Блог
Блог эсвэл Вэблог (Англи: Web log, Вэблог ч гэж нэрлэдэг) гэдэг нь интернет дээрх веб сайт, заримдаа веб сайтын хэсгийг хэлдэг. Интернетэд веб тэмдэглэл бичих гэсэн утгатайгаар анх веблог гэсэн үгнээс анх богиносгон шинэ үг зохион блог гэсэн нэр үүссэн гэдэг.
Эхэн үед өөрсдийн ажил амьдралын тухай өдрийн тэмдэглэл, тусгай сэдэв гэх мэт хэлбэртэйгээр он цаг дарааллын нарийвчлалтайгаар үзүүлдэг хувийн тэмдэглэл хэлбэртэй вэб сайтууд байсан бол одоо маш олон хэлбэрээр маш том хэмжээний веб сайтуудыг ч блог хэмээх ухагдахуунд багтаан авч үзэж байна. Блогт ихэвчлэн сэтгэгдэл бичих боломжтой байдаг бөгөөд үүгээр дамжуулан блогийн нийтлэгч нь уншигчидтайгаа чөлөөтэй харилцах боломж олгодог нь блогийн нэгэн том давуу тал болдог.
Ийм хэлбэрийн вэб сайтуудыг санал болгодог үйлчилгээг ч мөн ингэж нэрлэх тохиолдол бий. Ихэвчлэн Blog hosting, blog hoster буюу Блог түгээгч, блог хостинг веб сайт гэж нэрлэдэг. Ийм веб сайтууд нь хүмүүст илүү мэдлэг шаардахгүйгээр бүртгүүлээд өөрийн блог, интернет тэмдэглэлийн веб сайтыг нээн ажиллуулах боломжийг олгодог. Ихэвчлэн энэ үйчилгээ нь үнэ төлбөргүй байх бөгөөд зарим нэмэлт үйлчилгээг авахад төлбөр төлөөд авч болох сонголттой байдаг.
Гар утас болон зөөврийн холбооны хэрэгслээс мэйл илгээх хэлбэрээр шинэчилж явдаг Моблог, фото зураг зэргийг оруулах байдлаар хэрэглэдэг Фотолог, сүүдэр ший, хөдөлгөөнт дүрс видео бүхий В-лог зэрэг олон төрөл бий.
Одоо түүнийг ашигласан сүлжээ, хамтран бичдэг хүмүүсийн бүхэл бүтэн портал сайт хэлбэрт хүртэл ороод байна. Жишээ нь сонирхол нэгтэй хүмүүс хамтран нэг блогийг бичнэ. Хүн бүр дэлхийн өнцөг булан бүрээс шинэ мэдлэг, мэдээлэл, өөрийн хийсэн зүйлийг бусдад аа танилцуулж веб дээрээ бичлэг хийнэ. Блогоор хоорондоо танилцан найзуудтай ч болдог.