Гэрлэн диод
Гэрлэн диод буюу LED (Light-emitting diode буюу Гэрэл цацруулагч диод) нь цахилгаан гүйдлийн үед гэрэл цацруулдаг диод юм.
Энэ диод нь гаднаас өгсөн цахилгаан энергийн нөлөөгөөр p-n шилжилтээр гүйдэл дамжих үед гэрэл цацруулдаг хагас дамжуулагч диод юм. Өөрөөр хэлбэл p-n шилжилтээр гүйдэл гүйхэд гэрлийн цацраг гардаг.Ийм диодыг шулуун чиглэлд залгадаг. Тэмдэглэгээ нь фото диодуудын нэгэн адил мэт боловч оптик цацрагийн тэмдэглэсэн сумууд нь тойргийн баруун талд байрласан эсрэг чиглэлтрэй байдгаараа ялгаатай юм.
Гэрэлтэлтийн эрчим нь гүйдлийн хүчнээс хамаарна. Энэ диод нь 2 вольт орчим хүчдэлд 10-20мА гүйдэл ашиглах учир ашиглахад тохиромжтой ажиллах хугацаа найдвартай байдаг. Үүнээс гадна сегмент бүхий диодыг цифрэн интегратор болгон ашигладаг. Р-n шилжилтийг шууд залгахад үндсэн биш цэнэг зөөгчийн идэвхитэй инжекц явагдаж ,үндсэн зөөгчидтэй рекомбиннацид орж, нүх электрон хоёр ойртоход тэдгээрийн цэнэг хоорондоо таталцаж саармагжаад энерги ялгаруулна . Ихэнх хагас дамжуулагчид энэ энерги дулаан болж кристаллын торонд өгөгддөг . Гэвч хийгдсэн материалын шинж чанарууд болон давхаргын өргөн, цэнэг зөөгчийн рекомбинацын үзэгдэлийн онцлогоос болж үзэгдэх гэрлийн цацраг нил улаан эсвэл хэт ягаан гэх мэтийн янз бүрийн спекторт байж болно. Шар, улаан, ногоон гэрлийн цацраг гаргагч гэрлэн диод олонтаа хэрэглэгддэг. Парактикт гэрлэн диодыг гэрлийн үүсгүүр болгон өргөн хэрэглэдэг.