Дамаванд уул
Дамаванд уул | ||
---|---|---|
Дамаванд уулын өвлийн төрх | ||
Үнэмлэхүй өндөр | 5609,2 м | |
Байрлал | Умард-Иран | |
Нуруу | Альборзын нуруу | |
Тусгаарлагдсан зай | 1.164,8 км → Эльбрус уул | |
Харьцангуй өндөр | 4660 м | |
Солбицол | 35° 57′ 14″ У, 52° 6′ 43″ З | |
| ||
Төрөл | Давхаргат галт уул | |
Сүүлчийн тэсрэлт | НТӨ 5350 ± 200 жил | |
Энгийн зам | өмнө талын зам | |
Онцлог | Иран ба Ойрх Дорнодын хамгийн өндөр уул |
[[Ангилал:]]
Дамаванд уул (мөн өөрөөр Дэмавенд, Перс: دماوند [dæmɒːvænd] Кух-э Дамаванд гэсэн үгийн богино хэлбэр, үгчлэн орчуулбал: „Уур агуулсан уул“, гоёмсогоор орчуулбал „Униар татсан хайрхан“) уул нь Альборзын нурууны ноён оргил Ираны хамгийн өндөр уул юм. Дамаванд нь Ираны Мазандаран мужийн нутагт далайн түвшнээс дээш 5610 м өндөр өргөгдөн тогтсон галт уул. Сүүлд 2007 онд идэвхижсэн.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Дамаванд уул нь бага зэргийн утаа суунаглуулсан галт уул бөгөөд Тегеранаас зүүн хойд чигт ойролцоогоор 66 км-ийн зайд, Каспийн тэнгисийн өмнө талд 5604 м өндөрт[1] өргөгдсөн учраас ойр хавийн уулсаас ганцаараа сүндэрлэн харагддаг. 4660 м-ийн бэлийн өндөртэй[1] энэхүү уул нь дангаараа дүнхийх дэлхийн хамгийн өндөр уулнуудын тоонд ордог.
Халуун рашаантай. Оргил руу мацах амар, хэцүүгээр зэрэглэсэн 16 зам, жим бий.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Дамаванд галт уул
-
Дамавандын тогоо наймдугаар сард
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Peakbagger.com: Demāvend (англи хэлээр)