Биоинженерчлэл
Харагдац
Биоинженерчлэл (англ. Biological engineering, bioengineering) нь биологийн тусгайлсан аргачлал, ойлголтоор (физик, хими, математик, компьютерийн ухааны аргачлалуудыг хавсруулан хэрэглэн) бодит ертөнцийн асуудлуудыг шийдэх, шинээр өөрчлөхийн тулд технологийн аргууд ба шинжилгээг хослуулан хэрэглэх арга ажиллагаа юм. Үүнд уламжлалт технологийн арга нь физик, математикийн ухаанаар юмсыг шинжилж, судалж бодит зүйлийг угсарч бүтээн гаргадаг бол биоинженерчлэл нь молекул биологийн аргачлалыг голчлон хэрэглэн организмын хөгжилт, ургалтыг удирдан залж биотехнологийн процессоор ба бүтээл гаргадаг болно.