүйцэтгэхдээ орон зайн хувьд байгаль орчин, нийгэм, техник болон, гоо зүйн хувьд нь тэдгээрийн хэвийн нөхцлийг хангахад зөв байхаар сайтар бодож, төлөвлөх юм. Энэ нь материал, технологи, гэрэл болон сүүдрийг хооронд уялдуулан, зохицуулах нарийн төвөгтэй аргыг боловсруулах бүтээлч ур чадварыг шаардаж байдаг. Архитектур нь мөн барилга, бүтээц, үнэ өртгийг бодитойгоор зөв тооцоолон гаргах зэрэг ойлголтуудыг хамарч байдаг. Ерөнхий зураг төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд зэргийг баримтжуулах нь барилгын бүтэц, байгуулалт эсвэл/бас бүтцийн системийг тодорхой болгодог.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Архитектур – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Энэ урлагийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.