Бүдүүн гэдэс
Бүдүүн гэдэс нь хоол боловсруулах замын сүүлчийн хэсэг юм. Хоол тэжээлийн хольц бүдүүн гэдэс дундуур явах замдаа ус болон электролитүүд нь аажмаар шимэгдэн өтгөн ялгадас үүсдэг. Бүдүүн гэдэс 1,2-1,5 м урт ба голч нь мухар олгойн орчим 7,5 см ба цааш улам нарийсна.
Мухар гэдэс (Intestinum caecum)
[засварлах | кодоор засварлах]Бүдүүн гэдэсний хамгийн өргөн хэсэг. Аарцагны баруун хонхорт байна.
Өтөн унжлага (Appendix vermiformis)
[засварлах | кодоор засварлах]Өтөн унжлага нь мухар гэдэсний унжлага ба хүнд үлдэц эрхтэн юм. Салслаг бүрхүүл дор тунгалагийн зангилаа агуулдаг. Үүнээс үндэслэн мухар олгой үүсдэгийг хялбар ойлгож болно. “Хэвлийн бүйлсэн булчирхай” гэж ч нэрлэдэг.
Бүдүүн гэдэс (Colon)
[засварлах | кодоор засварлах]Бүдүүн гэдэс нарийн гэдэснээс дараахь анатомийн шинжүүдээр ялгагдана.
- Бүдүүн гэдэсний шугам (Taeniae coli)
- Чацархайн шугам (Taenia mesocolica)
- Сэмжний шугам (Taenia omentalis)
- Чөлөөт шугам (Taenia libera)
- Бүдүүн гэдэсний цүлхэн(Haustra coli)- цагираг болон дагуу ширхэгт булчингуудын үйл ажиллагааны үр дүнд үүснэ. Тиймээс байрлал болон хэмжээ нь байнга солигдож байдаг.
- Бүдүүн гэдэсний өөхөн унжлага (Appendices epiploicae)
- Cаран хэлбэрийн хуниас(Plicae semilunares)
Өгсөх бүдүүн гэдэс (Мамба)
[засварлах | кодоор засварлах]Мухар гэдэснээс элэгний баруун доод тал хүртэл. Өөрөөр хэлбэл бүдүүн гэдэсний баруун нугарал (flexura coli dextra)хүртэл.
Хөндлөн бүдүүн гэдэс (Colon transversum)
[засварлах | кодоор засварлах]Дэлүү хүртэл. Өөрөөр хэлбэл бүдүүн гэдэсний зүүн нугалаа(flexura coli sinistra)хүртэл.
Уруудах бүдүүн гэдэс (Colon descendens)
[засварлах | кодоор засварлах]Өгсөн, хөндлөн, уруудах бүдүүн гэдэсийн ерөнхийд нь хүрээ жааз гэдэс гэж ч нэрлэж болно.
S хэлбэрийн (Colon sigmoideum)
[засварлах | кодоор засварлах]Шулуун гэдэс (Rectum)
[засварлах | кодоор засварлах]12-16 см урт, 4 орчим см голчтой. Бага аарцагийн хөндийд байрлана.